BOOK CLUB : Д.Бэкхэмиин номын тухай товчхон...

Д.Бэкхэмиин номын тухай товчхон...


Хүн болгоны мэдэх алдарт хөлбөмбөгчний номыг саяхан олж уншлаа

Энэ номноос Бэкхэм Виктория 2-н анхны болзоо хайр дурлалын түүх, мөн хөлбөмбөгчин хүний жаргал зовлонгоос гадна одоогийн Манчестэр Юнайтедын дасгалжуулагч Сэр Алекс Фергусений ямар чанд хатуу зарчимын дор шинэ шинэ оддыг яааж төрүүлж хүмүүжүүлж өөрийн гэр бүлийн нэгэн гишүүн мэт болгон алдар хүнд, авьяаслаг хөлбөмбөгчиний замнал өөд хэрхэн авчирч байгааг бас уншиж болно .Дасгалжуулагч хүн тамирчдаа дан ганц биеийн хүчээр бэлдэхээс гадна сэтгэл санаагаар нь яааж дэмжиж хэрэгтэй цагт нь хэрэгтэй үгийг онож хэлж чаддаг тэр их чадварууд нь тамирчидад яааж нөлөөлж буйг харж бас болно.

Энэ бүх алдар хүнд амжилтын гол хүч нь түүний аав байсан бөгөөд түүнийг ухаан орох балчир үеэс нь л түүнийг Манчестэр Юнайтэдийн хүн гэдгийг зүрх сэтгэлд нь бат суулгаж өгсөн бөгөөд жаахан гэж гололгүй байнга тэмцээн уралдаан бэлтгэл сургуулилтад дагуулж явсаар хөлбөмбөггүйгээр амьдрал үгүй мэтээр түүнийг өсгөж хүмүүжүүлсэн байна.Бэкхэм ч гэсэн өөрийгөө  МАН-Ю-гиин хүн гэдэг ухамсар сэтгэхүй нь  улам ихээр оргилох болж багаасаа зорилгодоо үнэнчээр зүтгэх болсон байна.

Монголчууд бидний өвөг дээдэс Хүн болох багаасаа гэдэг шиг үр хүүхдийнхээ ирээдүйд айл гэрийн тэргүүн ямар ихээр нөлөөлж чадах бас  аав хүний үүрэг ямар их чухал болохыг эндээс бас ухааран ойлгож болох юм.

Аавтайгаа цэцэрлэгт хүрээлэнд тоглон хөгжилдөж хөл бөмбөг тоглож байсан хүүхэд насны тэр гэгээхэн мөчүүдийг   гэрэл зурагчин папараци олны анхаарлаас болоод тиим боломжуудыг өөрийн хөвгүүдэдээ олгоход хэцүү байдаг талаараа , мөн хүндлэл хайрын зэрэгцээ хов жив олны шуугиан дунд хэрхэн амьдардаг зовлон жаргалаа энгийнээр өгүүлжээ энэ номд.



start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)