BOOK CLUB : Book club: Тэнгэрийн элчүүдийн гүрэн 5-р хэсэг

Book club: Тэнгэрийн элчүүдийн гүрэн 5-р хэсэг

1 ой. Жак, Венера 2 гэр бүлийнхээ хайранд умбаж сайхан торниж байгаа бол Игорь ээжээсаа байнга амиа хамгаалж зугтах хэрэг гардаг тул эрт хөлд оров.

Би тэдний үйл хөдлөл бүрийг хянаж, хүсвэл тэдний биенд орж, тэдний дотроос юмсыг харж болдог байв. Харин яаж ч хичээгээд тэдний юу бодож байгааг мэдэж болохгүй, тэдний тархи руу нэвтэрч чадахгүй байв. 

Игорийг харахлаар хуучны манай танатонавтуудын нэг Феликса санагддаг байлаа. Түүний ээж нь хүүгээ маш ихээр үзэн яддаг  байсан ч Игорийн ээжийг арай гүйцэхгүй. Рауль бид 2 Игорийг Феликсын хойд төрөл нь байх гэж боддог байв. Рауль хэлэхдээ хэрэв хүн урд төрөлдөө ямар нэгэн асуудлыг шийдэж чадаагүй бол тэр асуудал нь дараагийн төрөл рүү нь шилждэг гэсэн.

-  Феликса Кербозын сүнс нь ээжийгээ ойлгож, түүний дээр гарч чадаагүй болохоор Игорь Чеховын шинэ төрөлд ээжтэй нь дахин учруулж, засч залруулахыг тэр дээр байгаа "7-р ертөнцийнхөн" эсвэл нь "Бурхадын" хэн нэгэн нь шийдсэн хэрэг. Хэрэв энэ удаад тэр асуудлаа шийдэж чадахгүй бол дараагийн төрөлд ямар гээчийн ээжтэй болох бол оо?

- Би Игорийн ээжээс долоон дор ээжийг төсөөлж чадахгүй нь .. гэж би хариулав.

- Тэгвэл нь тэр дээр байгаа хүмүүст найдах л үлдэж дээ. Тэдний төсөөлөн бодох чадвар маш сайн тул шинэ туршилтыг дорхноо зохиож чадна.

Раулийн энэ үгийг сонсоод миний дургүй хүрэв. Тэгээд бид 2 ямар ч үнэ цэнээр хамаагүй 7-р ертөнцийнхний учрыг олохоор шийдэв.

2 ой.  Жак хүү

Хүүг харж байсан асрагч утсаар яриад түүнийг анзаарах сөхөөгүй завгүй байхад юм юман дээр авирдаг Жак плитка  дээр буцалж байгаа савтай усыг татаж үзэхээр авирч байлаа.

Жак өөрийгөө шалзалж алахна ээ. Би асрагчид зөн билгээр дамжуулан анхааруулах гэсэн авч даанч тэр яриандаа халаад миний явуулах дохиог хүлээж авахгүй байлаа.

Хүүгийн тархи руу нэвтэрч чадахгүй байв.

Болжморыг чангаар жиргүүлж хүүгийн анхаарлыг татахыг хичээсэн авч хүү сонссонгүй.

Ойр хавьд нь медиум байдаггүй яах уу?

Муур. Нээрээ гэрт нь нэг муур байгаа юм байна шүү дээ. Өдөржин зурагтны өмнө хэвтэх бүдүүн муурд хичнээн хэлээд ч хөдлөх янз алга. Хойрго муур зурагтнаасаа салах янз алга, түүнд Жакад туслах хүсэл алга. Гэхдээ би нэг арга олсон. "Даруйхан бяцхан Жакад туслахгүй бол би энэ зурагтны чинь антеныг ажиллагаагүй болгохоо мэдье ээ". Бүдүүн бөгсөө чирсээр хүү дээр муурыг очиход урьд өмнө нь хэзээ ч ингэж ирж байгаагүй муурыг харсан хүү сатаарч түүнийг зөөлөн арьсыг илнэ.

2 ой. Венера охин.

Өөрийгөө байнга тольдож суух дуртай Венерад эцэг эх нь ягаан өнгийн памперс зүүлгэсэн байлаа. Тэр өөрөөс нь ийм муухай үнэртэй юм/баас/ гардаг гэхэд итгэхгүй байлаа.

Түүний толгой байнга өвдөнө.

Тэр ямар нэгэн чухал зүйлээ мартсан байлаа. Тэрийгээ санатал нь түүний толгой өвдөх болно гэдгийг тэр мэдэж байлаа.

2 ой. Игорь хүү.

Ээж намайг алахыг хүсдэг.

Өчигдөр намайг онгорхой цонхтой өрөөнд ганцааранг минь түгжиж үлдээсэн. Яс нэвт хайрах хүйтэн салхитай байсан ч би хүйтэнг тэсвэрлэх аргыг сурсан. Би тэсч чадсан. Ямар ч тохиолдолд надад сонголт байхгүй. Хэрвээ би өвдвөл ээж намайг эмчилж өгөхгүй гэдгийг би мэдэж байна. 

"Ээж минь намайг доромжлоод бай. Би одоо болтол амьд байна. Гэдэс рүү минь хутгалах зоригтой л болчихгүй бол би амьдарсаар байх болно гэж мэд"

Тэр намайг сонсохгүй байна. Орон дээр хэвтэж байна. Тасартлаа уучихаж.

Энэ зуур Рауль бид хоёр "7-р ертөнц" руу орох замыг хайсаар өндөр уулаас дээш нисэвч нүдэнд үл харагдах зааг бидэнд саад болж байв. Рауль:

- Би чамд хэлсэн шүү дээ. Тэнгэрийн элчдийн ертөнц гэдэг бол шорон гэж.

Яг энэ үед Эдмонд Уэллс гэнэт бидний өмнө гарч ирэв.

- Хо-хо! За та нар юу л сэдээд байна даа?

- Энэ ажил бидэнд хангалттай. Энэ чинь биелүүлэхийн аргагүй даалгавар байна гээд гараа зангидан Рауль давшлав.

- Харин чи юу гэж бодож байна Мишель?

Рауль миний өмнөөс хариулав.

- Тэрний өндөг хагарахаасаа өмнө муудцана. "Тэд нар" түүнд унхиагүй, доожоогүй Жак, хэт биеэ тоосон Венера, ээж нь алахыг хүсдэг бас нэг Игорийг шургуулцана. Сайхан бэлэг шүү!

- Би Мишельд хандаж байна. Чи юу гэж бодож байна Мишель?

Би юу гэж хариулахаа мэдэхгүй байхад миний сургагч намайг шаламдуулсаар. Би яг 2 галын хооронд орцон мэт яах учраа олохоо байлаа.

- Чи шаналж байсан. Чи айж байсан. Чи өвдөж байсан. Харин  одоо чи цэвэр сүнс. Эх газраас чөлөөт гэж Эдмонд Уэллсийг хэлэхэд Рауль уурсан хариуд нь

- Гэхдээ бид нар бүх сэтгэл хөдлөлөө алдсан. Тэгэж ярьвал бид зүгээр сууж ч чадахгүй гээд сандал дээр суух гэж байгаа юм шиг хөдөлгөөн үзүүлэн газарт унав.

- Бид дахиж хөгширөхгүй гэж Эдмонд Уэллс хэлэв.

- Гэхдээ бид урсан өнгөрөх цаг хугацааг мэдрэхгүй. Нөгөө секунд, минут, цаг, өдөр, шөнө гэж байхгүй. Он тоолол байхгүй.

- Бид мөнх

- Гэтэл бидэнд төрсөн өдөр гэж байхаа больсон.

- Бид шаналахгүй...

- Гэвч бид юу ч мэдрэхгүй

- Бид сүнсний тусламжтайгаар харилцдаг

- Гэхдээ бид дахин хөгжим сонсохгүй байгаа

- Бид гэрлийн хурдаар нисэж чадна

- Гэтэл бид нүүр илбэн үлээх салхийг ч мэдэрч чадахгүй.

- Бид үргэлж цоглог байдаг

- Гэхдээ бид дахиж зүүд зүүдлэхээ байсан. Сэтгэл ханамж гэж үгүй. Секс байхгүй.

- Гэхдээ өвчин гэж байхгүй болсон шүү дээ. Бид бүхийл мэдлэгийг хүртэж чадна.

- Ном байхгүй... Диваажинд номын сан хүртэл байхгүй...

- Тиймээ, бидэнд ном байхгүй. Гэхдээ... гэхдээ.. Гэхдээ бидэнд тэр хэрэггүй. Үхэгсэдийн амьдрал юунаас ч илүү сонирхолтой. Ямар ч романаас илүү, ямар ч киноноос илүү. Хүний жирийн амьдралыг хар л даа. Гэнэтийн зүйлс, гайхашрал, шаналал, тачаадал, хайрын шаналал, амжилт, уналт гээд. Энэ бол ЖИНХЭНЭ түүх, үүнээс илүүг бодож олох аргагүй.

Рауль Разорбак юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа.

- Би ч бас өмнө нь та нар шиг босогч байлаа гээд үүл өөд ширтэнгээ Эдмонд Уэллс

- Хм.. Явцгаая. Би та нарын сонирхолыг дарж өгөхийг хичээж нэг нууцыг тайлъя. Намайг дага гэв.

5 нас. Игорь.

Ээж намайг алах гэсэн олон удаагийн оролдлогын эцэст энэ бодлоосоо буцсан бололтой. Тэр уугаад л уугаад л намайг үзэн ядсан харцаар ширтэнэ. Тэгээд гэнэт шилэн хундагаа над руу шиднэ. Би мэдээж сурсан зангаараа бултахад хана онож тэр нь хагарна.

- За би чамайг алж чаддаггүй юм байж гэхэд чи  хэр удаан амьд явж, миний амьдралыг хордуулсаар байх уу?

Тэр гадуур хүрмээ өмсөөд намайг чирсээр гудам руу гарлаа. Яг дэлгүүр орох гэж байгаа юм шиг. Гэхдээ би үүнд нь эргэлзэж байна. Тэр намайг нэг сүмийн үүдэнд дагуулж ирээд орхиод явав.

- Ээж ээ!

Тэр цааш хурдан алхан одсноо гэнэт буцаж ирээд нэг өтгөн сахалтай хүний зураг өгч

- Энэ чиний эцэг. Тэрийг чи олж болно. Тэрэнд л чамтай зууралдах нь таалагдах байх. Баяртай!

Би хүйтэн цасан дээр суув. Би амьдрах ёстой. Цас улам л ихээр малгайлан орсоор намайг дарна.

- Жаалхүү минь энд юу хийж байгаа юм бэ?

Өндийн харахад цэргийн хувцастай хүн зогсч байлаа.

5 нас. Венера.

Өдөр би зураг зурдаг. Шөнө нь хар дарж зүүдэлдэг. Миний толгой дотор нэг юм суучихаад гарах гэж оролдоно. Миний тархины дотор талаас маажина. Нэг л зүйлийг давтаж хэлнэ. "Чи намайг санах хэрэгтэй". Заримдаа миний толгой маш ихээр өвдөж сэрнэ. Тэгээд би босоод аав, ээж рүүгээ очиход тэд унтаж байдаг. Миний толгой ингэж их өвдөж байхад эд нар яаж ингэж унтаж чадаж байна аа? Эд нар надад жинхэнээсээ хайргүй байх аа.

Би өөрийнхөө өвдөлтийг зурдаг. Миний дотор суугаад намайг тарчлаах тэр нэг юмны тухай зурдаг.

5 нас. Жак.

Би айгаад байна аа. Яагаад айгаад байгаагаа мэдэхгүй юм. Өчигдөр тэд нарыг зурагтаар гаргасан. Тэд нарыг ковбой гэж нэрлэдэг гэсэн. Миний хамаг бие хөшиж, чичирч байлаа. Манай гэрийнхэн бүгд маш их гайхсан.

Өнөөдөр өглөө манай эгч намайг айлгах гээд ковбойгын хувцастай орж ирсэн. Би өрөөний нөгөө булан руу гүйсэн. Намайг гал зуух руу гүйхэд тэр намайг барьж авсан. Угаалгын өрөө рүү зугтаахад ч барьж авсан.

- Одоо чиний хуйхыг чинь хуулна гэж хамгийн бага Матильда хэлэв.

Би ээж аавын өрөө лүү гэсэн авч эгч нар намайг гүйцчихэв. Тэгэхээр нь харанхуй өрөө рүү гүйлээ. Тэнд яг баригдахаа шахаж хөлнийхөн хоорондуур гарч зугтаав. Надад хамгийн аюулгүй газар нь жорлон юм шиг санагдаад би тийшээ гүйж, дотроос нь цоожилов. Гаднаас тэд нар хаалга нүднэ. Аав ирж

- Энд юу болоод байна гэхэд хариуд нь эгч нар

- Жак жорлон ороод цоожилчихлоо гэв.

- Жорлон оо? Тэр жорлонд юу хийж байгаа юм бэ?

Аав жорлонд тайван суухыг хүссэн үедээ хэлдэг. Тэрэнд нь ээж дургүй байдаг үгийг би гэнэт санав.

- Би ном уншиж байна.

Хаалганы цаана чив чимээгүй болов. Гэрт "ном" гэдэг үг бүх хүний хүндэтгэлийг хүлээдэг гэдгийг би мэднэ.

- Одоо тэгээд хаалгын эвдлэх үү? гэж Матильдаг хэлэхэд аав

- Хэрвээ ном уншихын тулд жорлонд сууж байгаа бол түүнийг тайван орхих хэрэгтэй гэв.

Үүнээс хойш би ямар нэгэн зүйл болохгүй байвал жорлонд ороод түгжиж суудаг болов.


start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
MC Аав

чамд Ном гаргах эрх байгаа шүү
худалдаж авах үүрэг байгаа шүү надаа

AXIOM

арынхыг нь ахиад л хүлээж байгаа шүү ...

Zochko (зочин)

Sonirholtoi. Daraagiin hesgiig tesen yadan huleej bdag. Amjilt husye, bayarlalaa

Коала

баярлалаааа нөр их хөдөлмөр шүү

Жинчин

Nomiin tsagaan buyan delegereg!!! tsag zavaa zoriuylsand bayralalaa .hvleej bna shvv

AXIOM

urgeljlel ni hezee garah bilee... durlagch maani zav muutai baigaa yum uu ...

Зочин

Хэй Дурлагч гуай ном өгөөч унший

Lkhagva (зочин)

Daraagiin hesgiig n hurdan oruulaarai, tesen yadan huleej baina shuu! Uneheer gaihaltai zohiol ymaa.

дурлагч

Тэгэж байгаад нэхх удаалгүй дараагийн хэсгийн оруулнаа.

AXIOM

дурлагчид:-үүнээс хойш ч их хугацаа өнгөрчээ дээ хэ хэ

зочин (зочин)

Үнэхээр удаан хүлээж байнаа. Дурлагчаа үлдсэн хэсгийг нь орчуулал даа. аль эсвэл орчуулаад хэвлээд худалдаанд гаргавал дуртайяа худалдаж авах болно.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)