BOOK CLUB : Book Club : Тэнгэрийн элчүүдийн гүрэн 1-р хэсэг

Book Club : Тэнгэрийн элчүүдийн гүрэн 1-р хэсэг

Бернард Вербер

Гэнэт ар талд их чимээ гарлаа. Эргэн харвал хана нэвтлэн гэрийн эд хогшил сандаачин эвдэлсээр "Бойнг 747"-ын хамар өрөөний голд орж ирэв. Дараагийн 10 хором яг л удаашруулсан кино кадр шиг болж өнгөрөв. Өндөр туранхай, намхан халзан хоёр нисгэгчийн царай харагдав. Энэ 2 нисгэгч амьдралдаа анх удаагаа зорчигчдыг шууд гэрт нь хүргэж өгч байгаа байхаа. Туранхай нь айсандаа цонхийцон, халзан нь шоконд орцон ам нь ангалзаал, магад хашгирч байсан биз. 

Би айсандаа хойш ухарч, 2 гараараа нүүрээ хаалаа. Хүчтэй цохилт болж би арагш хана руу шидэгдэж хэдэн хэсэг боллоо. Ашгүй бүх зүйл чив чимээгүй болж, хав харанхуй болов.

"Би өнөөдөр үхмээргүй байна. Би хэтэрхий залуу байна".

Ямар ч дүрслэлгүй, авиагүй, мэдрэмжгүй. Энэ ч муугийн дохио доо. Миний биеийг магадгүй одоо цуглуулж болох байх. Хэрэв хурдхан шиг гал команд ирвэл миний зүрхийг ажиллуулж, хугарсан ясыг минь эвлүүлчихнэ дээ. Тэгээд би эмнэлэгт хэвтэж гарахаар хүмүүс намайг ямар азтайг минь гайхах болно.

Ашгүй дээ түргэний дохио дуугарч байна. Тэд ирж явна. Би тэвчих хэрэгтэй. Тархиа ажиллуулах хэрэгтэй. Ямар нэгэн юм бодох хэрэгтэй. Багад дуулдаг байсан дуугаа дуулав. Гэтэл дараагийн үг нь орж ирдэггүй. Миний тархи зогсохыг би мэдэрч байна. Харин би үргэлжлүүлж бодсоор. Зөвхөн бодоод зогсохгүй эргэн тойронд юу болж байгааг маш сайн ухаарч байлаа. Миний ухаан хэзээ ч ийм цэлмэг байсангүй.

Одоо маш чухал зүйл болох нь гэдгийг би мэдэрч байлаа. Би хүлээсээр. Надаас нэгэн зүйл гарах шиг болов. Утаархуу тунгалаг зүйл. Миний хэлбэрийг авч, миний тунгалаг хуулбар болов. "Нөгөө би" маань дахин эвлүүлэхийн аргагүй хэдэн жижиг хэсэг болон хуваагдсан биений үлдэгдэлийг минь харж байлаа.

Бурхан минь, ямар гайхамшигтай мэдрэмж бэ? Би нисч байна. Улам дээшилсээр байна. Мөнгөлөг утас биений үлдэгдэлтэй минь намайг холбосоор. Одоо би онгоцыг, гэрээс минь юу үлдсэнийг олж харлаа. Би дээшилсээр тэнгэр луу уусахад мөнгөлөг утас тасарлаа. Мишель Пэнсон би ингээд үхдэг байжээ.

Гайхалтай сайхан гэрэл намайг татсаар. Би манай галактикийн төвийг чиглэлээ. Сүүн замын төв дэх хар нүх буюу үхэгсдийн гаригыг би олж харлаа.

Үхэгсэдийн гаригын газрын зургийг би саналаа. 7 тэнгэр. Би эхний Тэнгэрт оршиж байна. Энэ бол цэнхэр өнгөтэй. Хажууд өөр бусад үхэгсэд нисч явлаа. Тэдэн дунд их танил дүрс байхыг харав. Миний эхнэр Роза, хуучин амраг минь байсан Амандин хоёр байна. Онгоц унах үед тэр хоёр хажуугийн өрөөнд байсан юм. Бид нар бол танатонавтууд.

Танатонавт гэдэг үг нь "танатос" буюу үхэл, "навтос" буюу жолоодох ухаан гэсэн үгнээс бүрдсэн юм. Энэ томъёог миний найз Рауль Разорбак зохиосон юм. Бид агуу нууц болох үхлийн дараахи оршихуйг тайлсан юм. Бид хамгийн анх үхлийн гаригыг нээсэн юм. Бид эхэлснээ гүйцээж чадахгүй байх вий гэж их айж байсан юм. Бидний дээр онгоц унадаг явдал бол санамсаргүй тохиолдол биш юм. Дээр байгсадын санааг бид их зовоожээ.

Бид хоёр дах Тэнгэр лүү орлоо. Бүхийл айдсыг агуулах хар орчин. Санаанд буух бүхийл айдас биеждэг газар. Аймшгийн мангасууд, хар дарсан зүүд гэмээр зүйлс миний эргэн тойронд хүрээлэнэ. Гэрлийг дагасаар тунгалаг хаалгаар нэвтрэв. 3 дах улаан Тэнгэр буюу бүх галзуу мөрөөдлүүд биелж, биеждэг газар ирэв. Би энд үлдэхийг хүссэн авч Роза, Амандин 2 дагуулж явсаар 4 дэх Тэнгэр буюу улбар шар орчинд ирэв. Өнгөрсөн цаг хугацааны шаналалыг мэдэрдэг газар. Хязгаар нь үл харагдах үхэгсэдийн дугаарлал. Өмссөн хувцасын ажваас хэдэн зууны турш дугаарлаж байгаа бололтой. Уг нь бид ч бас дугаарын ард очин зогсох ёстой байсан авч бид урдуур нь дайрлаа. Тэд бидэн руу уурлан хашгирч байлаа. Бид дахин тунгалаг хаалгыг нэвтрэн гарч 5 дах Тэнгэр болох шар орчин руу орлоо. Энд хүн төрөлхтөний агуу нууц тайлагддаг газар. Замдаа би маш үнэтэй мэдээллийг авч байлаа. Харамсалтай нь би амьд амьдрагсдад дамжуулж чадахгүй юм даа. Дугаарласан үхэгсэд цөөрсөөр.

6 дах Тэнгэр буюу ногоон орчин руу ороход Гоо үзэсгэлэн хаанчлана. Яг л зүүд юм уу мөрөөдөлдөө байгаа юм шиг бүх зүйл гайхалтай өнгө, амар амгалангийн зохицолгоотой байлаа. Олон үхэгсэд энд саатсаар. Роза миний гараас татаж бид цааш явлаа.

7 дах Тэнгэр буюу цагаан орчинд орлоо. Маш өндөр уул тодоос тод гэрлээр цацрах аж. Гэрэл тэр уул өөд чиглээд замрах ба аймшгийн шүүхэд шүүлгэх зам биднийг тосно. Аажуухан алхан орох дугаарын ард бид очоод зогслоо. Бидэн дээр нэгэн гэрэлтсэн бие ирлээ. Дөхүүлж ирээд харваас танил царай байна. Энэ бол диваажингийн түлхүүр хадгалагч юм. Эртний Египтэд түүнийг Анабус гэж дууддаг. Индузууд түүнийг үхлийн бурхан Яма гэдэг бол, грекчууд Харон, римчууд Меркури, христианчууд ариун Петр гэж нэрлэдэг. 

Их л чухал царай гарган их сахалтай тэрээр

- Намайг дага гэв.

- За.

Тэрээр инээмсэглээд мэхийв. Намайг ярихыг тэр сонсож байгаа нь ямар сайхан юм бэ. Тэр бидний Аймшигт их Шүүх дээр дагуулж ирэв. Петр:

Овог: Пэнсон

Нэр: Мишель

Үндэс угсаа: Франц

Сүүлчийн амьдрал дах үсний өнгө: хүрэн

Нүд: Бор

Сүүлчийн амьдрал дах биеийн өндөр: 1 м 78 см

Онцлох шинж: Байхгүй

Сул тал: өөртөө итгэлгүй

Сайн тал: сониуч

Би энэ шүүгч нарыг мэдэх юм байна. Янз бүрийн домогт тэд нарыг янз бүрээр нэрлэдэг. Грекэд Зевс, Темис, Танатос гэдэг бол Египтэд Маат, Озирис, Тот гэдэг. Япончууд Изанами, Изанаги, Омуаган гэдэг бол христианчууд Гаврийл, Михаил, Рафаил гэдэг.

- Чиний сүнсийг жинлэж үзлээ гэж хамгийн өндөр Гаврийл хэлэв.

Тэд биднийг хугацаа нь болоогүй байхад үхлийн талаар хамаагүй эрт хүмүүсд мэдүүлсэн гэж буруутгав. Ямар ч үнэгүйгээр 7 Тэнгэрийн талаар заасанд, домог гэж далдлан нууцлаагүйд, ямар нэгэн шаардлага тавьж байгаагүйд буруушаав.

Ашгүй тэд цагаа олж биднийг зогсоосон болохыг бидний бүтээлийг даруй устгахыг шаардаж байв. Гэхдээ бидний ном Дэлхий дээр борлогдоод байдаггүй, номын дэлгүүрийн лангуу дээр л хэвтэж байдаг шүү дээ. Санаангүй худалдаж авсан нэг нь санаанаасаа зохиосон зүйлээ буулгаж л гэж боддог.

Биднийг шийтгэхээр боллоо.

- Там руу явуулах уу? гэж Амандиныг асуухад тэр 3 ихэмсэгээр харснаа

- Там аа? Харамсалтай нь тийм зүйл байдаггүй. Зөвхөн Диваажин болоод Дэлхий л гэж бий. Шүүхэд унагсадыг дахин Дэлхий руу илгээхээр шийдвэрлэдэг. Дахин төрөх болно.

- Өөрөөр хэлбэл Дэлхий бол Там юм гэж Рафаил хэлэв.

- Шалгалтаа өгч чадаагүй хүүхэд дахин дахин шүүлгээ өгдөг шиг бүхнийг эхнээс нь эхэлж дахин дахин төрөх болно гэж Гаврийл сануулав.

Би толгойгоо гудайлгав. Бид 3 нэгэн ижил зүйлийг бодож байв. " Дахин нэг амьдрал. Юуны тулд?" Бидний өмнө хичнээн олон хүн ингэж санаа алдаж байсан бол?

Ариун Петр биднийг ууланд хүргэж өглөө. Тэнд нөгөө биднийг дагуулж ирсэн гэрэл гэрэлтэнэ. Доор нь хоёр хоолой харагдана. Нэг нь шаргал өнгөтэй, нөгөө нь хар хөх өнгөтэй. Шаргал хоолой нь дэлхий руу дахин төрүүлдэг бол харин хар хөх хоолой нь тэнгэрийн элчидийн орон руу хүргэдэг. Ариун Петртэй салах ёс гүйцэтгээд шаргал хоолой нь орц руу бид дөхлөө. Амандин түрүүлж орохоор болж над руу нүдээ ирмэлээ. Тэрээр энэ төрөлдөө миний сайн хамтрагч байсан бол дараагийн төрөлдөө надтай дахин учирч амжилтанд хүрэхийг хүссэн биз.

- Баяртай андуудаа, дараагийн төрөлдөө дахин уулзахыг хичээнэ ээ.

Роза намайг нална. Би түүний чихэнд танатонавтчуудын уриаг шивнэлээ.

"Чи би хамтдаа бүхийл тэнэгүүдийн эсрэг". Хэдий тэврэх бие байхгүй ч бие биенээ тэврээд юу ч мэдрэхгүй ч уруулан дээр нь үнслээ.

"Хамтдаа" тэрээр цуурай шиг давтан хэлээд дахин төрхөөр явлаа.

Би түүний араас орох гэтэл нэгэн гар намайг угз татан зогсоолоо....

Үргэлжлэлийг дараагийн хэсгээс....

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Дээс...

дараагийн хэсгээ хэзээ оруулахын
хүлээгээл байгаа шүү

АНИРГҮЙ (зочин)

ёоо ямар гоёым бээ хэсэгхэн зуур бүүр ертөнцөөс тасраад нэг тийм өөр ертөнцөөр явжаагаад дуусцан чинь буцаад энэ ертөнцдөөө уначихлаа шд


хэхэ сайхан гялс дараагийнхийг нь унший

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)