BOOK CLUB : Book club: Сайн байна уу, гуниг минь. Франсуа Саган

Book club: Сайн байна уу, гуниг минь. Франсуа Саган

Г. Аюурзана., “Дэлхийн уран зохиолын

85 сод туурвил”., УБ хот., 2003 он., 348-350 тал

Франсуа Саган

(Francoise Sagan)

Сайн байна уу, гуниг минь.

(Bonjour tristesse)

Роман

1954

Зохиолын үйл явдал 1950-иод оны Францад болж байна. Гол баатар Сесиль чинээлэг хөрөнгөтний охин бөгөөд католик пансионд дунд боловсрол олжээ. Эх нь нас барсан тул эцэг Реймоны хамт Парист амьдардаг аж. Дөчин настай, бэлэвсэн эцэг нь байсхийгээд л сольдог амраг бүсгүйчүүлээ охиноосоо үл нууна. Тэр зун Сесиль арван долоон нас хүрч, эцэг нь охиноо ээлжит найз бүсгүй болох залуухан, сээтэгнүүр Эльзагийн хамт аваад Номин эрэг рүү амрахаар явжээ. Реймон бас талийгаач эхнэрийнхээ найз Анна Ларсеныг урьсан байлаа.

Реймон, Эльза хоёр өөрийг нь угтахаар галт тэрэгний буудал руу явсан хойгуур Анна хүрээд ирнэ. Энэ ухаалаг, дэгжин, сайхан эмэгтэй өөрийнхөө машинаар яваад ирсэн юмсанж. Анна тэдний байшингийн нэг өрөөнд суув. Сессиль далайн эрэг дээр Сирил хэмээх оюутан залуутай танилцаад, түүнтэй уулзаж хамтдаа усан санд сэлж, наранд шарж, далбаат завиар зугаалдаг болов. Энэ үед гэрт нь Анна, Эльза хоёрын дунд чимээгүй өрсөлдөөн эхлээд байлаа. Газрын дундад тэнгисийн халуун нар Эльзад муугаар нөлөөлж арьс нь улайж үрэвсэх болжээ. Харин Аннад тэндхийн нар салхи зохиж улам ч гоолиг сайхан хараглах болов. Эльза мунхаг хүүхэн тул сүүлдээ Реймоныг залхааж гүйцжээ. Анна хэдийгээр Эльзаг дор нь л байвал зохих газар руу нь илгээчихэж чадах боловч, залуу бүсгүйн тэнэг яриаг тайвнаар сонсдог байв.

Нэгэн үдэш Реймонд охиноо Эльзагийн хамт казинод зугаацуулхаар үлдээгээд Аннатай хамт харьжээ. Маргааш нь тэнд Сесильд гэрлэхээр шийдсэнээ дуулгана. Хүүхнүүдийг байнга сольдог, зугаа наргинд дуртай эцэг нь гэв гэнэтхэн дөлгөөн, ухаалаг, журамтай эмэгтэйтэй гэрлэхээр шийдсэнд Сессиль маш гайхжээ. Түүнээс гадна эцэг нь Аннатай гэрлэчих юм бол түүний амьдрал ямаршуу нэг дэг журамд орохыг эрэгцүүлж бодов. Сесиль уг нь Аннад маш сайн байдаг. Гэхдээ ийм намбалаг зарчимч хүн тэдний гэр бүлийн гишүүн болно гэхээс айжээ. Эцэг нь Аннатай гэрлэчихвэл Парист тэдний дураараа дургидаг хөг өнгөрнө гэсэн үг.

Тэрхэн үедээ зуны сайхан өдрүүд түгшүүрийг мартагнуулж байв. Сесиль Сирилтэй уулзсаар л. Бүсгүй түүнд биеэ өгөхөд бэлэн болчихоод байлаа. Нэгэн удаа тэднийг далайн зэлүүд эрэгт нүцгэн шахам хэвтэж байхыг харсан Анна залуу хархүүг хатуу зэмлэж, Сесилийг намар нь давтан өгөх ёстой философийн шалгалтандаа бэлд хэмээн ном бариулан суулгажээ. Сесиль Аннагийн зөв гэдгийг мэдэж байсан ч, ийнхүү загнасанд дургүйцэн хорон төлөвлөгөө бодож олдог.

Тэгээд эд зүйлсээ авахаар ирсэн Эльзад: <<Аав үнэндээ чамд л хайртай. Ийм зан гаргах болсон нь зальтай, туршлагатай Аннагаас л болж байгаа юм. Одоо аавтай гэрлэхийн тулд юу ч хийхэд бэлэн болоод байгаа Аннагаас түүнийг аврах хэрэгтэй >> гэхчлэн ятгажээ. Үүнд итгэсэн Эльза хэд хоног үлдэхээр болов. Тэдний төлөвлөгөө ёсоор бол, Эльза, Сирил хоёр Реймоны нүдэнд байсхийгээд л нууц амраг болж харагдах ёстой аж. Өөрийг нь ийм хурдан мартсанд шаралхсан Реймон хүүхнийг буцааж өөртөө татахаар эрмэлзэнэ гэж охин тооцоолжээ. Ингээд л залуу бүсгүйтэй ахин ороолцолдохыг нь Анна тэвчиж чадалгүй явах болно гэж Сесиль Эльза, Сирил хоёрт ойлгуулна. Төлөвлөгөө нь хэрэгжинэ гэхээс сэтгэл дүүрэн байсан ч, Аннад ингэж хандах нь буруу гэдгийг тэр ойгож байв. Анна эцэгт нь хайртай, эцэг нь ч Аннагийн төлөө амьдралаа өөрчлөхөд бэлэн байсан хэрэг.

Сесиль ийм явуулга зохион байгуулсанаар хүмүүсийн учрыг хэр олдгоо, тэдний сул талыг аль зэрэг мэдэрдэгээ сорьж үзэх гэсэн ажээ. Эцэстээ бүх зүйл санаснаар нь болж, Эльзаг эцэг нь болзоонд урив. Дараахан нь Сесиль байж ядсан Аннаг гараж руу гүйн орохыг харжээ. Реймон, Эльза хоёрыг цугтаа байхыг хараад Анна агшин зуур эргэлтгүй шийдвэр гаргаж, явахаар болсон нь тэр. Сесиль түүний араас гүйн очиж, явахгүй байхыг гуйж, бүх учрыг тайлбарлах гэтэл Анна юу ч сонсохыг хүсэхгүй.

Орой нь Реймон охинтойгоо хоёулахнаа хооллов. Хэн хэн нь Аннаг буцаан авчрах ёстойгоо мэдрэх аж. Тэд хамтдаа суугаад чин сэтгэлээсээ өршөөл эрсэн, хайр харамсал дүүрэн захидал бичиж эхэллээ. Яг энэ үед утас дуугарчээ. Тэдэнд Анна зам зуураа осолд орсныг дуулгасан байлаа. Уй гашуудаа галзуурах шахсан тэд ослын газарт очив. Тэднээс буцаж явахдаа Сесиль уг явдлыг амиа хорлолт биш, харин золгүй тохиолдол мэт харагдуулахаар болсон Аннад сэтгэлийнхээ гүнд талархаж байжээ.

Дараагийн өдөр Сесиль эцгийн хамт буцахдаа машины цонхоор Эльза, Сирил хоёрыг тэврэлдэн явахыг харжээ. Тэр мөчид л Сесиль мөнөөх залууд ерөөсөө хайртай байгаагүйгээ ойлгодог. Аннаг оршуулсны дараа Реймон, Сесиль хоёр бүтэн сарын турш бэлэвсэрсэн нөхөр, өнчирсөн охин шиг хаашаа ч гаралгүй таг чиг сууцгаажээ. Яваандаа тэд Аннад үнэхээр золгүй явдал тохиолдсон гэдэгт өөрсдийгөө итгүүлцгээв. Ингээд урьдын хялбар, зугаа цэнгэл хөөсөн амьдралдаа орцгоолоо.

Эцэг охин хоёр уулзах бүртээ өөрсдийнхөө дурлалын адал явдлыг инээд наргиан болгон хэн хэндээ хуучилцгаана. Тэд ахиад л аз жаргалтай болчихсон юм шиг ажээ. Гэвч зарим өглөө Сесиль орондоо хэвтээд Парисын гудамжин дахь машинуудын чимээг чагнахдаа өнгөрсөн зуныг гэнэтхэн дурсаж, өөрийг нь ямагт мөшгисөөр байх нэг л этгээд хачин мэдрэмжинд автдаг байв. Тэр бол гуниг, гунигийн мэдрэмж бөлгөө.

__________________________________________________________________


2005 онд дөнгөж их сургуульд орчихоод хүмүүст нэг хуудсыг нь 300 төгрөгөөр шивэн өгч, мөнгө авдаг байлаа. Хамгийн анхы томоохон нэг ажил номны эх бэлтгэх байсан юм. Тухайн үедээ 2 өдөр нойр хоолгүй суугаад хамгийн анхны цалин болох 30 000 төгрөгөөрөө шууд л номын дэлгүүр ороод Аюур ахын номноос 2ыг авсан санагдана. Тэгээд олж уншаагүй бол уншаарай. Их амттай ном. Тэр зузаан зузаан, хүнд хүнд танигдаж мэдэгдэхгүй нэртэй романуудыг бол их л сонирхолтой , хөнгөхөн болгосон санагддын.

Ойроос М. Ганбаатарын “Нэгэн удаа Монголд” хэмээх номыг зай завсаргүй уншиж байгаа. Атуусны хань гэх үү дээ. Аль болох тухтай суудал эзэлж аваал гэртээ харин харьтлаа. Ажилдаа ирэн иртлээ энэ номыг уншиж байна.



Тэгээд нэг хэсгээс нь тануудад хүргэх үү?

Удаа ч гүй Европ-Америкт хүчээ авч байсан панк урсгал цөмлөн орж ирлээ. сурагч халимагтай байхаас залхсан залуус үсээ ургуулж эсвэл хилэн өмдөө тайлж, элдэв кноп төмөр гинжээр "яргалсан" савхин хүрмээр гангарсан залуусыг харсан настай улс "эвэртэй туулай" үзсэн юм шиг "пий паа" гэхдээ хүрч муу сайн хулигаанууд гэж хараан зүхдэг байлаа. "ABBA" "Смоуки" - гөөс өөр барууны хамтлагийн нэр мэддэггүй хөдөөний залуус байтугай "Битлз" сонсож өсөөд "Пинк плойд", " Скорпионз" сонсож сурсан 40 мянгатынхан хүртэл шинэ рок урсгалд тархиа цөмлүүлж эхэлжээ.


Энэ номон дээр Ариука гэх залуугийн амьдралыг 80 90-ээд оны нийгэм, улс төртэй холбон бичдэг юм аа. Хүний амьдрал гэдэг угаасаа тухайн нийгмээс шууд хамааралтай байдгын жишээгээр хөөрхөн эвлэгхэн зантай тусархаг залуу маань, сүүлдээ квантуны арми гэгдэх хулигануудын толгойлогч болоод буруу замаар орон будаа тээж тэс өөр хүн болдог тухай. Сонирхолтой ном байна лээ. Гэхдээ зарим нэг ЛОГИК утгаа алдсан хэсгүүдийг эс тооцуул. Ж
ишээ нь номны эхэн хэсэгт Филатова бол тээ??? Монголыг атгах Оросын гар гэх мэтээр гардаг. Гэтэл сүүлдээ Монголын төлөө сэтгэл зүрхээ өгсөн. Хөөрхий орос бүсгүй болон хувирдаг. Магад зохиолч тэр хүнийг юу гэж боддог , хүмүүст ямар хүн гэж харуулхыг хүссэн - бат зогссон нэг цэгтэй байх хэрэгтэй байсан мэт. Хэн мэдхүү???

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

Сонирхолтой нийтлэл байна надад яагаад ч ален Делоны тоглосон Усан сан кинотой орчны байдал нь их адил санагдлаа гэхдээ үйл явдал нь бишшүү. Баярлалаа.

Жинчин

saihan boljee, ooroo unshsan yum shig l bolj bna ..avch unsjhinaaa

Peta

заа энэ номыг авч унших гээд ер амжихгүй байсийн өнөөдөр авч уншинаа бүр хорхой хөдөлчлөө

АНИРГҮЙ (зочин)

Том дарга: хэхэ тийм байна уу тэр каног үзээгүй ээ, хойшид энэ блогоо идэвхитэй хөтлөх санаатай

жинчин: би бичээгүй ээ, аюур ахын номноос авцы

Камилл: яг аль ном нь ??? 85 сод туурвил ??? эсүүл нэгэн удаа монголд ????

дурлагч

Гоё сонирхолтой найруулж бичжээ.
Энэ Ганбаатарыг танина. Ном бичсэн гэхээр л нэг л үнэмшил төрдөггүймдаа. Хэр сонирхолтой бичсэн юм бол доо ч гэж бодогдож этр. Ккк

Зочин

лямал голийн лаанч ли луншаагүй лэтр лхалха лклклк
Лайнуу Ланиргүйээ лэтр лхэлхэ
лив лимээгүй лёстой ланиргүй лайнаа лэтр
луйайнаа ли лингээд лартаад лайды лядаргаатай лшүү

Зочин

лаан ли луншаагүй лгэж лдээл лхэлсэшд лтээ лгэхдээ лби лтэр лэгэн лудаа Монголд лэдгийг лнь лоншсон лхүн лнад лэлсэн ли лараг луншсан люм лшиг лолцон лялиад лөгч лядийшооо лхалха

Peta

mgld 1 udaa-g

Жинчин

saihan nairuulj bichjee gej heleh gesen uhaantain he he....chamaig bicheegvig ch medjiiine l dee he he

АНИРГҮЙ (зочин)

дурлагч: миний ч найруулах юу байхуу дээ? зүгээр л Аюур ахын бичиж тэмдэглэснийг л шууд сканнердаад оруулчихсан ккк би мундаг уу эдр Ганбаатар ч яахуу дээ??? зарим нэг алдаа мадаг байна аа байна. жишээ нь СААК гэдэг үг хэдийнээс гарсым бээ??? гэж мэгээд бодолд орсон.

Зочин: бодуул эртний танил болтойм даанч хэл яриаг чинь ойхгүен хүний хэлээр ярьж бичүүл яасым бэ?

камилл: хэхэ гайгүй байсан байхаа олоод уншаарай.


Жинчин: ккк за баярлалааа

≡ Панда ≡

Сонирхолтой нийтлэл байна. Таалагдлаа
Гоё ч найруулж бичсэн байна

Зочин

Одоо яахуу дээ ойлголцох заяагүй байгааз этр кк

АНИРГҮЙ (зочин)

Панда: панда панда чи тийм дүбүүн юм уу?? эсүүл тийм өхөөрдөм хүн байдийм уу кккк. Аюур ах шүү дээ


Зочин: би ч чамтай ойлголцох заяагүй болтой

Elkhan

Аахаан ганц хүү чинь анир үгүй суугаад байсын бийвий...

❤НЭНСИ❤ (зочин)

гоёын байна өө кики

АНИРГҮЙ (зочин)

Элхан: одоо аниртай


нэнси: олж уншаарай сайхан ном

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

нэгэн удаа монголд гэдэг номны чинь танилцуулга бүр хорхойг минь хүргэх шиг л боллоо... Ажлын шаардлагаар иймэрхүү ном унших зав бараг л олдохгүй юм. 1 номыг би 2 сар уншиж байх шиг байна. хэхэ ёстой үлгэр шиг байна уу?

Sunbeauty (зочин)

одо л уншла шд. зохиолчийнх нь талаарх Саншайны нэг нийтлэлийг уншиж бсийн бн.
Сайн уу гуниг минь

Аниргүй (зочин)

эцэстээ тэгээд ариукааг тийм болхоо байчихсан хүн биш гэдгийг ойлгосон л доо зохиолч нь их сонин бичсэн байна лээ

oldoshaksli (зочин)

Саган бол гайхалтай амьтан.
Бонжууга Тгыстес бол гайхалтай ормаан.

Аюурын товчлол бол хөөрхөн товчлол.

Коала

ёоххх ингэж нэг блогоор хэсдэг байжээээ. Эндээ нэг нийтлэл оруулах юмсан. Энэ номыг чинь тэгж байгаад авч уншъя тэхүү? солилцоогоор ч юм уу хэхэ.

HERO

Аниргүй чи шүү cool

anirgui (зочин)

олдоошассс: сайхан сайхан гэхдээ франсуаг гайхалтай гэж хэлж араа л чадахгүй учирнь би тийм ч их юм уншаагүй ээ,

коала: хийгээч хийгээч

чи их сайн ажилтан болтой, чиний цалинг нэмнэ байгаа, блог орох ч завгүй байна шүү дээ


хэро: баярлалаа :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)