BOOK CLUB : Book Club : Тормозгүй гайхамшигт ертөнц ба Ертөнцийн төгсгөл

Харуки Мураками

40 бүлэгтэй уг зохиол нь Тормозгүй гайхамшигт ертөнц болон Ертөнцийн төгсгөл гэсэн 2 ертөнцөд зэрэг болох үйл явдлыг дүрсэлдэг. Аль нь үнэн аль нь зохиомол болох нь үл мэдэгдэх 2 өөр ертөнц. Энэ хоёр ертөнцийг нэгтгэх гагц ганц л зүйл байх нь единорог буюу нэг эвэрт морь юм.

Тормозгүй гайхамшигт ертөнцөд Би гэгдэж нэгдүгээр биен дээр дурдагдах нэгэн залуу тусгай захиалга аван газар доорхи байгууламж руу онц нууц гэсэн даалгавраар программ бичиж, кодолхоор доош бууснаар бүх үйл явдал эхэлдэг бол

Ертөнцийн төгсгөлд мөн л Би гэж нэгдүгээр биен дээр ярих нэг залуу өндөр хэрмээр тусгаарлагдсан үл таних хот руу орохдоо сүүдрээсээ салж, хуучин зүүд унших үүрэг аван номын санд ажиллаж эхэлдэг. Шөнөдөө хэрмээс гарч явах зуу зуун единорогууд өглөөдөө буцан ирж, өвс идэн бэлчингээ амардаг. Харин зүүд уншигчийн ажил бол оройн 6 цагаас өглөөний 10,11 цаг хүртэл единорогын гавлын яснаас хүмүүсийн зүүдийг унших явдал юм.

1917 онд Украйн-Германы дайны үеэр нуувч ухаж байсан орос залуу цэрэг нэгэн сонин амьтны гавлын ясыг олжээ. Тэрээр тэр үл мэдэгдэх амьтны гавлын ясыг хадам аавдаа Петроградын Их Сургууль руу дамжуулж өгөхийг хүсч захидалын хамт өгчээ. Гэвч хэн ч тэр гавлын ясыг судлахаар ач холбогдол өгсөнгүй. Хадам аав нь нөгөө гавлын ясаа агуулахдаа орхин мартаж, нөгөө залуу цэрэг тухайн явдлаас хойш 2 сарын дараа шонд дүүжлүүлж, Ленин нас барж, Петроград хотын нэр Ленинград болон өөрчлөгдөв. Нэг өдөр санаандгүй агуулахаа янзалж байгаад хадам аав нөгөө гавлын ясыг захианы хамт олж, Ленинградын Их Сургуулийн нэгэн профессорт оронд нь их шан харамж аван өгчээ. Профессор гавлын ясыг судалж үзвээс тухайн үетэй огт хамаарахгүй их эртний амьтны гавал болж таарав. Профессор Перов гавлын яс олдсон газар болох Украйны ойролцоо малтлаг хийсэн авч дахиж единорогын гавлын яс олдсонгүй. 1942 онд Ленинградын бүслэлтийн үеэр Их Сургууль дээр бөмбөг дэлбэрч сургууль газраас арчигджээ. Дэлхийн хэмжээнд агуу нээлт болж болох байсан единорогын гавлын яс үрэгдлээ.

Кодлогч залууг хөлсөлсөн өвгөн профессор ажил дуусахын алдад түүнд единорогын дуурайлган хийсэн гавлын яс өгч, түүнийн авахаар олон бүлгүүд залууг мөшгөж эхэлнэ. Гавлын ясны учрыг олохоор залуу газар доош дахин буух авч өвгөн ор сураггүй алга болж, түүний байгууламжийг хүн нэгжсэн аятай ундуй сундуй болсон байв. Өвгөний ач охины хамт газрын гүн рүү махчин амьтны амьдрах үүр лүү явж,  зугтан нуугдсан өвгөнтэй уулзахаар явна.

Хэрмэн дотор залуугийн ой санамж бага багаар алга болно. Тэрээр хааяадаа сүүдрээ очиж эргэнэ. Өвөл болж. Зуу зуугаараа бэлчих единорогууд хорогдсоор. Сүүдрийн тамир тэнхээ барагдана. Сүүдрээ аварч хэрмээс гаргахын тулд хамт номын санд ажиллах сэтгэлт бүсгүйтэйгээ хэрмийн хориотой бүс болох ой руу танталт хийж явна. Тэр залуу сүүдэртээ зориулж газрын зураг хийж байгаа билээ.

Ач охины хамт залуу өвгөнийг махчины үүрний ойролцоо олох бөгөөд өвгөн түүнийг яагаад сонгож хамаг ажлаа хийлгэсэн хийгээд олон жилийн өмнөх туршилтын тухай ярьдаг. Кодлох чадвартай болгохын тулд хэд хэдэн залуугийн тархинд хийсэн мэс заслыг дааж, ганцаараа амьд үлдсэн залууг өвгөн амьд үлдэх хугацаагүй болсныг хэлнэ. Тархиндаа кодоо бичээд хадгалах хэсэг нь тусдаа ба дараа нь хэрэгтэй үед санах ойноосоо кодыг гаргаж нээдэг бол залуугийн тархины бүтцэд давхар ертөнц үүсгэгдэн залуугийн өөр нэг амьдрал өрнөж байгааг өвгөн профессор мэдэж авчээ. Залуу өөрийн бүтээсэн ертөнцдөө үүрд амьдрах хугацаа тун их ойртсныг, дахин энгийн амьдралаар амьдрахгүй мөнхөд унтах болно гэдгийг хэлнэ.

Зүүд уншигч залуу сэтгэлт бүсгүйнхээ өнгөрсөн амьдралыг зүүднээс олж уншиж өгөхөөр амална. Тэрээр сүүдэртэйгээ хамт энэ хачин хэрмээр хүрээлэгдсэн хотоос зугтахаар шийдсэн аж. Ингээд шөнөжин гавлын ясыг шүүж уншсаар.

Мөнхөд нойрсохоо мэдсэн залуу газар доороос дээш гарч өөрт нь тусалсан номын санч хүүхэнтэйгээ эцсийн мөчөө хамт өнгөрөөнө. Тэр хоёр нэгэн дуу дуулан суутал гэнэт өвгөний өгсөн единорогын гавлын яс хурц гэрлээр гялалзана.

Сэтгэлт бүсгүйнхээ зүүдийг хайх залуу нэгэн гавлын яснаас огт санахгүй байсан дуу нь гарахыг сонсч сэтгэлт бүсгүйн хамт чагнана. Тэрээр сүүдрээ ганцаарангийн явуулж, өөрөө сэтгэлд бүсгүйн хамт хориот бүс болох ой руу зугтаана.

Номын санчтай сүүлчийн мөчөө өнгөрөөсөн залуу салах ёс гүйцэтгээд олон хүнтэй паркыг зорино. Тэр тэнд мөнх нойрсохыг хүссэн.

PS :  Энэ япончууд тэгэж байгаад нээх сонин сонин юм сэтгэнэ ээ. Энэ номыг уншсан маш олон хүн одоогийн бодит байдалдаа их эргэлзсэн гэдэг юм билээ. Магад бидний зохиосон зохиомол амьдрал байвал яана гэж. Харуки Мураками нь маш алдартай зохиолч ба Оросууд түүний зохиолыг ихэд шимтэн уншдаг юм билээ. Бараг бүх зохиолуудын орос хэлнээ орчуулсан байна билээ. Түүний дүү Рю Мураками ч бас зохиолч. Дүүгийнхэн нэг зохиол байдаг юм. Унших явцдаа заавал пауз авч, нэг амьсгал авахгүй бол болдоггүй. Их ч олон хүн шөнөжингөө хар дарж зүүдэлсэн юм гэнэ билээ. Бас өөрийнхөө эрүүл эсэхэд эргэлзэж байсан юм гэсэн. Дараа тэр зохиолыг оруулна аа. Ккк.

Манайхан дундаас новелла сонирхдог хүн байвал хэлээрэй. Надад хэд хэдэн новелла бий. Нийтэлж болно шүү. Анхаарал тавьсанд баярлалаа.




start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Дээс...

гоё зохиол байна. манай дурлагч эгч чинь харин номоор бөмбөгдөх нь үү үгүй юу ха ха.

HERO

Анхаарал тавиулсанд баярлалаа.

Солнце

би ийм сонирхолтой шаал өөр ертөнцийн тухай бичсэн ангид ном уншмаарийнаа уншуулаад өгөөч унший

дурлагч

Дэспи: Шоолоод байх юм байхгүй. Бөмбөгдөнө шд.
Херо: сээги үлдээсэнд баярлалаа.
Санбьюти: Дараа тэгэж байгаад үхснийхээ дараа тэнгэрийн элч болж байгаа нэг эрдэмтний тухай ном оруулна. Маш сонирхолтой. Үнэхээр тийм л байдаг байхдаа гэж бодогдохоор үйл явдалтай. Уншаарай

БОРОО

Нийтлээд бгарай дурлагчаа сонирхолтой юм

дорж (зочин)

единорог гэдэг чинь монголоор нэг эвэрт гэсэн үг шүү дээ, дараа юм орчуулахдаа монголоороо бичээрэй

дурлагч

Бороо: ок
Дорж: нэг эвэрт гэдгийн ч мэдэж л байна л даа. Цаашид анхаарч монголоор нь бичих болно. Баярлалаа.

Анчин

ийййййй/хачин царайгаар/ ямар сонин утга уянгын халил вээ.. гоя юмаа...

Коала

яааяа их л сонирхолтой юм байна дааа... Монголд олдох болов уу???

дурлагч

Новелла гэж Япончуудын бичдэг жанрыг хэлж байгаа юм. Монголд одоохондоо новеллаг барьж авч орчуулсан хүн алга. Үгүй яахав би иймэрхүү ном нэгийг ч олж хараагүй гэсэн үг шүү. Орос хэл дээр бол зөндөө байна. Эхэндээ уншихад сонин нуршуу үгээр уйтгартай бичсэн ойлгомжгүй ч, тэвчээртэй үргэлжлүүлж уншвал их сонирхолтой болоод бүүр амтанд нь ордог юм билээ. Япончууд юмыг их сонин талаас нь хардаг юм билээ :Р

Дээс...

новэлоор хийсэн кино нилээд байдаг байх шүү тээ.

Янзагахан

Монгол хэл дээр байдаг бол унших юмсан. Их сонирхолтой юм байна

Нэг_хүү

Gehdee botid ertunts, zohiomol ertunts 2t ymar ylgaa bn (ene...). Bid zugeer l tusuululu botidoos deeguur tavidag

LoveLove

уншиж үзхийнсааааан

дурлагч

Дэспи: Магадгүй байдаг байх. Надад одоо санаанд юу ч орж ирэхгүй байна.
Янзагахан, Ловлов: Нэг сайхан нартай өдөр монгол хэлнээ энэ ном орчуулагдаж гарах байлгүй дээ.
Нэг хүү: Магадгүй

болор

нийтлээрэй уншаад байна шүү дээ тэгвэл: Амжилт

АНИРГҮЙ (зочин)

Энэ Муракамиг би их л уйтгарын зохиол бичдэг / яг л ядонууд шиг / гэсэн ойлголттой байсан юм. хэзээ билээ хэн билээ нэг блоггэрын бичлэгнээс л тэгэж ойлгож байсан санагдана. гэтэл үгүй юм шиг байна аа.


тийм юм шиг байна лээ. энэ мураками гэдэг нэрийг би их олон харж байсан ч сонирхож үзээгүй нь буруу болжээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)