BOOK CLUB : Book club - Бодичаръяаватара

Book club - Бодичаръяаватара

      Шантидэва гэгээний энэхүү Бодичаръяаватара ( Гэгээрлийн зам ) сударт бидний ХЭТ их утга учир өгдөг зүйл огтхон ч утга учир өгөөд байх хэрэггүй, нэг талруу хэт налж туйлширдаг тухай маш энгийн тайлбарласан байдаг. Жишээлбэл:

Нүгэл гэмээ нь нүглээс айлгүй

Нүдэн балай зүтгэн явж,

Элэг доогоос ч эрээлэх нь үгүй

Элий балай донслон явж,

Амь биеэ золиод хамаагүй

Амраг түүнээ тэвэрье хэмээн,

Алт мөнгөө шавхаад ч хамаагүй

Амтат жаргалыг эдэлье хэмээн

Араг яс тэвэрсэн төдийгөө

Амьд явсны гавъяа гэх үү?

Өөрт хамаагүй бусдын биеийг

Өмчилж сууснаа олз гэх үү?

Гэвлүүр хөшгий нь ярах төдийд

Гэрэвшин ичингүйрэх бүсгүйг хараад

Хаалт бүгдий нь тайчих хүсэлд

Хамаг бие чинь шатдаг хирнээ

Хэзээ нэгтээ хүүрийн газар

Хянгар хошуут тасын өмнө

Өвч бие нь ярагдахын цагт

Өлөн нүд чинь далдирах бус уу.

Өрөөл бусдын харцнаас хүртэл

Өрсөж харамлаж явсан түүгээр чинь

Өдий хойно шувуу хооллоход

Өмчирхөж хамаарах сэтгэл чинь хаачаав.

Мах цусан тулам болохоороо л

Махчин амьтны хоол биз ээ.

Цэцгэн эрхи, зандан сүрчгээр

Чимэн хөөрцөглөх юун.

Хөшиж хэвтэх хүүрийг хараад

Хүйдэс айдас болдог хирнээ

Хөдлөөд босоод яваа биеэс

Ороолон дайтай айхгүй нь юу вэ?

Гоёл чимгээр хулдсан цагт

Голоосоо шунан тачаадаг мөртлөө

Гоёл чимэггүй хээр хэвтэхэд нь

Гонсойж буруулахын учир юун.

Далд бүхэн нь ил гарахад

Даамай дур чинь хаашаа хулжаав.

Голт чанарт нь дургүй юм бол

Гоёж гоодсон ч тэврээд яанам.

Баас, шүлс аль аль нь

Идэш уушны үр дагавар.

Баасыг нь хараад огьдог хирнээ

Шүлсийг нь шимэх хүсэл чинь юун.

Хүрэхэд зөөлөнд дурладаг бол

Хөвөн дэрэнд дурлах нь яагаав.

Хөвсгөр зөөлөн тэр дэрнээс

Хөлс шивтэр гарахгүйд дургүйцнэ үү.

Хүсэл тачаалд мунхарсан нэгэн

Хүр мяндсан хөнжил нөмрөвч

Хүрэлцэхүйн таашаал эдлэх сэн гэж

Хөрвөн тэлчилж зовж хэвтдэг.

Ариун буст дурладаггүй гэвэл

Араг ясанд махан балчиг

Арваалж шөрмөсөөр торгосон биеийг

Амраглаж юундаа тэвэрнэм билээ.

Өөртөө байгаа бохир тулмыг

Өдөр шөнөгүй талхих мөртлөө

Өрөөл бусдын буртагт тулам руу

Өлөлзөн тачаахын хэрэг юу сан.

Үнэн голоосоо махан биеийг

Үзэж, тэмтрэх дуртай юм бол

Үхдэл болсон хойно нь ч гэлээ

Өвөрлөөд хэвтэх нь яасан бэ?

Биенд бус, сэтгэлд нь гэвэл

Биегүй сэтгэлийг хаанаас олох вэ.

Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй хойно

Нүцгэн бие тэврээд ч нэмэргүй.

Бузар чанарт бусдын биеийг

Ухаарч мэдээгүйд гайхаад яах вэ.

Буртаг дүүрсэн өөрөө өөрийгөө

Мэдэхгүй яваа чинь үнэн гайхалтай. ................................ гэх мэтчилэн үргэлжилнэ.

    Шантидэва гэгээн Нийтийн тооллын 7-8р зуунд амьдарч байсан Өмнөт Энэтхэгийн нэгэн ханлигт угсаа залгамжлах агь байсан бөгөөд хаан эцгээ өнгөрсний дараа эзэн хааны суудалд залагдахын урьд шөнө нь оргож Их хөлгөний  төв болсон алдарт Наланда хийдэд очиж сахил хүртэн шавилан суусан.

    Нөхөр тэнд очоод идэж, унтаж, баахаас өөр зүйл хийдэггүй байж. Номч лам нар үүнд нь их л дургүйцэн хийдээсээ явуулахыг хүсэхдээ сургаал ном тайлбарладаг ээлжиндээ оруулчихжээ. Мань хүн дурамчхан байсан ч яалтачгүй шаардлагаар номчийн суудалд суугаад " Бусдын бүтээлийг ярих уу? Өөрийн бүтээлийг ярих уу?" гэж асууж. Лам нар тохуурхан өөрийнх нь бүтээлийг сонсоё гэв. Шантидэва гэгээн Их хөлгөний гэгээрлийн замыг ой тойнд буутал энгүүн айлджээ. Хоосон чанарыг тайлбарлаад суудлаасаа хөөрсөн хэмээн домог түүхэнд өгүүлдэг.

  Гэгээрэл бол сэтгэл ханамж, баяр баясал, аз жаргал.

  Гадуур номын дэлгүүрт 5000 төг гэж байна лээ. Улаан хүрэн хавтастай нарийхан нимгэн ном байгаа. Эс гэвэл Агнистын гэгээ-н 6 билүү 7 дахь цуврал дээр тайлбартайгаа байгаа.


start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
аниргүй (зочин)

мммм ингэхээр л нээээх хачин тайван болчих хэрнээ, мангар их гунигт автахыг нь яана гээ

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

мэдэхийн байна

дурлагч

Агнистын гэгээ цувралын 7-д нь байгаа. Ногоон өнгийн.
Шантидэва өөрийн номоо айлдсны дараа хийдээс яваад өгсөн гэдэг. Түүний араас лам нар очин гуйж байж түүний бичсэн 2 судрыг авсан нь Их хөлөгтөний зайлшгүй мөрдөх зан суртахууны номболсон гэдэг.
Хааны угсаа залгамжлагч байсан тэрээр лам ч болж, дараа нь дархан ч болж эцэст гөрөөчин болж бйасан юм гэнэ билээ.
Ариун судрыг номлож байсан их гэгээтэнг хар гөрөөчин болчихлоо. нүгэл үйлдлээ гэхэд нь "хаашаа ч яваагүй хэзээ ч алаагүй амьтад үхнэ гэж юу байхав дээ" гээд амбаарныхаа үүдийг нээхэд агнасан ан амьтад нь амьд гарч гүйж байсан ч гэдэг юм билээ.
Үнэний зам мөрөөр явж бйагаа хүний уншихад илүүдэхгүй ном шүү

...Shake...

Хорвоогийн хоосон нь өөрөө дүүрэн ...

Kakadu

Дажгүй блог байна

Гоомарал

Амьд яваа цагтаа хүссэн бүхнээ хийх хэрэгтэй бус уу? энэ л нүгэлтэй, буянтай амьдралын зам

AXIOM

гоё ном шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)