BOOK CLUB : Book Club: Соломон хааны эрдэнэсийн орд

Book Club: Соломон хааны эрдэнэсийн орд

Хэнри Райдер Хаггард

   Өвгөн анчин Аллан Квотермэйн Африкт өөртөө тохиолдсон нэгэн сонин үйл явдлын талаар ном бичиж сууна. 

    Тэрээр Наталь хот руу "Данкельд" усан онгоцоор явах замдаа дүүгээ хайхаар Африкт ирсэн ноён Хэнри Куртис түүний найз ахмад Жон Гүүд хоёртой танилцдаг. Жилийн өмнө Квотермэйн дүүгийнхэн сургыг гаргаж өгч байсан ба Нэвиль Куртис эрдэнэсийг хайхаар явсан тухай нь мэддэг аж. 20 жилийн өмнө хамт ан хийж явсан Иванс анх Квотермэйнд Соломоны ордны талаар ярьсан тухай тэдэнд яриад. Хожим 20 жилийн дараа Хозе Сильвестр зарцын хамт их цөлийг чиглэн эрдэнэсийн эрэлд гараад амжилтгүй буцан ирж үхэхийн өмнө 300 жилийн өмнө өөрийн өвөг Хозе де Сильвестрагийн үхэхийн өмнө зарцдаа өгсөн гөрөөсний ширэн дээр өөрийн цусаар зурсан  Соломон хааны эрдэнэсийн сангийн газрын зургыг Квотермэйнд өгснийг тэр 2-т үзүүлдэг.

120 бээр үргэлжлэх тэхий голдоо нэг шалбаагтай их цөлийг дайран, Шивагийн хөх хэмээх хос мөнх цасан уулыг давж, Соломон хааны байгуулсан их шар замаар 3 хоног яваад Соломон хааны ордонд хүрэх газрын зураг байдаг.

Ингээд ноён Куртис, ахмад Гүүд, анчин Квотермэйн Нэвилийн эрэлд хамт гарахаар болж багаа бүрдүүлэн их цөлийг чиглэн аялалаа эхэлдэг. Тэдний багт зарцаар Вентфегль буюу "салхич шувуу" гэдэг нэртэй хоттентот овгийн хүн, зулу овгийн Хива нэртэй англиар сүрхий ярьдаг залуу. Мөн тэд нарыг хайж хамт явахыг хүсэн өөрийн хүсэлтээр ирсэн өндөр гуалиг нуруутай, 30 эргэм насны зулу хүн гэхэд их л цайвар царайтай Амбопа хэмээх жавхалзсан сайхан залуу мөнгө хөлс авахгүйгээр хамт явахаар болдог.

Замд хийсэн зааны их авын үеэр Хива ахмад Гүүдийг хамгаалж байгаад заанд гишгүүлж амь үрэгддэг бол их цөлийг ажралгүй давсан хэрнээ мөнх цаст "Шивагийн хөх"-ийн өвгөн Хозе де Сильвестрагийн нас эцэслэсэн агуйд Вентфегельд осгож үхдэг. 

Үлдсэн 4 эсэн мэнд цаст уулыг даван амарч байхдаа Кукуана омгийн дайчидтай таардаг. Энэ үеэр ахмад Гүүдийн тал хуссан сахал, нэг нүдэндээ зүүсэн шил, авагдаж хийгддэг хиймэл шүд, цав цагаан шилбийн ачаар өөрсдийгөө од мичидээс ирсэн гэж танилцуусан дөрөв амьд үлдэх боломж гарч Кукуана омгийн хаан Твалад бараалхахаар хөдөлдөг.

Харгис хэрцгий Твала хаан, түүний хүү Скрагга, хэдэн настай нь үл мэдэгдэх хэдэн зуун настай хорон муу санаат эмгэн шидтэн Гагуул нарын муу санаат гэж өөрсдөд таалагдаагүй хүмүүсийг гөрөөлөх илбэчдийн зан үйлийг хийхийн өмнө хамт явсан Амбопа нь олон жилийн өмнө Гагуулд алуулсан албан ёсны хааны хүү болж таардаг. Амбопаг Игнози хаан мөнийг цэргийн удирдагчдад баталж, их бослого гаргахын тулд од мичдээс ирсэн 3 цагаан шидтэн шидийг үзүүлж сар хиртүүлж, Дүнсгэрүүдийг тахих тахилд өргөх үзэсгэлэнт бүсгүй Фулатаг аварч, Скраггаг буудаж алдаг.

Ингээд их дайн болж Твалаг Куртис ноён гардан байлдаанаар алж ялалтыг авчиран Игнозийг хаан ширээнд залдаг. Дайны үеэр Гүүд шархтаж хэдэн хоног ухаангүй дэмийрч халуурахад Фулата бүсгүй асардаг. Энэ хоёр бие биендээ хайр сэтгэлтэй болдог. Гагуул эмгэнийг амьд үлдээж Дүнсгэрүүдийн орд буюу Соломон хааны орд руу газарчлуулахаар нөгөө 3-тай хамт явуулдаг.

Хэн барьсан нь үл мэдэх үүдэндээ Дүнсгэрүүд гэж нэрлэх 3 том хөшөөтэй том агуйн дараагийн танхимд нь Кукуаначууд  хаадуудаа шоохойжуулж бунхалдаг хэсгийн цаахантай оньсон хаалгыг нээж Гагуул Куртис ноён, ахмад Гүүд, анчин Квотермэйн, Фулата нарыг оруулдаг. Манай 3-ыг алмаз эрдэнэсийг харж байх хооронд Гагуул эмгэн оньсон хаалгыг буулгаж зугтаах гэж байхад нь замд амарч суусан Фулата чаргууцалдаж байгаад хутгалуулдаг. Нөгөө 3-ыг гүйн ирэх хооронд Гагуул амжиж гарч чадалгүй чулуун оньсон хаалганд даруулж үхдэг.

Гарцгүй болсон 3 өлбөрч үхэхийн даваан дээр агаар орж байгаа газрыг хайн эрдэнэсийн өрөөний булан дах том чулууны доорхи шатыг олдог. Бүхэл өдөржин хонгилоор явж, Гүүд түргэн урсгалтай усанд үйж үхэхдээ шахаж явсаар нэгэн жижиг нүхээр гадагш гарч чаддаг. Эсэн мэнд гарсан хэд 2 хоногийн дараа дахин агуй руу очиж оньсон хаалгыг хайсан боловч олдоггүй. Мөн гарч ирсэн нүхтэй нь адилхан шоргоолжин идэштний нүх их байсан тул гарцаа ч олж чаддаггүй.

Игнозитай салах ёс гүйцэтгэн омгийнхний зааж өгсөн өөр замаар буцаж явахдаа Баянбүрдэд хөлөндөө хүнд бэртэл авсан дүү Нэвильтэйгээ учирч тэд алмаз эрдэнэсээ хуваан авч баяжаад, өвгөн анчин Квотермэйн номоо хэвлүүлэхээр Лондон явахаар болж зохиол дуусдаг.

Зохиолчийн талаар: 19-р зууны сүүлийн хагаст Африкт алмазны орд нээгдэж ашиг хонжоо хайгчид, наймаачид, уурхайчид Европоос ихээр шилжин очжээ. Тухайн үед Английн язгууртнууд хөвгүүдээ колониуд руу амьдрал үзүүлэхээр их явуулдаг байж. Райдер Хаггард 1875 онд 19 настайдаа Өмнөд Африкийн Наталь мужийн захирагчинй хувийн нарийн бичгийн даргаар ирж байжээ.

1877 онд Трансалванийг английн засгийн газар эзлэн авахад Хаггард Шепстон дах Английн засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч, сүүлдээ Трансалваны шүүхийн даргаар ажиллаж байв. Тэрээр Англидаа эргэн ирээд уран бүтээлээ туурвиж эхлээд эхний номоо 1882 онд хэвлүүлжээ. Түүний  Африкт үзсэн зүйлсийнхээ талаар бичсэн зохиолуудаас хамгийн анх нэрд гаргасан зохиол бол "Соломон хааны эрдэнэсийн орд" юм. Түүний бичсэн түүхэн романууд нь ихэд нэрд гарсан аж.  

PS: Асар урт зохиолыг бүгдийн товчлон бичнэ гэдэг үнэхээр амаргүй юм байна.  Кукуана омгийнхон эр, эмгүй гайхалтай сайхан бие хаатай, өндөр хүмүүс болохыг дүрсэлж бичсэнийг. Цөл болон мөнх цаст уулыг хэрхэн зовж давсан тухай. Цаст уулын ард ямаршуухан газар байсан тухай гээд. Соломон хааны ордны үүдээс авхуулаад доторхи дүрслэл зэргийг бүгдийн орхигдууллаа.

Бүх зүйл нь яг бодитой байсан юм шиг үнэмшилтэй, сайхан дүрслэн бичсэн энэ зохиол хэвлэгдэн гарсан даруй хэдхэн хоногийн дотор зохиолчийг алдаршуулсан юм. Олон хүн Соломон хааны эрдэнэсийн ордны замыг нарийвчлан зааж өгхийг хүсч захиа бичиж байжээ. Тэр ч байтугай шинжилгээний анги зохион байгуулагдсан байна.



start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
HERO

Дурлагчдаа талархсугай.

Цоомоо

хүүе тэгээд бичээд оруулчих аа би умшиж дуусаагүй байгаа ном уранхай хэхэ би Гагул үхээд л дуусцан байгаа хэхэ

В.И. Дэспин

за манайхан одоо л нэг амь орж байна даа. их хөдөлмөр гаргажээ. гоё ч бичиж. дурлагч эгчдээ гялайлаа.

Undriga (зочин)

Хэй деспи, нөгөө эротик сэтгүүлийн автор нтр юу болсон бэ кк. Дурлагч: энэ зохиолыг бүлэг бүлгээр нь жаахан товчлох маягтай ч юмуу нийтэлвэл илүү гоя юм биш үү. Хэт их ингээд товчилчихоор жаахан утгагүй санагдлаа. Ингэж нэг нийтлэлд зориулаад бүхэл бүтэн нэг зохиолыг товчлох танд ч гэсэн хэцүү л байсан байх. Гэхдээ л зохиолын хамгийн таалагдсан хэсгээ бүхлээр нь ч юмуу оруулж нтр бичвэл илүү сонирхолтой санагдлаа. Нэмж хэлэхэд тайнкс :)

Болдууш

Завтай болжаагаад уншнаа. Тээд ийм зохиолуудыг товчлоод байвал сайн л юм байна. Таалагжийна шүү таануус.

Дээс...

ундрига: чи тэр буланг нь хариуцна гэсэн билүү.

Undriga (зочин)

кк, тийшд уг нь. Гэхдээ болилоо, эротик зохиол нтр ингэж товчилж чадкүэ.

Дээс...

ундрига: тэгвэл зүгээр эротик өгүүлэг оруулж болно шүү дээ.

Undriga (зочин)

кк, зөөз

neenee (зочин)

ene nom 90d ond garch bsan mongol heleer odoo oldohgui bgaa. shineer hevlegdsiimuu haanah hevlesiim be. uneheer goe nom shuu. ter tsast uuliig davj bgaa ene ter bol aguu shuu de

SinГ©ad O'Connor

ямар уйгагүй юм бэ баярлалаа

дурлагч

Херо: Баярлалаа.
Цоомоо: Бичиж оруулна гэсэн чинь залхуу хүрч байна. Ккк. Би чиний хажууд ном эдлэхдээ их гайгүй гамтай эдэлдэг юм байна :Р Миний номны зөвхөн хавтас нь салаад алга болцон байгаа.
Дэспи: Баярлалаа.
Ундрига: Зохиолчийн аль хэдийн чад хэциймдаа гээд зохиолчийн эрхийг зөрчиж нийтлээд тавьж болох ч хүн уг нь өөрөө олоод уншдаг байвал их зүгээр юм даа. Би хувьдаа хүмүүсийн ном унших сэдлийг хөдөлгөж зүгээр л танилцуулж байгаа гэж ойлгоод байгаашд.
Болдууш: зав гарган уншвал баярлана аа.
Нээнээ: Энэ ном Монголд 1989 онд хэвлэгдсэн. Түүнээс хойш дахин хэвлэгдээгүй. Орчуулгыг Л.Баярмандах гэдэг хүн хийсэн. Одооны модон орчуулгаас тэс өөр их сайхан орчуулга болсон байнлээ. Сайхан ном гэдэгтэй санал нэг байна.

дурлагч

Хэрцгий хэрэм: магтсанд баярлалаа.

Дээс...

тийм шүү. бидний зорилго бол хүмүүст ном унших сэдлийг төрүүлэх, мөн танилцуулах юм. тэгэхээс биш номнуудыг бүтнээр нь оруулна гэвэл хэцүүгээс гадна сонирхолгүй шүү дээ.

Undriga (зочин)

Аан, яг бүгдийг нь хуулж бичээд өгөөч гээгүй юмаа. Зүгээр нэг сэтгэлд хоногшсон хэсэг байвал тэрнийхээ хэсгээс дунд оруулбал гоё юм тэ л гэсэн санаагаар хэлсийн кк.

зочин (зочин)

та нар үгийн дүрэм мэддэггүй юм уу,ойлгогдохоор аятайхан бичээч.

БОРОО

Хүүхэд байхдаа шимтэн уншдаг номуудын нэг байж билээ.

Коала

сонсож байсан болохоос яг уншиж байгаагүй юм байна аа. Дурлагч эгчээ зун авч уншина шүү за хэхэ

дурлагч

Дэспи: Тххх
Ундрига: Ойлголоо доо, ойлголоо
Зочин: Уучлаарай, миний нийтлэлд дүрмийн алдаа уг нь байхгүй юмсан. Хэнд нь хэлээд байна аа?
Бороо: Харин тийм. Багадаа уншихчихаад элдэвийн юм гөөмөн их мөрөөддөг байж билээ.
Коала: Чамайг зун ирэхэд би байгаа ч уу, үгүй ч уу гээд байхгүй юу. Ккк. Тэг тэг

LoveLove

Хөөх энэ аягүй гоё ном тэ. Энэ ном дурлагчид байгаамуу. Эрт уншсан болохоор заримы нь сайн санахгүй байна уншийлдаа. Тэр элсэн цөлөөр туулдаг хэсгий нь уншихаар хэцүү хүрээдээдэг байжуулээ.

Янзагахан

Яг кино үзэж байгаам шиг нүдэнд харагдтал бичсэн байна шдээ

дурлагч

Ловлов: Энэ ном надад байгаа. Гадна тал нь хүн аймар, үзүүлэхээс ичмээр юм болцон байгаа. Тэгэж байгаад нэг завандаа авч уншихгүй юу даа.
Янзагахан: Өө ёстой гоё магтаал үг сонссондоо баярлажийнаа. Ккк

LoveLove

Тэгийлдаа ярьж байгаад авы

aztan

хөгжилтэй, адал явдалтай үнэхээр гоё ном шүү

bataa

үнэхээр гоё ном, сонирхолтой
дараа нь мулдашевийн ном уншиж бгаад самадид орсон эрний хүмүүс /хүн гэх үү юу гэх үү хэхэ/ яг тэр зохиол дээр гардаг шиг чулуужсан бх магадлалтайг уншаад асар их гайхсан ....

чамд байгаа бол ахиж авч уншихсан, даан ч асар их оочертой бгаа бололтой хэхэ

АНИРГҮЙ (зочин)

тэнкс а лот нөгөө тэнгэрийн элч нарын гүрэн

Зочин

энэ ном байгаа яаж олохыг хэлж өгч туслаач
99091974

Эрдэнэ (зочин)

энэ ном байгаа бас яаж олохыг мэдэх хүн байвал туслаач 99091974 залгана уу

***ЛуНа***

Миний дуртай номнуудын нэг...
Саяхан би буруу хараагүй бол шинээр хэвлэгдсэн байх шиг бсан...харин орчуулга нь яасан юм болоо...хэвээрээ бол олж авнаа...

baska (зочин)

Shineer xevlegdsen bna lee, sayxan zuragtaar garsan. Orchuulga ni yamar bgaag medeegui.

Баттүвшин (зочин)

Хүүхэд байхдаа амтархан уншиж билээ. Уншиж байхад дотор нь орсон юм шиг аялаж билээ. Маш сайхан зохиол

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)