BOOK CLUB : Book club: Тэр минь...

Book club: Тэр минь...

Амьдралд бүх юм санаандгүй болж өнгөрдөг юм шиг хэрнээ, эргээд бодход харин ч санаатай тааруулсан юм шиг санагдах нь олонтаа. 

Дөнгөж арван жилийн жаахан хүүхэд байхад найз маань Эмүүжин гэх зохиолчийн Шүлгийн түүврийг надад төрсөн өдрөөр маань бэлэглэж билээ.  Час улаан өнгийн даашинз өмссөн, урт бүржгар үстэй царай муутай махлагдуу тэр хүүхэн, яагаад ч юм надад анхандаа таалагдаагүй, ядаж байхад ардаа нүцгэн зургаа тавьсан нь ...

Найзын бэлэг л хойно учиргүй баярласан хүн болоол авлаа, хэд хоног цүнхэндээ хэвтүүллээ, удалгүй уйдсандаа бариад авлаа даа. Тэгхэд их сонин нэг тийм байж боломгүй хэрнээ, сонирхолтой, хэв маягыг эвдэж эрх чөлөөг ханхлуулсан бүтээлүүд намайг өөртөө ухаангүй дурлуулсан юм.

Түүнээс хойш би Эмүүжингийн номыг мөнгө л байвал аваал уншчихдаг болсон.

Харин ойрын  жил шахам ямар ч зав байсангүй, явж явж саяхан энэ хавар "Хар торон бээлий"-г авч уншлаа. Сайхан ном, сайхан бүтээлүүд.

Харин яагаад ч юм нэг тийм хөнгөн гуниг дотроо тээсээр л ... Яагаад би тэгэж их гунигласан юм бол? Яагаад миний цангаа тайлагдсангүй вэ? Яачихсан юм бол ? Би уншаад ойлгохоо байчихсан, ном уншаад өөртөө ямар нэг зүйл авч үлдэж чадахаа байчихсан хэрэг үү?

Бодсоор л ... нэг мэдхэд мартагдаж, харин сая гэнэт саналаа, учрыг нь ч оллоо, тэр хөгширчихсөн байна шүү дээ.

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
АНИРГҮЙ (зочин)

гунигтай байна аа, тэр дахиж сайхан бүтээл гаргах болов уу?

Оранж

Эмүжин гоя бичдэг.

Коала

тэр гаргахгүй байсан ч өөр хүн гаргана дөө

АНИРГҮЙ

эсүүл би хөгширцийн бол уу??

Sun (зочин)

эмүжинг мэдкү ээ

АНИРГҮЙ

sun: мэдрүүлнэ ээ,

АНИРГҮЙ

томдсон хүзүүвчтэй жижигхэн гөлөг
тосгоны эгчтэй үдэш бүр зугаалдаг
тоодон даашинзны хормой сөргөөн
тойрч гүйхдээ чих нь хийсдэг






тэр гөлөг надтай адилхан санагдаад байды

Sun (зочин)

тоодон даашинз гэж богино хормойтой даашинз бж таарна, яавч жижигхэн гөлөг тойрч гүйхэд сөргөөж хүрэхгүй бмаарийн

ингээд л би эмүжинг мэдэхгүй бгам

Хилийн цэргийн Онигор нүдэн

би хулангийн шандыг унших л дуртай

АНИРГҮЙ (зочин)

алга болсон тэр гөлөг яг л миний хүүхэд нас шиг...

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

бүтээлийнх нь өнгө аяс хүртэл, хөгширсөн гэсэн үг үү? аль эсвэл чиний хүсдэг зүйлээс өөр байна гэж үү...

Тав дугаар сар

Би стоо уншиж байгаагүй.

АНИРГҮЙ

аянчин: өөр өөөр өөөр байсан, тэгээд би хөгширсөн гэсэн дүгнэлт хийчээд суужийна


тадугаар сар: ммм уншаад үзчих хэрэгтэй

Янзагахан

Хүн нь өөрөө хөгширөөд ирэхээр гарах бүтээл нь ч гэсэн дагаад хөнгөн гуниг ханхлуулдаг юм шиг санагддаг.

AXIOM

энэ клүбт ормоор байна ,,,зай бий болов уу

Дээс...

аксиом: болно. болно та надад мснжэрээр го го ай ди гаа өгчөөрэй

SinГ©ad O'Connor

би эмүжинг шүтэж явдаг шүү торгон мэдрэмжтэй бүсгүй.

С.Гантулга

....

Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй...

...Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ...
гээд л стоо гоё бичнэ ш дээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)