BOOK CLUB : С.Эрдэнэ : Хулан бид хоёр(Гучин жилийн дараа)

С.Эрдэнэ : Хулан бид хоёр(Гучин жилийн дараа)

Би сумын зочид буудалд нар хөөртөл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зүгээс цэнгэг усны үнэртэй сэрүүхэн салхи сэвэлзээд, гудамжаар хүүхдүүд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» өрөөний хүрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтүүнээс нь өвсний үнэр үнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цөцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг.

Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yүнд муу нь юу байх вэ. Тэгээд бас өчнөөн жил төрсөн нутагтаа ирээгүй намайг өөриймсөх нь аргагүй биз. Арван хэдэн жилийн өмнө нэг ирснээс хойш яагаад ч юм бэ аян тал тааралгүй тойрсоор одоо хүрчээ. Насжихаар нутаг санагдана гэдэг нь үнэн юм. Бас сүүлийн гурав дөрвөн жил төрсөн нутгийнхаа уул усыг зүүдэлдэг, багынхаа явдлыг зүрх шимширтэл дурсан санадаг болжээ. Хүний жаргалын дээд бага насны дуртгалд байдаг гэж Достоевский ч билүү хэн нэгний хэлсэн бий. Хотын хөл үймээнээс уйдаж бухимдаад ч тэр биш ердөө л насны нар хэвийж, төрсөн газраа санагалзах болсных биз. Тэгээд л амралтаараа зориуд ирсэн минь энэ. Нутагтаа гэхийн бас нэг учир бол тэртээ гучаад жилийн өмнөөс сэтгэл зүрхэнд минь уяатай явдаг нэг хүн бий. Тэр бол Хулан юм. Хуланг сүүлийн удаа харснаас хойш арваад жил өнгөрчээ. Хэдэн жилийн өмнө шар Цамба нас барж, Хулан бэлэвсэрснийг сонсоод хань бүл муутай яаж шүү амьдарч байдаг бол гэж хааяахан бодно. Хуланг багын минь амраг шүү дээ гэж бодоход сэтгэлийг нэг л яруу сайхны униар будан бүрхээд ирнэ. Багын амраг гэдэг хэлэхэд яруухан агаад үнэхээр л ямар нэг алс холын униар будан дундаас гэрэлтсэн дүр зураг, намуухан цууриатах аялгуу эгшиг шиг болжээ. Хуланг бэлэвсэрлээ гээд хань болж очих нас, боломж аль хэдийн өнгөрсөн гэлээ ч царайгий нь харж идэр залуугийн явдлаа дурсвал санаа ихэд тэгшрэн, гуниг ганцаардлаас ангижрах мэт санагдана. Тэгээд ч анхны хайрын дуртгалд хожмын амьдралын өлзий учрал алдаа эндэгдэл, хясал гачаал аль бүхний эх үүсвэр нь хадгалагдах ажээ.
БИ өрөөний дун цагаан адар ширтэж тамхи сорон, энэ мэтийг бодолхийлэн хэвттэл хэн нэг хүн хаалга аяархан тогшив.
За хүүхээ! гэхэд хаалга алгуурхан нээгдэж, онгосхийсэн ногоон торгон дээлтэй өндөр бор охин гирэвшсээр орж ирээд
Ах гуай таны морь бэлэн боллоо гэв. Би гайхан
Миний морь гэнээ? Би чинь мод унасан... гэтэл охин инээмсэглээд
Ээж танд морь явуулсан юм.
Ээж чинь хэн бэ
Хулан
Хулан гэнээ гээд босон харайтал охин нэг зурвас өгөөд ичсэн юм шиг бушуухан гарлаа. Сурагч дэвтрийн тал хуудсан дээр «Сампил сайн явж байна уу? Уржигдар ирснийг чинь дуулсан . Би охиноороо морь явуулав. Чи үдийн алдад гол дээр очоорой. Нөгөө газраа мартаагүй биз дээ. Би тэнд очоод хүлээж байна» гэж их л хичээнгүйлэн бичжээ. Ээ тэнгэр минь! гэж би дуу алдлаа. Хулан намайг мартаагүй юм байна. Тэртээ гучин жилийн өмнө Ононгийн гарман дээр өдөржин саатаж халуун янаг үгээ хэлэлцэн, холын явдлыг мөрөөдөж сууснаа мартаагүйд одоо намайг зүгээр л гэрээр нь ороод өнгөрүүзэй гэсэн шиг тэр газраа уулзаж багын явдлаа дурсая гэжээ.
Яаран хувцаслаад буудлаас гарахад нарийн борлог морь хашааны шонгоос уяатай хазаар даран байв. Хуучин боловч сайхан эмээл тохоостой. Хулангийн эмээл яг мөн. Боржгин хийцийн намхавтар бүүрэгтэй, уужим суудалтай, элэгдэж шарласан ясан хяртай, угалз нь холцорсон ногоон ширэн гөлөмтэй энэ эмээл даанчиг танил ажээ. Юм гэдэг хачин. Гучин жилийн өмнө Хулангийн гоёлын энэ эмээл шив шинэхэн байсан. Нэг эмээлийг хүн гучин жил тохож явдаг байнам. Гэвч эд эзэн хоёр элэгджээ гэж санагдсангүй. Өчнөөн цаг улиран өнгөрсөн атал бүх юм хуучин хэвээрээ, бат бэх юм шиг. Идэр залуу насандаа эргэж очиход саад болох юм байхгүйгээр барахгүй, юуг ч өршөөлгүй элээн одогч цаг хугацааг түр зуурхан ч гэлээ хумин орхиход энэ хуучин эмээлийг таних төдийхнөөр болдог ажаам. Тийнхүү бие сэтгэл ихэд хөнгөрөн мордож давхисаар Ононгийн гарам дээр ирэв.
Онон минь! Багын амраг шиг сайхныг яана. Онон хааяа нэгхэн ч гэсэн уулзан учрах болзоотой юм шиг билээ. Гоо үзэсгэлэнгээр төдийгүй ямар нэг амь амьсгаагаар сэтгэл зүрхэн дундуур мэлмэрэнхэн урсаж, гуниг ганцаардлын цагт тайтгарлын зөөлөн уянга үүсгэн «Хүний хүү чи санаж сарвайх уул устай шүү» гэж шивнэн байдаг. Онон найман сарын нэл ногоон шугуй дундуураа цэлмэг тэнгэр, нартай сүлэлдэн урсаж, намуухнаар харгилна. Бидний багад нааш цаашаа зорчигсод тасардаггүй байсан гарам одоо эль хуль, морь малын мөр бараг байхгүй харин хоёр тал нь машин тракторт сэндийлэгджээ. Ийнхүү голын гарам хүртэл энэ цагийн ул мөр гарсан нь энэ бөгөөд гучин жилийн өмнө Хулан бид хоёр шар Цамбын хурдан морьдыг хөтлөөд энэ гарам дээр саатан нааш цааш тасралтгүй сүлжих наадамчдын замаас зайдуу газар эрж байж билээ. Одоо би тэр газраа эндүүрсэнгүй. Гол гараад таамгаар чиг авч, монос бургас сүлжин хүрч ирэхэд Хулан анхны болзоонд урьтаж ирсэн охин шиг ичингүйрэн
Чи бүр андуурахгүй ирлээ шүү гээд алгандаа түүсэн хэдэн том мойл сарвайж
Мойл ид гэснээ юунд ч юм буруу харав. Би мойлноос амандаа хийгээд гарыг нь барьж
Чи минь сайн уу даа? гэхэд Хулан,
Сайн гээд наашаа харлаа. Түүний тунгалаг бор нүдэнд үл мэдэгхэн нулимс гүйлгэнэжээ. Хулан нугалаас нь арилаагүй хөх торгон дээл дээр нарийхан ногоон дурдан бүс ороож, үзүүрийг нь ташаандаа зангидан, хуучин маягийн сийрсэн бүрх өмссөн нь залуугийнх нь дүрийг санагдуулна. Тэр жилийн наадамд өмсөж явсантай ав адилхан улаан савхи, торгон оймстойгий нь би ажиглав. Гучин жил өнгөрөөгүй гэж үү? Залуу насандаа эргэж очих ийм амархан юм гэж үү? Мойлны исгэлэндүү сайхан үнэр шувуудын жиргээ, Ононгийн харгилах дуун цөм хэв хэвээрээ. Хулан гэрэл ойлгосон тас хар үстэйсэн. Тэр үсээ магнайгаа даруулсхийн самнаж, алчуур зангидаж явдаг сан. Тэр жилийн наадмаар улаан дурдан алчуур зангидаж явсныг нь би тодхон санав. Одоо харин ийм хуучин маягийн бүрх өмссөн нь илүү зохимжтой. Нүдний нь булангаар үрчлээ суусан нь ч аргагүй. Санчигны нь үс буурал биш гэлээ ч шаргалдуу өнгөтэй. Арваад жилийн өмнө сүүлийн удаа уулзахад ийм толиотой биш харагдсан. Цамбаас хойш засарчихаа юу даа гэлтэй. Шар Цамба нас бараад таван жил болжээ. Хулан тавь шүүрч яваа авгай гэхэд бие цогцос уян чилгэр янзаараа. Бид залуу насандаа үнэхээр эргэн ирчихжээ. Гэтэл зүрхийг ямар нэг харуусал гэмшил базлаад байв. Хулан одоо манан дунд орхигдсон хүслэн, төрсөн нутаг, бага залуу насыг минь санагдуулах л хүн юм биз. Тийм дээ... Эрт өнгөрсөн цаг...
Хулан бид хоёр морьдынхоо эмээлийг авч шүүдэр нь гүйцэд хатаагүй сахлаг ногоон дунд суулаа. Хулан малгайгаа авч, шаргалдуу өнгөтэй үсээ зуны саалинд зөөлөрсөн цагаан гараараа илбээд,
Би чамайг ирэхгүй явчих юм биш биз гэж айгаад охиноо явуулсан. Ингэж уулзъя гэх юм гэж чи санаагүй биз дээ? гэхэд
Санаагүй шүү. Өнөө танайхаар очъё гэж бодож байсан гэж үнэнээ хэллээ.
Миний өргөмөл ганц охин шүү дээ тэр чинь. Аль хэдийн айл болчихсон. Нэг хүүтэй.
Сайхан охин байна лээ. Чамайг ачтай болгож дээ.
Тиймээ. Хөөрхөн хүү бий. Миний ёстой амин сүнс дээ.
Чи тэгээд өвгөнөөсөө хойш дажгүй биз дээ?
Яах вэ. Цамбаас хойш ганцаардах өдөр бишгүй л таарсан. Эр хүний гар дутаад хэцүү байдаг юм байна. Цамба хичнээн зоргоороо ч гэлээ юманд хүрэхдээ хатуухан гартай эр хүн. Би тэр гарын дор насаа өнгөрөөсөн ч одоо үгүйлээд байх юм. Яах вэ дээ, бүсгүй хүний заяа гээд Хулан хоолойгоо чичрүүлэн, өвс тасдаж доош харав. Бид нэг хэсэг дуугүй суулаа. Ононгийн шугуйн том том хэдгэнүүд дүнгэнэлдэн, морьд маань
бургасанд Шурган дэвхцэхэд, боловсорч гүйцсэн мойл хааяа нэг подхийн унаж, шугуйн сиймхийгээр нэвтрэх сэвшээ салхин цэцэг жимсээр анхилах нь дотор уужрам. Хулан ч тайтгарч уртаар санаа алдаад гар сунган миний буурал үсийг илбээд,
Сампил минь дээ... гэв.
Тэр жилийн наадам... Чи бид хоер яг энд морьдоо уяад холын юмыг мөрөөдөж байсан. Би дөнгөж арван долоотой жулдрай хүү байжээ. Тэр өдөр би чиний ямар байсныг одоо хүртэл...
Сэтгэл гэнэтхэн уяраад би нулимсаа барьж чадсангүй. Хулан бүснийхээ үзүүрээр нүдийг минь арчаад гүйцэд боловсорсон мойл шиг хүрэн бор нүдээрээ хайрлан ширтэв. Бид хоёр нүд нүднийхээ гэрлийг мөнхөд ШИНГЭэж авах гэсэн юм шиг хараагаа удтал уулзуулав. Хулангийн нарийн үрчлээстэй гоолиг хүзүүнээс мөн цэцэг жимс анхилах мэт зөөлөн дулаан оргиж, гүрээний нь судас булгилан ахуйд царай нь улаа бутран, насны үрчлээс тэнийн тэнийсээр, нүд нь гэрэлтэн гэрэлтсээр тэртээ гучин жилийн өмнөх Хулан болон хувиран мишилзэв. Би түүний хүзүүгээр тэврээд нүдээ аних, зүрх нь булиглахыг чагнаархан байлаа.
Тийн байтал голын гарам дээр хүүхдүүд шуугилдан ус гатлах гэж байгаа бололтой хэн нэг хүн
Бие биеэсээ бариад бэх суугаарай. Усанд унан балаг тарив аа гэж зандрах сонсдов.
Хүүхдүүдийн цангинах дуунд Ононгийн бөглүү шугуй тэр аяараа найган нахирч, шувууд дуу дуугаа авалцан жиргээд Хулан бид хоёр ч ийнхүү хүн амьтнаас нуугдаж байж боломгүй болчихлоо. Хулан яаран босоод:
Даш ӨВГӨН хүүхдүүдэд мойл түүлгэнэ гэсэн юм. Миний амин сүнс хамт яваа. Сампилыг минь хараарай. гэхэд, Сампил гэнээ! гэж би гайхав.
Тиймээ. Ач хүүдээ би чиний нэрийг өгсөн юм. Миний хоолойд бас нэг бөөн хар юм тээглэчихэв. «Ямархан жигтэй хорвоо билээ дээ. Багын амрагийнхаа үр ачид нэрээ өгөх ховорхон хайр шан бус уу. Хүнийг хайрлан, өссөн төрсөн уул усаа санагалзан явдгийн минь хайр шан энэ бусуу?» Хулан бид хоёр яаран мордоод, хүүхдүүдийн замыг тосохоор холуур даялан явлаа. Шугуй дундаас шууд гарч явахаас зовнин, тохойгоор зам нийлсэн хоёр болж яваа маань тэр, Ай хөөрхий зайлуул!
Хулан уруулаа зууж нүдээ онийлгоод ямар нэг юм бодолхийлэн явснаа,
Сампил минь ингээд өнгөрдөг хорвоог яана гэх вэ дээ гээд уртаар санаа алдлаа.
Ононгийн гарам дээр галуу нугас чуулсан мэт хүүхдүүд шуугилдан, цээл цолгион дуу нь уул усыг дамжин цууриатаж найман сарын наранд умбасан газар дэлхий онон мөрний ЗӨӨЛӨН харгиагаар холын явдал, хожмын хэргийг хүүрнэн шивнэж байлаа.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
LoveLove

Хүний хайр, сэтгэл хичнээн жил өнгөрсөн ч тэр л хэвээрээ байдаг гэж үү... Нэг л хүнийг насаараа хайрлаж явна гэдэг сайхан ч хичнээн том завлон билээ...

АНИРГҮЙ (зочин)

яг хэвээрээ байна гэж байхгүй л дээ

яаж ч бодсон яг хэвээрээ зүйл гэж хаана ч юу ч байхгүй шүү дээ 30 жилийн дараа бол бүүр ч байхгүй байна байхдаа

бариад тавьчихсан байшин хүртэл элэгдчихдэг

Нэг_хүү

ene cluubt elsmeer bn

zuud ezegnegch (зочин)

unheer aguu hriig uguulsn aguu zohiol bn... anhnii hair yaj ch bodsn sanaanaas garahq l bdg bh

jago (зочин)

vneheer setgel hodolj bn tsag hgatsaa gdeg hairiin vnen hudliig batlagch hamgiin aguu bogood vnetei zvil

teegi (зочин)

anhnii hair hezeech dursagdaj bdag iim l aguu bh l da anhnii hairtaiga hezee uchrahiim boldoo kk

хлк (зочин)

vneheer saihan bn 30 jiliin terteeh horomhon zuuriiin yria uchral aguu hair g toloolj bn gdg vneheer gaihaltai hvnii setgel gj iim l aguu iim l uyn yum bganshd

Ундрах (зочин)

Анхны хайр бүтдэггүй гэдэг үнэн ч юм шиг. Анхны хайр ариун, санаанаас гардаггүй, өдрийн бодол шөнийн зүүд болдог гэдэг. Тийм хүн 2 байж болох уу? Хайрлах, өөриймсөх шунал минь ихдээд байна уу?

ilrel (зочин)

aa zavaanaa banana idej bhdaa unshaj bsan jine zavaan muudsan ym idchilee zohioliinhoo bvvr gold orchood harahgv ideed bsan jine ter tsamba yasan zewvvn amitan be zaaval ter setgeltei 2iig salgan amidarch yostoi shavriin haalt boltson ymaa ene zohioloor kino hiivelch goe bhda yun ter solongosiin savangiin duuri heden arvan jil duursagdah goe kino bolno doo

monhzul (зочин)

vneheer goe zohiol

MUUJIG (зочин)

uneheer ih setgel hodloloo bi iim goy zohiol unshij baigagui yum bna.bayrlalaa zohiolchdoo

нэг охин (зочин)

үнэхээр гоё юмаа

? (зочин)

?

бодол (зочин)

ягаад

gg (зочин)

21tei bsan terniig 8 jiliin daraa harah muuhai bsan. butehee baisan hariig martah ni nyalh nogoog hutgaar hyargahtai adil. Uuriinhuu saihan nandin buhnee urj hayana gedeg daanch hetsuu. dahij bi hezee ch durlaagui. Hair gj sohor balai yagaad hunii amidrald baidag yum bol doo hoorhii.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)