BOOK CLUB : Ертөнцийг өөрөөр харахыг хүсвэл цуврал 1: Мишел дө Монтэнь ″Сонгомол эсээнүүд″

   Та бидний амьдарч буй 21-р зууныг оюун ухааны эрин зуун хэмээн нэрэлдэг. Оюун ухааны эрин үед амьдарч буй та бидний заавал унших ёстой, олон агуу хүмүүсийн ухамсарийг төлөвшүүлсэн гайхалтай сайхан зохиолуудыг энэхүү цувралдаа багтаахыг хичээх болно. Ингээд та бүхэндээ уншихыг санал болгож буй эхний ном бол францын суут сэтгэгч Мишел дө Монтэнийн "Les Essias" юм. Уг номыг 2004 онд орчуулагч Г.Аюурзана монголд анх удаа "Сонгомол эсээнүүд" нэртэйгээр орчуулан гаргажээ. Өнөөгийн иргэншил төлөвшихөд онцгой нөлөө үзүүлсэн, сэтгэлгээний түүхийн хосгүй бүтээл гэгддэг, зуун зууны олон мэргэдэд шагшигдсаар ирсэн энэхүү зохиол 1580 онд анх хэвлэгдэн гарч байсан гэхээр ямар агуу бүтээл болох нь тодорхой. Уг ном нь одоог хүртэл дэлхийн хамгийн онцгой номын жагсаалтыг тэргүүлсээр байна. Олон үеийн зохиолчид, сэтгэгчидэд Монтэнийн эсээнүүдийн нөлөө маш их байдаг. Түүний эсээнүүдийн ачаар л Шекспирийн жүжгүүд бичэгдсэн нь маргаангүй баримт юм. Суут философич Ф.Бэкон "Les Essais" дээр үндэслэн өөрийн алдарт зохиол "Essays"-ийг туурьвасан бол Л.Толстойн ширээний ном болсон гэдэг. Пушкин Монтэнийг бишэрсэн шигээ өөр хэнийг ч тэгэж ихээр бишэрч байгааүй бөгөөд Дидро "Үнэнийг эрхэмлэдэг хүмүүс үгүй болоогүй цагт энэ зохиолыг уншсаар байх болно" хэмээн тэмдэглэн үлдээжээ. Миний хувьд уг зохиолыг олж унших аз тохиосон нь гайхам сайхан хэрэг байсан бөгөөд миний нүдийг нээж ертөнцийн үнэнийг харуулж өгсөн билээ. Монтэнийн эсээнүүдийг унших тоолонд хүний ертөнцийн мөн чанарийг улам ихээр танин мэдэх нь  гайхам. Ингээд та бүхнийг "Сонгомол эсээнүүд" номыг уншиж өөрийн оюундаа үнэтэй хувь нэмэр оруулж, түүнийнхээ үр шимийг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.

"Бүхий л зохиолчдоос хамгийн ухаантай нь Монтэнь. Бүх цаг үеийн номнуудаас хамгийн гайхалтай нь түүний эсээнүүд... " Amazon Com. Book review

"Би Монтэнийг уншаад 2 жил хэвтэж билээ. Ингэж л миний зан араншин төлөвшсөн юмдаа."    Стендаль

"Ямар ном унших вэ гэж үү? Монтэнийг л унш. Тэгэхдээ огт яаралгүй анхаарлтай уншаарай..." Флобер

"Миний уншсан номнуудаас хамгийн их эргэцүүлэхэд хүргэсэн зохиол бол Монтэний эсээнүүд." Нэгхүү

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Жинчин

bayarlalaa .olj unshinaa, haarad l hajuugaar n ongorood l baisan yum bna

дурлагч

Энэ номыг дээхнэ уншиж байсан юм байна. Үнэхээр их зүйл ухаарч, бишэрч байснаа санах авч яаг гаргаад хэлий гэхээр нэг ч зүйл толгойд орж ирэхгүй байх юм даа. Дараа дахиж нэг уншинаа.

Нэг_хүү

Жинчин: заавал уншаарай. олон зүйлийг тунгаахад хүрнэ.
Дурлагч: үнэхээр олон зүйлийг ухаарсан шүү

Enhrii (зочин)

Ugni ih goe sonsogdoj bna olj unshmaarl bna Angli hel deer yumuu France hel deer yumuu bi usad bdg olj unshig arga bga bolu

Stormy

Ганц эссэг нь тавиач.

Нэг_хүү

www.worldcat.org deer bsan bhaa. amazon.com deer bs bgaa bh. er ni google deerees Michel de Montaigne "Les Essais" geel haihad garaad ireh bh duu6 Tsahim helbereer ih tarhsan bdag

Нэг_хүү

Stormy: эсээнээс тавихыг бодноо.

Хар өмд

pooh olj ushhinaa. orchin nomiin san tsuvrald bdag bhaa

Нэг_хүү

gegeenee: tiin bbddin

Sol@ce

зав гарвал л барьж авч уншаад байдаг болчиж. угаасаа ганц унших хангалтгүй, унших тусам нэгийг ухааруулах гайхалтай ном. орчуулгыг их сайн хийсэн санагдсан. завандаа блогтоо оруулна аа

ХАН.Гялбаа

minii durtai nom shu

MoRRiGaN

sayhnaas unshih ih durt blood bgaa. ylanguya gantsaardliin tuhai hesgiig. uchir n bi ooroo gantsaardah ih durtai hhe.

***ЛуНа***

уншиж бсийм бнаа...
нэгдүгээр курсдээ...тэгээд товчлол хийж бсан ...
гайхалтай ном...
дахиад олж уншмаар...

Шувуухай

Нацагт ороол ганц авдаг байсан ном доо, элээсэн гэж далдайхгүй ч гарчиглаж явлөө Цаг сайхан байж

zolo (зочин)

бүр уншмаар санагдчихлаа. заавал уншнаа бас найзууддаа хэлээд уншуулнаав thanks

zolo (зочин)

бүр уншмаар санагдчихлаа. заавал уншнаа бас найзууддаа хэлээд уншуулнаав thanks

oogii daagii (зочин)

olj unshnaa olj unshih gesne nomn oldohgui yumaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)