BOOK CLUB : Book club: Хоол ба сэтгэл

Book club: Хоол ба сэтгэл

           Монголын лектор төвөөс гаргасан Залуучуудын заавал унших 100 номд багтсан нэгэн номыг энэ удаа танилцуулж байна. Монголын Лектор төвийн жинхэнэ гишүүн, ВИП клуб ТББ тэргүүн, "Соёолж" зохимжит хоолны газрын зөвлөх багш Б. Гэрэлмаа бичсэн " Хоол ба Сэтгэл /Өвчин худалдаж авахгүй гэвэл/" гэх их өвөрмөц нэртэй ном билээ.

           Б.Гэрэлмаа багш нь зөв хооллох тухай болон амьдралын чанарын тухай хичээл, сургалт явуулдаг нэгэн. Энэ ном нь түүний эхний бичсэн " Идэхийн тулд амьдрах уу? Амьдрахын тулд идэх үү?" номын үргэлжлэл. Дан ганц хоолны тухай биш хэрхэн яаж амьдралын зөв дадалтай болох, юу зөв юу буруу, сэтгэл номхрохуй, анагаах ухааны гол утга болон хэрхэн хоолоо зохицуулан идэж өвчнөөсөө салах мөн хэрхэн өвчнөөс сэргийлэн урт удаан гоо үзэсгэлэн төгөлдөр хэвээр амьдрах тухай энгийн бөгөөд сонирхолтой жишээ баримт үзүүлэн бичсэн нь уншихад ч сонирхолтой бас ихийг бодууштай. Хамгийн гол нь өвчин хийсч ирдэг биш бид өөрсдөө худалдан авч биедээ цуглуулдаг гэдгийг энэ номноос мэдэн яаж үүнийгээ засах аргаа олох болно. Нэгэнтээ үүссэн дадал зуршлыг өөрчлөнө гэдэг мэдээж маш хүнд. Тиймээс бид сэтгэлээ удирдан шуналт хүслээ дарж чадах хэрэгтэй. Үүний улмаас Хоол ба Сэтгэл гэж нэрийдсэн болов уу. Хүний биеийн бүтэц, хоол шингэлт болон ЭРҮҮЛ МЭНД гэж чухам ямар зүйл болохыг хэр баргийн хүн мэддэггүй байх. Би анх уншаад бас их гайхаж байсан. Эрүүл мэнд бол дан ганц махан биед хамаарах зүйл биш юм байна. " Одоо цагийн ихэнх хүн эрүүл байна гэдэгт өвчний зовиур мэдрэхгүй байгааг ойлгодог нь тун өрөөсгөл юм байна"....."Амьдрал гэдэг нь органик нийлмэл молекулууд энгийнээр тогтсон, тэдгээр дотор, тэдгээрийн хооронд нэгэн зэрэгцээ гадаад орчинтой энерги, мэдээллийг солилцоо хийх үндсэн дээр өөрийгөө барьж байдаг, өөрийгөө бүтээдэг, өөрөө хөгждөг аугаа том систем юм. Энд хүний бие махбод дангаараа, хүн иж бүрнээрээ, амьтай амьгүй байгаль, Орчлон Сансар бүгд орно. Б.Болдсайхан, Р. Амарбаясгалан нарын Системийн онол ном". Энэ мэтчилэн бурхан багшийн сургааль, хүнсний бүтээгдэхүүний шинж чанар, хүний хий бие гээд маш олон сонирхолтой зүйлсийг бичсэн. Өөрийнхөө хувьд шинэ нээлт хийж байгаатай адил гайхамшигтай санагдсаныг нуух юун. Анд нөхөд мөн адил мэдрээсэй гэж хүсч байна. Доор номын зураг болон гарчигийг сийрүүлэн оруулав.

Нэгдүгээр бүлэг. Сонголтын тухай

Хоёрдугаар бүлэг. Хүсэл ба тэгш оршихуй

Гуравдугаар бүлэг. Сэтгэл номхрохуй

Дөрөвдүгээр бүлэг. Зохимжтой хооллох замд тохиолдох бэрхшээлүүд

Тавдугаар бүлэг. Эрүүл мэндээ дэмжих боломжийг ашиглахад саад болдог бусад бэрхшээлүүд

Зургадугаар бүлэг. Дадал ба Дадлагын тухай

Мөн энэхүү номонд их олон алдар нэртэй, мундаг хүмүүсийн судалгаа баримт, онолуудыг оруулсан байдаг.

"ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ГОЁЦГООЁ!"


start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Дээс...

хэрэгтэй сайхан ном оруулсанд баярлалаа

HERO

Эрүүл мэндээрээ гоёцгооё

Коала

дараагийн удаа Цусны бүлгээр хоолоо тохируулах тухай оруулнаа. Ном биш ч гэсэн болох уу?

Дээс...

Коала: болноо болно.

ААВ (зочин)

Номуудаа бүтнээр нь PDF-ээр оруулж болохгүй м уу
гоё номнууд байна бүгдийг нь омшмоор байнашдээ.

Коала

Тэгэхээр чинь зохиогчийн эрх зөрчсөн болох байх л даа ааваа

АНИРГҮЙ (зочин)

КККККККК ЕРӨНХИЙДӨӨ ГАДУУР БАЙЖ Л БАЙДАГ НОМЫГ БОЛ ЯАДЫН ХУДАЛДААНД ГАРААД 2 ЮМ УУ 1 ХАГАС Ч ЮМ УУ ЭСҮҮЛ 3 ЖИЛ БОЛЦОН БОЛ ХАМААГҮЙ Л ГЭЖ БОДЖИЙНА ШД

Сэтгэгдэл (зочин)

Ene nomiig haanas olj unshih we nomiin delguuruded bhgui bnle

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)