BOOK CLUB : Book Club : Тэнгэрийн элчүүдийн гүрэн 2-р хэсэг

Book Club : Тэнгэрийн элчүүдийн гүрэн 2-р хэсэг

Бернард Вербер

"Бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй байна" гэж миний гараас татсан тунгалаг биет хэлэв. Харамсалтай нь Роза, Амандин 2 их хол явцан байлаа. Дунд зэргийн нуруутай, битүү бавгар сахалтай, нүдний шил зүүсэн гялалзсан нүдтэй энэ хүн бол намайг хамгаалагч миний сахиусан тэнгэр байлаа. Тэрээр өөрийгөө Эмиль Золя гэж танилцуулав.

- "Жерминаль" зохиолыг бичсэн Эмиль Золя юу?

- Таны мэдэлд. Гэхдээ одоо магтаал яриад зогсох цаг биш. Бидэнд хугацаа тун бага байна. Яарах хэрэгтэй гэв

Хар багаас минь ажиглаж байсны хувьд ийм амархан бууж өгөхгүй гээд Диваажингийн хуулиар бол сүнсийг Шүүхээр ороход хариуцсан сахиусан тэнгэр нь хамт орж өмөөлөгчийн үүргийг гүйцэтгэх ёстой аж. Ингээд бид 2 эргээд шүүхийн танхимд орлоо. Сониуч зангаасаа болж нүгэлтэнд тооцогдон дахин төрүүлэх болсныг буруу шааж Эмиль Золя намайг өмгөөлсний хүчинд намайг дахин шүүхээр болов.

Миний нүдний өмнө өнгөрсөн бүхийл амьдрал минь кино хальс луугаа адил хөвөрч эхлэв. Зарим хэсэг дээр нь удааширч, зарим хэсгийн хурдан гүйлгэж байв. Тэр бүрд нь би тайлбар хийж байлаа.

Ингээд Михаил намайг энд үлдэхийн тулд 600 оноо авсан байх ёстойг сануулж, миний нүгэл буяныг тэнсэлхэд 597 оноо болов. Миний сахиусан тэнгэр бүхнийг дахин тооцож үзэхийг хүслээ. Ард дугаарлах сүнснүүд дуу алдав. Ямартай ч миний сайн өмгөөлөгчийн ачаар надад 600 оноо өглөө. Тэгээд зогссонгүй намайг №6 буюу ухамсрын 6 түвшинд тогтоож, дахин төрхийн хүрднээс гаргаж өглөө. Ингэснээр би сонголт хийх эрхтэй болж байгаа юм. Хүн төрөлхтөнг аврагч их гэгээнтэн болж Дэлхий дээр төрөх эсвэл Тэнгэрийн элч болох. 

- Тэнгэрийн элч гэж юу юм бэ?

- 3 сүнсийг асрах ариун оршихуй. Тэнгэрийн элчийн үүрэг бол хариуцсан сүнснийхээ ядаж нэг сүнсийг дахин төрөх хүрднээс гаргах явдал юм. Яг л Эмиль Золя чамд тусалсан шиг.

2 санал 2-улаа сонирхолтой байлаа. Гэвч Аврийл намайг сонголтоо даруй хийхийг шаардлаа.

- Тэнгэрийн элч болъё.

- Сайхан сонголт байна. Чи энэ сонголтондоо харамсахгүй ээ гэж Эмиль Золя хэлэв.

Ингээд би хар хөх хоолойгоор ороход намайг Тэнгэрийн элчдийн багш угтаж авлаа. Түүнийг Эдмонд Уэллс гэдэг. Тэрээр урьд нь хүн байхдаа шоргоолжтой ярьдаг аппаратыг бүтээж байсан юм.

ДАХИН ДАХИН ТӨРӨХ ШААРДЛАГААС ГАРНА ГЭДЭГ БОЛ ХҮНИЙ НАЙДАЖ Л ЧАДАХ ХАМГИЙН САЙХАН БЭЛЭГ ЮМ.

Миний үүрэг бол 3 сүнсийг даан авч асрамжлах ба 600 оноонд хүргэх явдал юм. Ингэхийн тулд би тэдний амьдралыг ажиглаж, туслаж байх ёстой. Дараа нь Их Шүүхийн өмнө би тэр 3-ыг өмгөөлөх ёстой. Хэрэв би амжилттай өмгөөлж чадвал тэнгэрийн элчийн дараагийн төвшинд очино.

Тэнгэрийн элчийн оронд татах  хүч байхгүй тул би хүссэн газартаа хаашаа ч хамагүй очиж болно. Мөн тэнд нэг том бэл байх ба тэнд тэнгэрийн элчүүд хоорондоо уулзаж болдог аж. Цаахантай нь харагдах өндөр ууланд олон агуй байдаг тул ганцаараа байхыг хүсвэл тэнд очино. Зүрхэн хэлбэртэй хар нуур нь үр хөврөл тогтдог газар аж. Нуурын эргэн тойронд саглагар моднууд байх ба модны доор гурвалжин зүйл ширтэн суух тэнгэрийн элчдийн зарим нь тэр зүйл рүүгээ ихэд шимтэн харж байхад, зарим нь уурлан хараал хэлж байлаа. Сайн харваас мянга мянган тэнгэрийн элчид хэдэн мянган километр үргэлжлэх газар ийн суух юм.

- Энэ яадаг мод вэ?

- Энэ бол яг ч мод биш л дээ. Дэлхий руу хүрэх долгионыг сайн түгээж өгдөг юм.

Сампир чулуун хаалга бол миний орж ирсэн хаалга. Харин маргад чулуун хаалгаар хэрэв би үүргээ гүйцэтгэж чадвал гарах юм. 

Ингээд Уэллс надад хичээлээ зааж эхэллээ...

Үргэлжлэлийг дараагийн хэсгээс ....


start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Дээс...

дурлагч эгчдээ их хөдөлмөр гаргаж байгаад баярлаж буйгаа ахин дахин хэлэе. дашрамд хэлхэд үсгийн шрифтээ жаахан томруулцгаая. тэхгүй бол юм уншихад арай л жижиг байх шиг байна. нүд чилэхээр байна.

АНИРГҮЙ (зочин)

би мууур авмааарийнаааа

Хикару

үргэлжлэлийн хурдан оруулаарай их гоя зохиол байна

LoveLove

Үнэхээр сонирхолтой зохиол байна. Хэдэн дэвтэр зохиол вэ? Авч уншиж болох уу?

tuguu

номын клубт элсий. Энэ сонирхолтой зохиол байна

MC Аав

Дурлагчаа гуйя дараагийн хэсэг даруйхан оруулаад өгөөч
би чамд 7 хонгийн цалинтай чөлөө өгий тэгээл гялс оруулчаад дуртайгаа хийж сайхан амар.

АНИРГҮЙ (зочин)

ёооохххх ямар зэвүүн амиа бодсон амьтан бэ? РОзагаа хаяад ганцаараа шүүхээр дахиж ороол

ерн аймаар алдартай байх ёстойм шиг байна тээ??? тэгүүл тэнгэрийн элч болох юм байна

дурлагч эгчээ та номоо сканнердаад тэгээд вордруу оруулдаг санжуу гялс дараагийн хэсгийг оруулахгүй бол би нь одоо дотроо энэ зохиолыг цааш үргэлжлүүлж төсөөлөх нь ээ


хурдлаарай таниас гуйяа

ёстой сонин сонирхолтойм байна би хэзээ ч ингэж шимтэж уншиж байгааагүйн байна. блог дээр бичигдсэн зүйлүүдийг

та оруулааарай танис гуйяа ааааааа

зочин (зочин)

сонин зохиол бна. үргэлжлэлийг нь уншимаар бна. гэхдээ там нь диваажин гэдэг нь сонин юмаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)