BOOK CLUB : Book Club : Миний Дагестан буюу Эх оронч үзэлийн дүрэлзсэн гал ....

“Дагестаны уулын гүнд тэнүүн талын дэнж газар Аварын Цада гэдэг хот айл энхжин суурьшсан байдаг” гэж энэхүү номын удиртгал нь нь эхэлдэг. Энэ өгүүлбэр энэхүү номийн юун тухай өгүүлэхийг хэлээд өгөх шиг болдог. Энэ бол Эх оронч үзэлийн магтан дуулал болсон бүтээл юм. Дагестаны ардын яруу найрагч Гамзат Цадасагийн хот айл 1923 оны есдүгээр сарын 8-нд хүүтэй болж Расул гэж нэрлэжээ. Расул гэдэг нь арабаар “элч” гэсэн үг юм. Үнэхээр ч Расул бол дагестаны ард түмнийг дэлхий нийтэд таниулсан гавьяатан “элч” нь юм. Тэрээр “Манай нутгийн уулс”, “Миний нутаг”, “,Уулын хүний эх орон”, Дагестаны хавар гэх мэт 40 гаруй шүлгийн түүврээ авар болон Орос хэлээр хэвлүүлжээ.

“Миний дагестан” болвоос үргэлжилсэн үгийн хэлбэрээр бичигдсэн түүний анхны бүтээл билээ. Энэхүү зохиол нь жинхэнэ халуун эх оронч хүн төрсөн газар нутгаа, ёс заншлаа хэрхэн магтан дуулж болохын жишээ болсон бүтээл юм. Зохиогч уг номоо өөрийн удахгүй гарах номийн оршил хэмээсэн байдаг гэвч тэрхүү ном нь гараагүй юм . Энэ нь магадгүй бас нэгэн уран зохиолын арга байсаныг хэн мэдхэв. Энэ бол намтарчилсан байдлаар бичсэн ном юм. Уг номонд гарах ихэнхи зүйл нь зохиогчын дурсамж, амьдралаас олсон туршлага мэтээр бичигдсэн байдаг.

             Эх ороноо хайрлах сэтгэл Расулын зүрхнээс бас үзэгнээс харамгүй урсдагт уг зохиолын үнэт чанар амин сүнс нь оршдог боловуу. Миний дагестан бол улс орон бүхний эх оронч хүмүүсийн чиглүлэгч гэрэл нь болсон бүтээл юм. Мөн манай нэр алдарийн оргилыг хүртсэн буурал зохиолчид тэр дундаа яруу найрагчдын шүтээн хамгаас их хүндэлж явдаг ном гэдгыг хэдэнтээ өөрсдөөс нь сонсох хувь тохиож билээ. Хэрвээ та эх орон гэдэг хүнд ямар эрхэм чухал зүйл болохыг төдий л сайн ухаарч амжаагүй яваа бол энэ ном танд туслах болно.

Энд өгүүлэх ном нь хоёр дэвтэрээр орос хэлнээ хэвлэгдэн гарсан. Харин Монгол хэлнээ Мишигийн Цэдэндоржийн орчуулгаар нэг, хоёрдугаар дэвтэрийг нэг дэвтэр болгон цугт нь хэвлэжээ. Дашрамд энэхүү бүтээл нь орчуулгын ном боловч одоо цагын орчуулгын номнуудтай адил таныг бухидмдлын туйл, цөхрөлын далайд унагахгүй гэдгыг амлая.

Эхний дэвтэрт энэ номонд чухам юуг өгүүлэх тухай, авьяас билэг гэж юу болох, эр зориг, эх орны тухай маш энгийн бөгөөд энгүүнээр өгүүлдэг бол харин хоёрдугаар дэвтэртээ өөрийгөө яруу найрагч гэдгийг харуулахыг зорьсон бололтой.

Уг ном нь зүйрлэл, эргэцүүлэл, инээдэмтэй эмгэнэлтэй зүйлсээр дүүрэн бөгөөд үг бүр нь үнэ цэнэтэй мэт санагддаг. “Леонардо Да Винчигийн Жокондаг харах бүрт өөр өөр зүйл олж харж болно” гэдэг шиг Миний дагестанийг унших бүр шинэ ухаарал, урамшилыг олж эх оронч үзлээр цэнэглэгдэх шиг болдог билээ.

Уг номын”Авьяас” хэмээх нэгэн бүлэг эхлэхын өмнө удиртгал болгон

“Гэрэлтэй байхын тулд шатнам.”

Дэнлүү дээрх бичээс

Гэсэн гарчиг тавсан байдаг үүнээс илүүгээр, үүнээс товчхоноор авьяас гээчыг хэрхэн тодорхойлж болохыг одоо хүртэл эрээд олохгүй л байна магад олох ч үгүй биз. Расул нь авьяас гээчийг ер бурхны бэлэг гэж үздэг уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр авьяас гэдэг нь ер хүний дотор байх ба хэрвээ тэр нь байхгүй л бол түүнийг бий болгох арга үгүй гэж үздэг нэгэн юм. Товчхондоо авьяас 99 хувь, хөдөлмөр 1 хувь. Үнэхээр ч тийм юм.

Энэ номонд маш олон хөгжилтэй болон сургамжтай хууч яриа, дурсамжууд байх тул ер уйдаахгүй. Мөнхүү шигтгээ болгон оруулсан шүлэгнүүд нь зохиолын үйл явдалтай тохирох нь нэн тааламжтай.

Хоёрдугаар дэвтэрийн “Хүн” хэмээх бүлэг эхлэхдээ

Энэ хүн цэцэн ч биш

Энэ хүн эрэлхэг ч биш

Гэхдээ хүн шиг хүн

Энэ учраас ёсол ....

Хэмээсэн байдаг. Хүний хорвоод “хүн” шиг хүн байх шиг эрхэм зүйл хаана байх билээ. Хүн бүр баян байх албагүй, хүн бүр баатар болж чадахгүй, хүн бүр ухаантай байх тавилангүй гэхдээ “хүн” болж чадваас энэ бүхнээс даанч дутахгүй гэсэн санаа болов уу гэж би бээр мунхаглан ойлгож явдаг.

За энэ номын талаар өшөө ихийг өгүүлэх аваас уншигч олон та бүхэн минь энэ бүтээлтэй хожим учрахын цагт амтгүй болгох вий гэсэндээ энэхүү чадан ядан бичсэн бичлэгээ энэ хүргээд жаргаая. Номын олон ахан дүүс минь энэхүү гайхамшигт өвтэй аль хэдүйнээ танилцсан гэдэгт итгэж байна. Хэрэв амжаагүй яваа аваас үтэр түргэн олж үзэхийг хичээнгүйлэн хүсье.

Хүндэтгэсэн В.И.Дэспирадо

Номын цагаан буян дэлгэрэх болтугай....

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Солнце

Расул Гамзатовийн шүлгүүд бас их гоё шд. нэг хөөрхөн шүлгийх нь хэсгээс саначлаа
"Хонгор найз минь
миний хайр гэнэт
далай болж хувирвал
замбуулинд түүнээс гүн тэнгистэй
далайчин учраагүйг би нотолж чадна" гэдэг бхаа

Коала

Сайхан сонсогдож байна. PS: зөв бич айн

болор

Гайхамшигтай. Ном залгигч чамд улам улам их залгихыг ерөөнөм.

Янзагахан

Олж унших юмсан аазгай хөдөлчлөө байна

Арслантай авдар

Нисгэгчийн тухай шүлэг байдаг даа энэ номонд. Тэр бол бас л айн...

Нэг_хүү

"Minii dagestan", Rasul Gamzatoviig bgaagui bol bi l lav Dagestaniig medehgui bh bsan. Harin ug zohiol anhnii urgeljilsen ugiin zohiol ni bsniig medeegui yum bn

Дээс...

санбюти: угаас гайхамшигт яруу найрагч хүн болой
Коала: уул нь чадлаараа л зөв бичих гэж хичээсэн юмсан. алдчиж уу золиг чинь.
болор: ерөөл бат оршиг ээ...
янзага: гадуур бас ховор байж магадгүй. надаас хямдхан авуул авахгүй юу нтр гээд наймаа хийгээд явчихгүй юу ха ха
АА: бас лай...эвгүй шүлгүүд ч бас бий шүү ай
нэг хүү: би ч мөн адил.

АНИРГҮЙ (зочин)

Журмын анд нөхөр В.И.Дэспирадо энэхүү өгүүллэгээ Дэспи гэж хэлхээргүй сайхан бичсэн ажээ. Миний бие журмын анд нөхөр В.И.Дэспирадогоороо туйлын их бахдан бахархумуй.

Чингээд цаашдын өгүүллэг бичлэгүүд энэ мэт мөлжүүртэй байж номын цагаан буян дэлгэрэх болтугай.

oogii (зочин)

ene nomiig heden ch udaa unshsan yum buu med, yer minii hamgiin hairtai nom. gadaadad surah geed yawahdaa ene nomoo l awj yawsan. ter chigeeree surgaali

Ицми (зочин)

сайхан бичлэг оруулжээ...тийм шүү

bum (зочин)

tiimshuu uneheer saikhan zohiol

Ider (зочин)

Миний дагестанаа зарахгүй биз?

Зочин

энэ бол яахын аргагүй гайхамшигтай зохиол гэхээсээ илүү сэтгэлгээний нарийн мэдрэмжийг зүрхэнд астал гаргасан урам зориг юм. аав нь зохиолч өөрөө зохиолч ЗХУ-ын ардын уран зохиолч хөдөлмөрийн баатар хүн шүү дээ. болдог бол монгол бүх хүмүүс уншиж сэтгэлгээний гайхамшигт амтыг мэдрээсэй гэж хүсэх юм. Хэдий хүртэл хөмөрсөн тогоо мэт дэмий юманд сэтгэлээ хуурч амьдрах юм бэ дээ. та бүхэнд баярлалаа. Энэ номыг заавал уншаарай. Ямарч л байсан дэлхийн сонгодог зохиол уншиж өөрийгөө үнэлнэ гэдэг бол чи яахын аргагүй массын сэтгэлгээнээс ангид дотоод ертөнцтэй хүн юм. Амжилт хүсье.Монголын ирээдүйн гэрэл гэгээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)