BOOK CLUB : Book club: Ертөнцийг өөрөөр харахыг хүсвэл цуврал-3

Book club: Ертөнцийг өөрөөр харахыг хүсвэл цуврал-3

Хүний ухаан гэдэг бол сэтгэл, мэдрэл, мэдрэмж бодол төсөөлөл гэх мэт тархины үйл ажилгааг нэгтгэн илэрхийлдэг. Энэ цаанаа хүн бүхэн ухаантай гэдгийг харуулна. Харин гадаад орчин, үйл явдал болон байгалийг хүн ухаандаа хэрхэн хүлээн авч байгаагаас болж хоорондоо ялгардаг. Өөрөөр хэлбэл ямарваа нэг зүйлсийг ялгаатай хүлээн авдаг. Ухаантай гэж бид бусад хүмүүсийг хэлдэгч ухаангүй хүн гэж байхгүй.  Хүн бусдын ухааныг дүгнэж байна гэдэг нь бас өөрийн ухааныг дүгнэж буй. Сэтгэлийн хөдөлгөөнүүд болон бодлуудын үр дүн нь ухааны шинж. Эндээс эргээд ухаангүйн тухай ойлголт гардаг. Хүний амьдарлаас олж авсан туршилгаар хүний ухаан хөгжинө. Эдгээр туршилгын учрыг олхын тулд хүн олон талаас бодох үйлдэл хийдэг. Ийнхүү үйлдэл хийх нь оюуныг хөдөлмөрлүүлдэг. Хүний оюун ухаанаас гарсан зүйлүүдэд боловсруулалт хийнэ. Тийм учраас оюун аливаа зүйлээс хамааралгүй чөлөөтэй байх ёстой. Ер нь оюун гэдэг бол ухаанаар танигдсан зүйлсийг мэдлэг болгодог. Хүн бүх төрлөөр бодож мэдлэгийг мэдэж, мэдлэгийг хүлээн авч байна гэдэг эргээд оюуныг гэгээрүүлдэг. Ийм гэгээрсэн оюун мэдлэгийг түгээнэ. Дээрхийг энгийнээр ойлгоход ходоодны үйл ажилгаатай төстэй. Ходоодыг ухаан гэж төсөөлвөл хоол бол амьдарлаас олж авсан туршилга ба боловсуулж буй нь оюуны хөдөлмөр юм. Эцсийн эцэст оюун чөлөөтэй, юунаас үл хамаарах, тунгалаг гэгээн байх нь чухал (ёстой).  Х.Молор-Эрдэнэ "Ухаан Ухамсар Эрдэм" номын эхний бүлэгт хийсэн дүгнэлт.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
аниргүй (зочин)

мхххм... ер нь тэгээд хүний оюуныг чөлөөтэй, юунаас ч үл хамаарах, тунгалаг гэгээн байна уу? гүй юу? гэдгийг хэмжих хэмжүүр байхгүй ... байдаг байлаа ч байхгүй... хүн өөртөө л дээрх үгнүүдийг санаж явбал болоо мэт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)