BOOK CLUB : BOOK CLUB:Ертөнцийг эргүүлсэн номнууд...

BOOK CLUB:Ертөнцийг эргүүлсэн номнууд...

Бүх цаг үеийн гол гол бүтээлийн тухай Fashion Time сэтгүүлд бичсэнийг уншигчиддаа сонирхуулъя. Ном зохиол нь үе үеийн хүмүүсийн мэргэн ухааныг хадгалах өөр хэлбэр байгаагүй тэр эрт цагт хүн төрөлхний ухамсрыг төлөвшүүлж байжээ. Өнөөдөр бол хүмүүс болон харилцааны сувгийн хооронд хамтран ажиллах арга өдий төдийгөөрөө байна. Гэвч чухамхүү ном л зуун зууны мэргэн ухааныг хадгалж, бидний нийгмийн дадал барилыг төлөвшүүлж, ёс суртахууны хэм хэмжээг зохицуулж байдаг юм. Fashion Time сэтгүүл хүн төрөлхтөнд гойд нөлөөлсөн бүх цаг үеийн уран зохиолын гол гол дурсгалыг сонгож авсан байна.

Библи

Ертөнцийг эргүүлсэн номууд нь юуны өмнө шашны номууд байсан нь маргаангүй. Тэдгээрийн тухай ярих шаардлагагүй, харин унших хэрэгтэй. Дашрамд дурдахад, сонирхолтой маш олон баримт байдаг. Жишээ нь, дэлхийд библ секунд тутамд нэгээр нэмэгддэг байна. Библийг 2000 хэлээр орчуулжээ, библийг 16 дугаар зуунд бичсэн, эхийг нь хамгийн сайн тайлбарласан, материалын хувьд хамгийн үнэтэй нь. Оросын хааны гэрт байсан эртний библийн нэг болох Синайн хуулийг большевикууд 20-иод оны эхээр хагас сая доллараар худалдсан нь тэр үед асар их мөнгө байлаа.

Ламанчскийн Дон Кихот

Энэ ном хэвлэгдсэн хувийн тухайд Библийн дараа л орно. Номыг бичсэн Мигель Сервантес үүнд лав ит¬гэхгүй байсан байх, учир нь тэрбээр амьд ахуйдаа тун азгүй байжээ. Зохиолч өрөө төлөөгүйн улмаас Севильи гянданд хоригдож байхдаа бичсэн «Дон Кихот» романы эхний хэсэг 1605 онд хэвлэгджээ. Номыг хямд үнээр тааруу (хэвлэлийн эзэн ахиухан мөнгө зарахаас айжээ) хэвлэсэн ч асар их эрэлттэй бол, зохиогчоо алдаршуулсан байна. Гэвч алдар нэр Сервантест мөнгө авчирсангүй, харин ч романы хоёрдугаар хэсэг хэвлэгдэхээс нэг жилийн өмнө Авельянеде гэгч «Дон Кихотын» «хулгайн» хувийг хэвлүүлсэн байна. Луйврыг даруй илрүүлсэн ч уршиг нь үлджээ. Зохиолч ганцаардмал байдалд нас нөгчиж, бусдын мөнгөөр оршуулжээ. 400 жил өнгөрсөн ч Сервантесын ном, юуны өмнө романы гол баатар Дон Кихот, Санчо Панса нар одоо хүртэл хүн гэдэг амьтны шилдэг мөртлөө хамгаалалтгүй талын бэлгэ тэмдэг болсоор байна.

Камасутра

Энэ номыг хүн болгон бүгдээрээ уншаагүй ч юуны тухай ном болохыг хүн бүр төсөөлдөг. Гэхдээ «Камасутра» дан эротикийн тухай ном биш ээ. Эротикийн тухай байдаг ч зөвхөн түүгээр зогсоогүй. Бүтэн хагас мянган жилийн өмнө зохиосон эртний энэтхэгийн энэ су¬дар бүхэлдээ цэнгэл жаргалд ахиухан сургаж, бас бүх хүн санаа сэтгэл, бие бялдраар өв тэгш байх эрхтэй, чадвартай гэж тайлбарладаг юм. Эл номын туулсан зам тийм ч амар хялбар байгаагүй. Англичууд Энэтхэгийг эзлэх үедээ «Камасутра»-г хориглосон. Гэхдээ зориг гаргаж, түүнийг англиар орчуулсан Ричард Бертонд талархах хэрэгтэй. Номыг орчуулагчийн зөвшөөрөлгүйгээр цөөн хувь хэвлэж, бараг нууцаар тараасан. Яваандаа нөхцөл байдал өөрчлөгдөж, зан авир зөөлөрсөн ч орон оронд энэ номд янз бүрээр хандсан. Орос Улсад «Камасутраг» хэвлэх нь зарчмын хувьд бараг боломжгүй байв. Учир нь бүр хувьсгалаас өмнө энэ судрыг балиар зүйл гэдэг байв. Ямар боловч энэ ном тогтсон заншлыг үндсээр нь эвдэж, секст олон хүний хандах хандлагыг нэлээд өөрчилсөн юм.

Алиса гайхамшигийн оронд

Тим Бертоны ийм нэртэй кино тасалбарын орлогоороо дээд амжилт (орлого нь хагас тэрбум долларт дөхөж байна) тогтоож байгаа өнөө үед Льюис Кэрроллийн шилдэг зохиолыг дахиад л сонирхох болов. Ер нь «Алиса» нь цаг ямагт алдартай байсан номын нэг. Тэгээд ч түүнийг шүтэн биширч иржээ. Дашрамд дурдахад, Кэрроллийн ном 1865 онд эхэлж хэвлэгдсэн даруйдаа л амжилт олсон юм. Оксфордын коллежийн математикийн багш Чарльз Лютвиг Дожсон деканыхаа охин Алиса Лиделлд завиар зугаалж явахдаа ярьсан түүх, хожим түүний бичсэн гар бичмэл яруу найргийн бүтээл, «Эвклидийн тавдугаар номын алгебрийн задлан» номын дараа түүний гурав дахь ном болжээ. Льюис Керролл гэсэн хуурамч нэртэй хүн насаараа нарийн шинжлэх ухаан оролдож, өөрийгөө тэжээж байсан ч энэ нь түүнд төдий л таалагдсангүй. Кэрролл гэрэл зураг, уран зохиолд бүхнээс илүү дуртай байв. Тэрбээр олон өгүүллэг зохиосон ч түүхэнд Алисагийн алдар явдлыг зохиогчийн хувьд оржээ. Энэ ном үнэхээр ертөнцийг эргүүлсэн юм. «Википеди»-д дурдсан сонирхолтой хэдэн баримт энэ байна. «Алиса» нэр ихэд түгсэн. Өвчтөн ямар нэг юмыг яг байгаагаас нь багаар юмуу их болгож харах сэтгэл санааны өвчнийг Alise in Wonderland syndrome гэдэг юм. Өөр бас юу хэлж болох вэ? Зохиолын баатар Шляпникийн солиорол «Эсгий малгай шиг солиотой» гэдэг англи хэллэгтэй холбоотой. Энэ нь эрт цагт эсгий малгай хийдэг эсгийг бэлтгэхдээ мөнгөн ус ашигладаг байснаас үүджээ. Тийм малгайг байнга өмссөн хүмүүс солиордог байжээ. Зохиолын гол баатар Лиделл овогтой охин Алисагийн тухайд бол, Кэрролл гэрлэе гэсэн санал тавьсан ч түүний эхнэр болсонгүй, харин шавьтай нь ханилж, дөрвөн хүүхэд төрүүлж, нас их өндөр болсон хойно нас баржээ.

Гэм зэм

Достоевский бол дэлхий дэх оросын тэргүүн зохиолч, хамгийн нөлөөтэй, зо¬хиолоос нь байнга ишлэдэг зохиолч. Достоевский хоригдож байхдаа зохиосон «Гэм зэм» зохиол эхний санаагаараа гол баатрын өчил шиг байв. Энэ санааг зохиолч зургаан жилийн турш боджээ. Дараа нь бүр хоосорсон нөхцөлд Достоевский зохиолынхоо гурван боть түүвэр хэвлүүлэх эрхийг хэвлэлийн эзэнд худалдах алдаатай алхам хийж, дөрвөн сарын дараа бас нэг номоо өгөх үүрэг хүлээжээ. Достоевский мөнгө аваад зээлдүүлэгчидтэй тооцоо хийж, Висбаден руу явжээ. Тэнд тэрбээр өөрт байсан бүх мөнгөө мөрийтэй тоглоомд алдаж, орон байрны хөлс төлж, өөрийгөө тэжээх боломжгүй болсон учир Раскольниковын түүхийг бичихээр суужээ. Зохиолч товлосон хугацаандаа зохиолоо бичиж амжсангүй, арваннэгдүгээр сард хэвлэхээр төлөвлөж байсан номыг «Русский вестник» сэтгүүлд нэгдүгээр сард хэвлэж эхэлж, оны эцэс хүртэл сар болгон хэсэг хэсгээр хэвлэж байлаа. Достоевский романыг нь сэтгүүлд нийтлэхийн сацуу гүйцээж бичив. «Гэм зэм» роман жилийн дараа Орост тусгай ном болж, дараа нь герман, францаар олон хувь хэвлэгдэн, театрт жүжиг болгон тоглох зэргээр амжилтад хүрэв. Достоевский таван жилийн дараа хоёр дахь эхнэрийнхээ ачаар мөрийтэй тоглоомоос гарав. Тэгээд «Мөрийтэй тоглоомчин» номоо «Гэм зэм»-ийн адил хилийн чанадад Баден-Баденд бичжээ.

Харри Поттерын тухай цуврал

Жоан Роулинг Манчестерээс Лондон руу галт тэргээр явж байхдаа маш том шил зүүсэн нэг жаалыг харсаны дараа Харри Поттерын тухай бичихээр боджээ. Гэвч түүнээс хойш нэг жилийн дараа л 1991 онд Португалид нүүн очиж, багшаар ажиллаж байхдаа л номоо бичиж эхэлсэн байна. Роулинг үдэш болгон хуучин бичгийн машины ард сууж, номоо бичнэ. Дараа нь тэрбээр Англид, тодруулж хэлбэл Шотландын Эдинбургт буцаж очиж, ажилгүй байхдаа зохиолоо бичсээр байлаа. Роулинг бэлэн болсон романаа дөрвөн жилийн дараа «Блумсберри» хэвлэлийн газарт бүтэн хагас мянган фунтаар худалджээ. Аз таарахад, америкчууд түүний бүтээлийг нэлээд өндөр үнээр 105 мянган доллараар худалдаж авсан тул романыхаа хоёрдугаар хэсгийг бичиж эхэлсэн. «Харри Поттер, гүн ухааны чулуу» 1997 оны зун худалдаанд гарчээ. Тэгэхдээ Британид ганц мянган хувь нь чимээ шуугиангүй, түргэн борлосон бол АНУ-д энэ ном хит болов. Романы үргэлжлэл Роулингийг алдаршуулж, цаашаа юу болсныг бүгдээрээ мэднэ. Харри Поттер хүүхдийн уран зохиолд урьдын байр суурийг нь эгүүлэн авчирч, Жоан Роулингийн номоор бүхэл бүтэн үеийнхэн хүмүүжиж, зохиолч Британийн хамгийн баян эмэгтэй болов. Гагцхүү Харри Поттер хэзээ байхаа болих бол гэсэн асуудал л байна. Шидтэй жаалын адал явдлын тухай эхний номыг хэвлэлийн эзэн зөнд нь орхисон сонирхолтой баримт бий. Хэвлэгч конторын хувьд зар сурталчилгаа хийх мөнгө байсангүй. Нэг эцэг эх түүнийг өөр эцэг эхэд санал болгосон тухай радиогоор мэдээлсний ачаар эрэлт бий болжээ. Үүнээс өөр шудрага зүйл гэж байх уу?

Код да Винчи

Дэн Браун нэг удаа тэнгисийн хаялга дээр хэн нэгний мартсан Сидни Шелдоны «Шүүхийн өдрийн хуйвалдаан» ном олсон тухай домог байдаг. Тэрбээр тэр номыг уншиж эхлээд, «тийм ном юмуу бүр түүнээс илүү ном» бичихээр шийджээ. Шелдоны романы хэвлэгдсэн хувьтай жишвэл одоогоор бага (Сидни Шелдоны ном 300 сая хувь хэвлэгдсэн бол Брауных 81 сая хувь хэвлэгдээд байна) боловч англи хэлний багш асан 46 настай Браун бүх талаар алдаршжээ. «Код да Винчи» романыг уншигчид биширч, романд дурдсан Парисын газраар аялал зохион байгуулж, «Мона Лиза»-гийн ойролцоо жуулчин ердийнхөөс олон очих болов. Эл ном «Харри Поттер»-ын адил өөр бодит байдал бий болгодог буюу ердийн амьдралыг чухам хэрэг дээрээ байгаагаас нь илүү чухал болгодог юм. «Код да Винчи» номын талаар өдий төдий цуу яриа байдаг. Жишээлэхэд, романы санааг зохиолчийн эхнэр Блайт Ньюлон гаргасан гэсэн яриа бий. Браун хүүхдийн дуу зохиогчийн хувьд шоу-бизнесийн газар авахаар очоод байсан Лос-Анжелест тэр хоёр танилцжээ. Нөхрөөсөө 12 насаар ах Блайт эхлэн хөгжимчний шилэн хүзүүнээс нь барьж авч, хатуу гараараа дээш нь чангаажээ. Блайт түүний төлөөний хүн, дараа нь хамтран зохиогч болов. «Холхон байвал зохих 187 эр, романтик сэтгэлтэй эмэгтэйчүүдэд зориулсан хөтөч» гэсэн тэдний анхны ном бестселлер болжээ. Цаг ямагт ид шид, хуйвалдаан сонирхдог байсан Дэн Браун дараа нь чиглэлээ солин, «дорвитой» роман зохиох болсны дүнд «Тоот цайз» роман нь гарчээ. Тийнхүү цааш урагшлав. Браун «Код да Винчи» романаараа 260 сая доллар олж, одоо түүний жилийн орлого 76 сая болоод байна.

Атлант нуруугаа тэнийлгэв

1990-ээд оны эхээр АНУ-ын конгрессын номын сангаас явуулсан санал асуулгаар «Атлант нуруугаа тэнийлгэв» ном америкчуудын амьдралыг үнэхээр өөрчилсний хувьд Библийн дараах хоёрдугаар ном болжээ. Энэ романыг АНУ-ын 12 хүн дутмын нэг нь уншсан байна. «Атлант» роман Европт ч бас алдаршжээ. Айн Ренд өөрийнхөө роман, гүн ухааны бүтээлдээ тусгасан үзэл бодлыг бараг сектант зарчмаар нэгдсэн олон сая хүн дэмждэг байна. Зохиолч эмэгтэйн өвийг буурьтай судалдаг Рэндийн хүрээлэн бий. Товчоор хэлэхэд, Айн Рэнд үнэн хэрэгтээ «хэрхэн зөв аж төрөх» санаа бүхий лавлах зохиожээ. Тэгэхдээ 1925 онд зөвлөлт Оросоос далайн чанадад зугтаж гарсан Петербургийн уугуул Алиса Розенбаумын гаргасан гол санаа нь капиталист байгуулал нийгмийн шилдэг формаци, тэгэхээр капиталистууд хүн төрөлхтний гол ололт гэсэн жирийн, эл дол болсон санаа юм. Ухаалгаар хувиа бодох үзэл, өөрийнхөө амьдралыг сонирхлоороо нэмбэл Рэндийг шүтэн бишргчдийн бахархдаг зүйл бий болно. Ямар ч гэсэн гүн ухааны шаштир биш, уран зохиол болох «Атлант»-д иймэрхүү санаа социализмын эргүүлэгт орсон, эсрэг хүйстэй хоёр бизнесмений аврах Америкийн тухай өгүүлэмжид тусгагджээ. Энэ ном дэлгүүрийн лангуунд тавигдсан 1957 онд коммунизмын эсрэг хэнээрхэл дэвэрч, америкчууд харь гаригийнханы (большевикууд биш үү?) халдлагын тухай кино, хошин шогийн ном үзэж байсныг харгалзан үзвэл «Атлант» роман гарах цаг, байх газраа чухамхүү олжээ. Романы санаа далайн чанадад одоо ч тулгамдсан хэвээр байна, ийм нэртэй кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа нь үүнийг нотолж байна.

Ромео Жульетта хоёр

Ромео, Жульетта хоёрын түүхийг Шекспир бодож олоогүй аж. Түүнээс 70 жилийн өмнө Луижи Да Порто гэгч ийм нэртэй новелл бичсэн нь ихэд алдаршиж, бусад зохиогч цээжээр зохиох эхлэлийн сэдэв даруй болсон байна. Маш олон хувилбар гарсаны дотор бүр гэнэтийн гэмээр ч хувилбар байна. Жишээлэхэд, жүжгийн зохиолч Лопе Де Вегийн бичсэн жүжгээр бол Розело, Жулия баатар нь ерөөс амьд үлддэг байна. Тэгэхдээ энэ сэдвийг ямар боловч Шекспир аль нэг байдлаар бичжээ. Монтекки, Капулетти гэдэг бие биеэ дайсагнасан хоёр гэр бүлийн тухай эмгэнэлт жүжиг нь сонирхолтой, урнаар бичихийн үлгэр жишээ болсон юм. Дашрамд дурдахад, «Ромео Жульетта хоёр» жүжиг итали гаралтай ч (Зохиогч баатруудаа Верон хотод суулгаснаар энэ хотод аялал жуулчлалаар байнга орлого олох боломж олгосонд нь хотын оршин суугчид хором дутамд талархаж байх ёстой) Шекспир төрөлх Англиасаа хэзээ ч явж байгаагүй гэж эрдэмтэд үздэг юм. Жүжгийн зохиолчийн хувийн амьдрал ч тийм ч сайн байсангүй. Шекспир 18 настайдаа нутгийн санваартны өөрөөс нь 8 насаар ах байсан охинтой гэрлэжээ. Тэр эмэгтэй жирэмсэлсэн учир Шекспир гэрлэсэн гэдэг. Нэгэн зүйл. Шекспирийг тэр үеийнхэн гол төлөв «Венера Адонис хоёр» шүлгээр нь мэддэг, харин түүнийг мөнхийн болгосон жүжгийн нэрийг цөөн хүн мэддэг байжээ. Харин одоо бүх зүйл өөр болсон. Шекспирийн өвийг нарийвчлан судалсан, номуудыг нь бүгдээрээ мэднэ, гэвч угтаа Шекспир байсан уу? Эсвэл энэ бүх зохиолыг өөр хүн бичсэн юм бол уу? гэсэн асуудал мэргэжилтнүүдийн сэтгэлийг эзэмдсэн гол асуудал болж байна. Уильям Шекспирийн эхнэрийг Энн Хатауэй гэдэг байсныг нэмж хэлье. Ертөнцийг эргүүлсэн номуудын дотор бас Владимир Набоковын «Лолита», Оскар Уйальдын «Дориан Грейн хөрөг», Толкиены «Бөгжний эзэн» зохиолыг дурдаж болно.

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Солнце

2ын зэргийг нь бол уншсан л юм бна. Гэхдэ Алиса, харри поттер 2 л до.
сайхан пост бн шургаа ДПС :р

В.И. Дэспин

Миний нэрийг ядаж нэг хүнээр зөв бичүүл хайрлаач бурхан мээн... ДПС

SinГ©ad O'Connor

пэсди хийсэн юмуу баярлалаа хө сайхан нйитлэл бйана эдэр гээд орчуулга юмуу ай

Zeusy (зочин)

Десперадо сайхан нийтлэл болж. Болж байна Десперадо болж байна. хэхэхэ Бүтэн нэрээ гэж

Дээс...

хэрэм: үгүй оршуулга...

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Азаар заримыг нь уншсан юм бна. Камасутра ч миний ширээний ном доо. Даанч 6 хуудас дутуу бгаад бдг юм.

Sol@ce

Истоо даж нийтлэл байна, Дэспэрадо гүүд жооб!

Галзуу бүсгүй

2 номыг нь уншсан юм байна
Даанч нэг удаа уншаад орхиж болох номууд биш л дээ

Библи, Камасутра

Гэм зэмийг одоо нэг барьж авах гээд л үзээд байна. Тун удахгүй унших байха

ЭЭЛЭРЭГ (зочин)

Үхэхээсээ өмнө энэ 10г уншсан байнааа...

Жинчин

ene klaaaaaaaabt chin orohsoooon, bi bas nomond durtai lvd baigaan ....

В.И. Дэспин

жинчин: болышдээ гого ай ди гаа өгчих

Жинчин

ldsaints@gogo.mn

Нэг_хүү

энэ клубт элсэх гэсийн яаж элсэх үү?

В.И. Дэспин

жинчин: таныг бүүк клабт автороор авлаа урилгаа хүлээн авна уу.

Монгол эр (зочин)

Ха ха ха
Библи яг байж харагдаач.Тэрийг чинь бизнес гэдэг юм. Тэр номыг хэн ч хэвлээд өгөөч гэж гуйхгүй.
Харин тамхи ороож болох нимгэн цаастайг бол над мэтийн хүн ганц нэгийг авна аа,харин үнэгүйгээр шүү.

Номын хорхой Админ (зочин)

Таны нийтлэлүүд үнэхээр таалагдлаа. Эдгээрээс фэйсбүүк дэх НОМЫН ХОРХОЙ хуудсанд оруулж болохсон болов уу?
Ямар нэгэн ашиг хонжооны төлөө бус цэвэр оюуны хөрөнгө оруулалтын хуудас байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)