BOOK CLUB : Book club: ХУУЧИН ХYY

Book club: ХУУЧИН ХYY

Хєдєєгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дєрвєн зvг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лvгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар vхрийн баас vргэлжилжээ. Yvгээр тvvгээр хэдэн тугал оодогнон давхина. Хєлд орохоос аваад, vс цайхыг хvртэл нэг голыг єгсєн уруудан нvvж, нэг худгийг эргэн тойрон нутагласаар, энэхvv ертєнцийг эцэслэнэ.
Гавж Жамбал хоймор сууж, бурхан ном гэж буруу зєв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал vнэн ярихыг сонссоор єдєр сарыг улируулна.
Тэртээ уулыг єнгєрвєл айлгvй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр, тvмэн хэргээс хоцорж, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхvv єглєє бурханд залбирч, vдэж тэнгэрт мєргєсєєр нэг нас барна. Хуучин хvv хул морин дээрээ хєндлєн сууж хатируулсаар хvрч ирэв. Цагаан даавуу алчуураар толгойгоо ороожээ. Ширэлдсэн хар гэзгийн сэрвийсэн хэдэн vс шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохой гаргажээ. Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нvvрнийхээ хєлсийг арчиж, нусаа хvр хийтэл нийгээд гэрт оров. “Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байгаа. Дамба морь эрэхээр явсан. Гомбо Хангай ороод ирсэн” гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон ярьж, гавж гуай гэж доогуур харан, зайсан гуай гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна.
Авгай хvvхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч, баян Балжирын унага татаж єгч айраг олж уугаад, нэг vдийг єнгєрvvлнэ.
Дэндэв тайжийнд хонь гаргаж єгч, гэдэс олж идэн нэг vдшийг дуусгана.
Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зvvн хушууны захад хvрсэнгvй, баруун мєрний тэртээ гарсангvй, зєвхєн гурав дєрвєн єртєє эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг vзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч vгээгvй ядуу, єнчин балчир тул нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Євлийн хvйтнийг адуу манаж єнгєрvvлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бєгєєд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нєхцvvлнэ. Єтгєс, хуучид энэ хоёрын vгнээс бус vнэн юмгvй, євєлжєє, зуслан, хаваржаа, намаржаа энэ дєрвєєс єєр явах газаргvй гэж санаж, хємєрсєн тогооны доторхтой адил хєдєєгийн бvдvvлэг байдалд хvмvvжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертєнцийг vзэхийг vл хvснэ. Хvмvvжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хvv єєрєє бас яахан мэднэ. Хуучин феодал ба лам нарын гайг мєн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улсын ихэнх хуучин хvvгийн адил нvдээ аньж, чихээ бєглєн, ертєнц гэгч чухам юу болохыг vзэлгvй, мэдэлгvй хєндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хайран, хєєрхий, хєєрхий, Гэтэл хуучин хvvгийн нэг нєхєр нь хувьсгалын бууг тавьсан єдрєєс эхлэн, хємєрсєн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв.
Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертєнц дээр хамт явах замыг нээв. 
Хєх монгол улаан монгол болов
Хуучин хvv шинж хvv болов
Юутай завшаан, юутай баяr

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Нэг_хүү

odoogiin zaluus neg iimerhuu shine ueiin huuchin huu mayagiin yum buu boluuzai gesen uudnees niitellee.

HERO

сайн уу чи бүүклуб т орсон юм уу. би тэгүүл хажууталд линклээдхэе

дурлагч

Энэ өгүүллэгийг гадаад хэлнээ орчуулахад асар хэцүү байдгийн. Өнөөгийн байдлаар ганц орос хэл дээр л орчуулагдсан байгаа.
Солонгос хэл дээр бол орчуулагдаж бүтэхгүй юм билээ. Манай багш нар оролдож үзсэн авч их олон монгол үг солонгос хэлэнд байхгүй. Ойролцоо дүйх ч үг байхгүй байна гэжугаам даа.
Анхааралтай үг бүрийн тогтож уншаад мэддэг хэлнээ хөрвүүлэх гээд үзээрэй.
Монгол хэл ямар их баялаг болохыг сайн ухаарч байгаамдаа

davka (зочин)

10jild baihdaaa manai angi huuchin huugeer uran zohiol deer neeeltei hicheel hiij baisiim barag tseejeer meddeg bailaa odoo ergeed sanahad saihan bna thanks

Зочин

Yst goe

khulan kuugii (зочин)

uneeer goy yum aa ene oguullegees i yum medej avlaa

khulan kuugii (зочин)

ih yum medej avlaa

khulan khuugii (зочин)

manai bagsh huucin huug unshaad temdeglel hutulj ir gesiimaa uneheer goy zohiol baina shuu tank you

janchiwdorj (зочин)

10 jild bhad uran zohiol dr ene zohioloor jvjigcilsen toglolt hiij blaa

davaanyam (зочин)

unen saihan sanagdaj bna

huuchin huu (зочин)

uran saihnii dursleliig ni heleed ogooch

Temuuka (зочин)

MAsh goy zohiol bna oruulj ogsond bayrlalaa

jisan (зочин)

nadad in deeeeeerh humuusdee sanai niijj baina
neere colongos manai ornoos tsoohon xeldee

ganbat (зочин)

ene goy zohiol baina

Зочин

гоё өгүүллэг бна

Хуучин хүү (зочин)

Dajgui goy bnoo

natsag dorj (зочин)

Minii uguulleg yvj bnshd xDD

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)