BOOK CLUB : Book club: Дээд эрүүл мэнд

Book club: Дээд эрүүл мэнд

      Сайнууд уу? гэнэт клубээ санав :р

      Сүүлд уншсан хэдэн номныхоо нэг хэрэгтэй гэж бодсон оо оруулмаар санагдлаа.

      Бидний энэ махбод зүгээр ч нэг махан тулам биш юм байна. Одоо үед өвчингүй хүн ер нь байхгүй болсон юмдаг уу даа. Хөгшин залуугүй л энд тэнд нэг цаашлаад хэд ч байдаг юм юмнууд нь болохгүй, өвдөнө, харшилдана. Хүний эрүүл байхад орчин нөхцөл, хоол унд, хөдөлгөөн маш их хамаатай ч бодол сэтгэл эдгээрээс хэд дахин их нөлөөтэй байдаг юм байна. Яг үнэнийг хэлэхэд манай эмч нарын мэдлэг маш муу. Яагаад гэхээр аливаа өвчнийг үүсгэж байгаа учир шалтгааныг илрүүлж,  олж, түүнийг өөрчлөн засаж залруулахынхаа наана үр дүнтэй л ажиллаад байдаг. Асч буй галыг унтраах нь зүйн хэрэг боловч гал дахин дахин асаад байгаа, асаагаад байгаа үйлийг арилгахгүй л юм бол ямар ч нэмэр байхгүйтэй адил. Өрнийн анагаах ухааны сургуулиар явсан эмч нар болж л өгвөл юу юугүй хагалаад л, болохгүй байгаа зүйлийг нь юу ч байсан аваад хаячих гээд л үзчихнэ. Хүнд илүү юм гэж байдаггүй шүү дээ. Тэр хоолойны махыг илүү илүү гээд л авахаа урьтал болгоно, тэнд чинь ашигтай болзолт бактериуд амьдран суудаг. Дархлаа муудаж тэдгээрийг хэвийн хэмжээнд байлгаж чадахгүй болсноор хэт үржин үрэвсэж идээ бээр болно. Олгойг илүү гарсан гэдэс, ямар ч хэрэггүй гэх нь холгүй тайраад хаячихна. Өөрсдөө буруу зохицолтой хоол хүнс хэрэглээд тэрийгээ үрэвсүүлж янз бүр болгочихдог шүү дээ.

      Манай Монголчууд эртнээс уламжлан, үе дамжуулан ирсэн маш гүнзгий эрдэм мэдлэгтэй, ёс заншил, соёлтой их ухаалаг хүмүүс байж. Энэ нь сүүлд Манжийн дарлалын үед тасарчихсан. Гэсэн ч мундаг хүмүүс өөрсдийн мэдлэгээ, туршлагаа "багш-шавь" барилдлагаар бүрэн бүтнээр нь, цэвэр нандинаар нь дамжуулан өдийг хүргэж ээ. Түүний нэг нь Х. Цэрэндорж багш. Одь оточийн гарын шавь, Одь нь Дамчаа оточийн шавь гэх мэтчилэн дээшээ явна.

     Энэхүү <Дээд эрүүл мэнд> ном нь "Оточ Одь" дээд эрүүл мэндийн (уламжлалт анагаах ухаан) эмнэлгийн оточ Хандын Цэрэндорж болон Пунцагийн Баатар (элэгний, уламжлалт Баатар гэдгээр хүмүүс сайн мэддэг. Хорт хавдар эмчилдэг) Цагаанмаамын Александра, Хандын Хүүхэн нарын нийлж гаргасан мэргэжлийн ч гээд энгийн ч хүн уншаад ойлгомжтой дасгалтай, тодорхойлолттой, баримт нотолгоо тоо баримттай эрүүл байх тухай төгс, цогц мэдээлэлтэй арга билэг шүтэн барилдсан дээдлэн нандигнах ном юм.Энэ бол Монголын үнэт өв гэж би хувьдаа боддог.

    Дээд эрүүл мэндийн үзэл баримтлал: 

       "Өвчин үүссэн нөхцөл шалтгааныг бүрэн арилгаад, өвчин арилах нөхцөл шалтгааныг бий болговоос эдгэрэхгүй өвчин байхгүй"


start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Магадлал НЭГ хувь (Мэйби)

Авъя гэж бодоол байгаа номдоо

Khan-So

tegj bgad olj unshinaa...

Maybe [11%]

Би энэ клубд ормоор байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)