BOOK CLUB

Book club: Дээд эрүүл мэнд

2012 оны 07-р сарын 30 Нийтэлсэн Коала
"Өвчин үүссэн нөхцөл шалтгааныг бүрэн арилгаад, өвчин арилах нөхцөл шалтгааныг бий болговоос эдгэрэхгүй өвчин байхгүй"

 Дэлгэрэнгүй»

Д.Бэкхэмиин номын тухай товчхон...

2011 оны 05-р сарын 20 Нийтэлсэн Жинчин


Хүн болгоны мэдэх алдарт хөлбөмбөгчний номыг саяхан олж уншлаа

Энэ номноос Бэкхэм Виктория 2-н анхны болзоо хайр дурлалын түүх, мөн хөлбөмбөгчин хүний жаргал зовлонгоос гадна одоогийн Манчестэр Юнайтедын дасгалжуулагч Сэр Алекс Фергусений ямар чанд хатуу зарчимын дор шинэ шинэ оддыг яааж төрүүлж хүмүүжүүлж өөрийн гэр бүлийн нэгэн гишүүн мэт болгон алдар хүнд, авьяаслаг хөлбөмбөгчиний замнал өөд хэрхэн авчирч байгааг бас уншиж болно .Дасгалжуулагч хүн тамирчдаа дан ганц биеийн хүчээр бэлдэхээс гадна сэтгэл санаагаар нь яааж дэмжиж хэрэгтэй цагт нь хэрэгтэй үгийг онож хэлж чаддаг тэр их чадварууд нь тамирчидад яааж нөлөөлж буйг харж бас болно.

Энэ бүх алдар хүнд амжилтын гол хүч нь түүний аав байсан бөгөөд түүнийг ухаан орох балчир үеэс нь л түүнийг Манчестэр Юнайтэдийн хүн гэдгийг зүрх сэтгэлд нь бат суулгаж өгсөн бөгөөд жаахан гэж гололгүй байнга тэмцээн уралдаан бэлтгэл сургуулилтад дагуулж явсаар хөлбөмбөггүйгээр амьдрал үгүй мэтээр түүнийг өсгөж хүмүүжүүлсэн байна.Бэкхэм ч гэсэн өөрийгөө  МАН-Ю-гиин хүн гэдэг ухамсар сэтгэхүй нь  улам ихээр оргилох болж багаасаа зорилгодоо үнэнчээр зүтгэх болсон байна.

Монголчууд бидний өвөг дээдэс Хүн болох багаасаа гэдэг шиг үр хүүхдийнхээ ирээдүйд айл гэрийн тэргүүн ямар ихээр нөлөөлж чадах бас  аав хүний үүрэг ямар их чухал болохыг эндээс бас ухааран ойлгож болох юм.

Аавтайгаа цэцэрлэгт хүрээлэнд тоглон хөгжилдөж хөл бөмбөг тоглож байсан хүүхэд насны тэр гэгээхэн мөчүүдийг   гэрэл зурагчин папараци олны анхаарлаас болоод тиим боломжуудыг өөрийн хөвгүүдэдээ олгоход хэцүү байдаг талаараа , мөн хүндлэл хайрын зэрэгцээ хов жив олны шуугиан дунд хэрхэн амьдардаг зовлон жаргалаа энгийнээр өгүүлжээ энэ номд.



Book club - Бодичаръяаватара

2011 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Коала

Гэвлүүр хөшгий нь ярах төдийд

Гэрэвшин ичингүйрэх бүсгүйг хараад

Хаалт бүгдий нь тайчих хүсэлд

Хамаг бие чинь шатдаг хирнээ

Хэзээ нэгтээ хүүрийн газар

Хянгар хошуут тасын өмнө

Өвч бие нь ярагдахын цагт

Өлөн нүд чинь далдирах бус уу.

 Дэлгэрэнгүй»

Book club: Ертөнцийг өөрөөр харахыг хүсвэл цуврал-3

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Нэг_хүү
Хүний ухаан гэдэг бол сэтгэл, мэдрэл, мэдрэмж бодол төсөөлөл гэх мэт тархины үйл ажилгааг нэгтгэн илэрхийлдэг. Энэ цаанаа хүн бүхэн ухаантай гэдгийг харуулна. Харин гадаад орчин, үйл явдал болон байгалийг хүн ухаандаа хэрхэн хүлээн авч байгаагаас болж хоорондоо ялгардаг. Өөрөөр хэлбэл ямарваа нэг зүйлсийг ялгаатай хүлээн авдаг. Ухаантай гэж бид бусад хүмүүсийг хэлдэгч ухаангүй хүн гэж байхгүй.  Хүн бусдын ухааныг дүгнэж байна гэдэг нь бас өөрийн ухааныг дүгнэж буй. Сэтгэлийн хөдөлгөөнүүд болон бодлуудын үр дүн нь ухааны шинж. Эндээс эргээд ухаангүйн тухай ойлголт гардаг. Хүний амьдарлаас олж авсан туршилгаар хүний ухаан хөгжинө. Эдгээр туршилгын учрыг олхын тулд хүн олон талаас бодох үйлдэл хийдэг. Ийнхүү үйлдэл хийх нь оюуныг хөдөлмөрлүүлдэг. Хүний оюун ухаанаас гарсан зүйлүүдэд боловсруулалт хийнэ. Тийм учраас оюун аливаа зүйлээс хамааралгүй чөлөөтэй байх ёстой. Ер нь оюун гэдэг бол ухаанаар танигдсан зүйлсийг мэдлэг болгодог. Хүн бүх төрлөөр бодож мэдлэгийг мэдэж, мэдлэгийг хүлээн авч байна гэдэг эргээд оюуныг гэгээрүүлдэг. Ийм гэгээрсэн оюун мэдлэгийг түгээнэ. Дээрхийг энгийнээр ойлгоход ходоодны үйл ажилгаатай төстэй. Ходоодыг ухаан гэж төсөөлвөл хоол бол амьдарлаас олж авсан туршилга ба боловсуулж буй нь оюуны хөдөлмөр юм. Эцсийн эцэст оюун чөлөөтэй, юунаас үл хамаарах, тунгалаг гэгээн байх нь чухал (ёстой).  Х.Молор-Эрдэнэ "Ухаан Ухамсар Эрдэм" номын эхний бүлэгт хийсэн дүгнэлт.
Уг ном нь алдартнууд тэдгээрийн хэлсэн алдартай, сургамжтай үгсээс бүтсэн...

1р бүлэг нь зохиогчийн хувьд суут гэж үзсэн 30 хүний хэлсэн намтар, үгс-с бүрдэнэ. Хүмүүсийн намтрыг ерөнхийд нь хувь хүн гэдэг талаас нь харж бичсэн нь таалагдсан.

2р бүлэг нь Хайр дурлалын, Улс орны өөр юу юу ч билээ хэдэн хэсэг ангилсан үгс байх бөгөөд цаг хугацааны тухай үгс нь их таалагдсан.

Зиа тэгээд дажгүй санагдсан үгс гэвэл:

 Дэлгэрэнгүй»

“Төгс төгөлдөрт хүргэх зам”

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Гантулга.С
Эхний хуудаснаас нь цааш явдаггүй дээ... Надаас өндөр IQ-тэй хүмүүст зориулсан ном бололтой....
 Дэлгэрэнгүй»

“Зуун жилийн ганцаардал” - Номын тэмдэглэл

2010 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Гантулга.С
Энэ номонд нэгэн гэр бүлийн 5,6н үеийн амьдралын бүхий л түүхийг өгүүлдэг бөгөөд энэ гэр бүлийнхэнд нийтлэг юм нь гэвэл ихэнхи нь ганцаардмал, зарим нь найр наадам баяр цэнгэл хөөсөн, зарим нь буу шийдэм барьж дайн тулаан хийсэн, зарим нэг нь сонин содон зүйл хайгчид гээд л зүсэн зүйлийн сонин содон хүмүүс. Тэдгээр бүгдээрээ л тухайн үедээ байх л ёстой энэрэнгүй зочломтгой, Эрэлхэг дайчин, Хайр сэтгэлдээ үнэнч, Үзэл бодолдоо тууштай хүмүүс байх бөгөөд тухайн үе үедээ сор нь байхуйц хүмүүс байх ажээ....
 Дэлгэрэнгүй»

“Бурхан багшийн сургаал” - Номын тэмдэглэл

2010 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Гантулга.С
Амьдрал бол нэг ёсондоо тухайн хүний гэгээрлийн шалгалт. Гэсэн ерөнхий ойлголт байнаа...

Бурхан багш сургаальдаа:

Зовлон бол байх л ёстой зүйл үүнийг байх ёстой гэж хүлээн зөвшөөрч зовхоо больсон цагт зовлонгоос ангижран, мөн бүх юмс мөнхийн бус бөгөөд үүнд шунан дурлахаа больсон цагт шунал тачаалаас ангижран, дийлэх дийлдэх гэдэг бол зөвхөн аминч үзэл шунал төдий бөгөөд түүнд сэтгэл хөдлөхөө больсон цагт, хүн мөнх бус энэ амьдрал бол зүгээр л аялал ирэхдээ яаж ирсэн буцахдаа тэгж л явна хүн ер нь энэ ертөнцийн юунд ч үл хорогдох болсон тэр л үед мөнхийн амар амгаланг олж ялагчийн алдрыг хүртэх болно гэсэн үзэл санааг шингээн өгчээ. Мөн урьд төрлүүддээ үйлдсэн гэм нүглээр хүний амьдралд саад барцад тохиолдож хүн зовж шаналдаг гэжээ....

 Дэлгэрэнгүй»

Book club: Тэр минь...

2010 оны 09-р сарын 09 Нийтэлсэн В.И. Дэспин
Миний хувийн бодол, хүлээлт Дэлгэрэнгүй»

Book club: Сайн байна уу, гуниг минь. Франсуа Саган

2010 оны 07-р сарын 19 Нийтэлсэн В.И. Дэспин
"ABBA" "Смоуки" - гөөс өөр барууны хамтлагийн нэр мэддэггүй хөдөөний залуус байтугай "Битлз" сонсож өсөөд "Пинк плойд", " Скорпионз" сонсож сурсан 40 мянгатынхан хүртэл шинэ рок урсгалд тархиа цөмлүүлж эхэлжээ.  Дэлгэрэнгүй»

Book club: ХУУЧИН ХYY

2010 оны 07-р сарын 13 Нийтэлсэн Нэг_хүү
Хєдєєгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дэлгэрэнгүй»

Хойд насандаа учирна С.Эрдэнэ

2010 оны 06-р сарын 14 Нийтэлсэн Жинчин

Хойд насандаа учирна С.Эрдэнэ

1-р бvлэг Усан мөрт...

Энэ бvлэгт Хэнтий нутагт суурьшин амьдарч төвхөнсөн буриaд зоний төлөөлөл болгож Дамдин баавайн гэр бvл   болон тvvний vзэсгэлэнт охин Цэвэлмаа, Жамц баавай  тvvний гэр бvлийнхэнээр  буриад зонийн ахуй амьдралийг тод томруунаар гаргахийн зэрэгцээ  тэнэг охор бодолт биe сэтгэлийн жаргалийг бэдрэн явагч Ногоон малгайтнуудийн vнэн дvр төрхийг  Яндаг офицeроор тод томруунаар төлөөлөн гаргажээ

Нутаг усандаа царай нуруу зан ааль тэгш Цэвэлмаа басганыг хот газрийн дээд дарга болох Сонров гэгч залуу vнэн сэтгэлээсээ хvсэмжлэн зvтгэсээр ан ав хийх нэрийдлээр буриад зонийг зорин нэг бус удаа ирдэг бөгөөд чухам л энэ veдээ хайртай бvсгvитэйгээ учран жаргаж биe сэтгэлээ харамгvи зориулах авай...Cайхан бvсгvиг зовлон тойрдоггvи гэдэг шиг Цэвэлмаа бvсгvиг Яндаг өөрийн дур хvслээ  хангагч нэгэн байлгахийг vргэлж хvсэж явдаг бөлгөө ...
Дамдин баавай буриад хvний шулуун шударга зангаар төрсөн охиноо Улаанбаатар хотруу Сонров дарга руу vг дуугvи явуулж орхино...Vvнээс улбаатайгаар  Яндаг Цэвэлмаа басганийг өөрийн арчаагvи адгуусан дур хvслийнхээ эрхэнд оруулж чадаагvидээ хорсон тvvний гэр бvл ойр дотний гэсэн болгоныг худал хэрэгт гvтгэн их хэлмэгдvvлэлтийн хар сvvдэрийг нутаг нугандаа эхлvvлнэ...

Ногоон малгайтан Яндаг Японы тагнуулийн худал зохиомол хэрэгийг  мунхаг дур хvслийнхээ эрхээр зохион Дамдин, Жамц нарийн гэр бvл болон өөрийн хорсож явдаг хvн болгоноо зориудаар баривчлуулан амь насийг нь хороодог төдийгvи Цэвэлмаа бvсгvин хайрт хvн Сонровийг бас баривчлуулан тамлуулна...

 2-р бvлэг
Цусан мөрт

Яндагийн санасан бvхэн хvслээр нь болж Цэвэлмаа бvсгvи эр нөхрийнхөө  хойноос чадах бvхнээ хийхээр Яндагаас тусламж хvсэн очих боловч тэр л мөчийг хvлээн суусан тэр адгийн шаарийн атгаг хvсэл биeлэлээ олон, зовж нулимсандаа хатаж яваа бvсгvи vрийн зовлонгоор жаргал хийн мансуурна...

Гал халуун хайрандаа улигт хvмvvсийн харгайгаар хоромхон хугацаанд жаргалын нар vзсэн Сонров шоронгоос бичсэн захиандаа Хайрт бvсгvидээ "Хойд насандаа учирая" хэмээн болзоо тавьсаар бурханы орон өөд одно....
энэ vг гагц тэр 2-т хамаатай vг байсангvи ээ .

Чухам л тэр хар дарсан жилvvдэд халин одсон халуун амь болгоны vг буй заа....

эрхэм номонд дуртай уншигч та бvхэн маань цааш нь өөрсдийн оюyн ухаанд тунгаан уг номийг олж авч уншина биз дээ ...Мөхөс би олныг vл нуршин бусдыг та бvхэнд vлдээмой...


Book Club: Алхимич

2010 оны 05-р сарын 21 Нийтэлсэн Дурлагч
Миний хамгийн дуртай номуудын нэгээс орууллаа.
 Дэлгэрэнгүй»

Book club: Тэнгэрийн элчүүдийн гүрэн 5-р хэсэг

2010 оны 05-р сарын 21 Нийтэлсэн Дурлагч
үргэлжлэл....
 Дэлгэрэнгүй»

Book club: Ертөнцийг өөрөөр харахыг хүсвэл цуврал-2

2010 оны 05-р сарын 10 Нийтэлсэн Нэг_хүү
Ингээд та бүхэндээ "Цаазын тавцан" зохиолыг үлдээе. Та бүхэн уг зохиолыг уншиж өөрийн үнэлэлт өгч, оюун ухаандаа хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна.    Дэлгэрэнгүй»