BOOK CLUB : Book club: Ертөнцийг өөрөөр харахыг хүсвэл цуврал-2

Book club: Ертөнцийг өөрөөр харахыг хүсвэл цуврал-2

Чингиз Айтматов “Цаазын тавцан”

    Та бүхэндээ энэ удаад уншихыг санал болгож буй зохиол бол Ч.Айтматовын “Цаазын тавцан” роман юм. Уг зохиолд байгаль хүн хоёрын харицаа, хүнд итгэх итгэл, хүн төрөлхтны өнөөгийн соёл иргэшил чухам юунд хүргэх тухай, бидний бүтээсэн нийгэм иргээд биднийг устгах талаар, хүний ухамсаргүй үйлдлийн талаар өгүүлсэн байна. Эдгээр асуудлуудыг хорвоогийн мөнхийн харилцаа болох сайн, муугийн тэмцлээр илэрхийлж өгчээ. Хүмүүс бидний ойлголтоор сайн нь саарийгаа ямагт дийлж байдаг хэмээн итгэж, энэхүү төсөөлөлдөө хэт автсан байдаг. Гэтэл яг амьдрал дээр саар нь сайныгаа дийлэх нь элбэг аж.  Ч.Айтматов хэлэхдээ “Хүн сэтгэдэг болсон цагаасаа эхлээд биеэ таних гэж оролдон үйлээ үзэж, үүний зэрэгцээ яагаад саар нь дандаа шахам дийлдэг вэ? Гэсэн мөнхийн оньсгогыг тайлж чадаагүй..” хэмээжээ. Энэ асуултанд уг зохиолоороо хариу өгөхийг хичээсэн байна. Муу муухай хүнийг ариун үзлээр сэнхрүүлэх гэсэн Авдий, малчин олны амьдарлыг дээшлүүлэх гэж  шударгаар хөдөлмөрлөсөн Бостон, үр удмаа хорвоод үлдээх гэж амиа хайрлалгүй зүтгэсэн хөөрхий хоёр чоно яагаад саар муу үйлийн идэш болов. Төрсний эцэст үхнэ гэсэн хорвоогийн хуулинд захирагдаж зохиолын баатруудын хувь заяа нь муугаар төгсөв үү? гэтэл үгүй аж. Айтматовын  илэрхийлсэнээр  хүний өөрийн зохиомлоор үүссгэсэн төсөөллийн балгаар энэ бүхэн болсон байна. Өөрөөр хэлбэл хорвоо дээр сайн муу гэж байхгүй бөгөөд гагцхүү эдгээрийг хүн өөрөө бий болгодог аж. Энд нэг зүйлийг дурдахад Ч.Айтматовийн гаргасан энэ санаа өмнөх цувралаар танилцуулсан Монтэнийн төсөөллийн тухай эргэцүүлэлтэй нэн төстэй. Хорвоогийн зүй тогтолд хүний гар хөндөлөгөөс оролцвол, уг зүй тогтол алдагдаж хожим хичнээн гэмшээд ч нөхөгдөшгүй гарз учирдаг байна. Уг зохиолд Акбара , Ташчайнар хоёр чонын дүрээр ухамсарийн асуудлыг  хөндөж, зарим мунхаг хүмүүс амьтнаас дор аашилж буйг харуулжээ. Зохиогч Авдийн дүрээр хүний зан араншин ухамсарийг төлөвшүүлэхэд гол түлхэц үзүүлэх хүчин зүйл шашин болох тухайг илэрхийлсэн байна. Мунхаг миний бодлоор энэ зохиолын чухал утга санаа нь оюун ухаан гээч энэ зүйлийг бид бүхэн хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаалж сайн муугийн тухай ойлголт гарч буйг илэрхийлж байгаа мэт... Ингээд та бүхэндээ "Цаазын тавцан" зохиолыг үлдээе. Та бүхэн уг зохиолыг уншиж өөрийн үнэлэлт өгч, оюун ухаандаа хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна.   

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
ХАН.Гялбаа

eeh ushitsan taalagdsan

Нэг_хүү

энэ зохиолыг олон хүн ойлгож уншаасай гэж

Hiko

над шиг амархан уйлж уяран хайлдаг хүнд их л хэцүү сэтгэл хөдөлгөсөн ном байна лээ? Амьдралыг хүмүүс яамар шудрага бус юм бэ? гэж гасалдаг хэрнээ өөрсдөө харин амьдарлаа шудрага байлгах гэж хичээдэг болов уу? гэж асуумаар санагдсан.

Хар өмд

за олж уншийй нтр

урнаа (зочин)

би энэ зохиолыг 2011 оны 10 сард уншсан.би Монгол хэл уран зохиолын 1-р курсын оюутан. би энэ номыг унших болсон шалтгаан бол багшын өгсөн эх зохиолуудыг унших гэж байгаад энэ номыг ягаад цаазын тавцан гэж нэрлэсэн юм бол гэж анх сонирхоод уншсан юм. зохиолч маань энэ номоороо дамжуулан хүмүүс бид эд баялагт их шунсанаас болж бид амьтанаас дор сэтгэлтэй болж байна гэдгийг харуулахыг зорьсон гэж үзэж байна.одоо уншаагүй хүмүүстээ хандаж хэлхэд энэ номыг заавал уншаарай гэж зөвлмөөр байна.

батзаяа (зочин)

энийг олж уншхаас нтр

уянга (зочин)

GOY ZOHIOL bn bayarlalaa

tuya (зочин)

nileen balchir baihdaa unshih gej oroldoj bsan sanagchihlaa. baga baisan bolohoor tegsgeed orhison bh. odoo harin unshmaar sanagdchihla

unshana (зочин)

Olsn hvmvvs n olhod tuslaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)