BOOK CLUB : Book Club : Нидерландын шилдэг 10 ном

Book Club : Нидерландын шилдэг 10 ном

Ямарваа нэгэн хэл сурахад тухайн хэл дээр ном унших нь үгийн баялагийг сайжруулж, өгүүлбэрийн бүтцээ зөв сонгоход нөлөөлөх гээд олон ач тустайгаас гадна хамгийн гол нь уг хэлээр ярих улс үндэстний зан заншил, түүх, соёл уламжлал, хүмүүсийн дотоод сэтгэлгээг ойлгоход илүү дөхөм болгож өгдөг гэлтэй.

Ингээд та бүхэндээ Нидерландын сургуулиудад шилдэг аравт тооцогддог номуудыг танилцуулья:
1. Karel Glastra van Loon, “De passievrucht”: Уг номын гол дүр амьдралдаа хэзээ ч хүүхэдтэй байгаагүй гэдэгтээ итгэн найз охиныхоо төрүүлсэн хүүхдийг хэнийх болохыг эрэлхийлнэ. Мөн хүүхдийн эх хэрхэн хүүхэдтэй болсоныг уг эрлийн явцад олж мэдэх бөгөөд 70-д оны сүүлээрх Амстердам дахь амьдралын онцлогийг харуулдаг.
2. Harry Mulischh, “De aanslag”: Өлсгөлөнд нэрвэгдсэн өвлийн орой Хаарлемын нэгэн айл Стэйнвайк буудалтанд өртөн аав, ээж, ах Петер нь алагдан арван хоёр настай Антон л зөвхөн амьд үлддэг. Уг үйл явдал Антоны амьдралд хэрхэн хүнд цохилт болон үргэлжлэхийг уг ном дүрсэлдэг.
3. Boudewijn Bьch, “De kleine blonde dood”: Уг номын хүүрнэгч өөрийн аавтай хэрхэн хэцүү харилцаанд байх тухай өгүүлэх бөгөөд өөрийн бяцхан шар үстэй хүүгийн богинохон амьдрал болон үхлийг өгүүлнэ.
4. Tim Krabbй, “Het gouden ei”: Рекс, Саскиа амралтанд явах замд Саскиа учир битүүлгээр алга болно. Олон жилийн дараа Рекс хэрхэн алга болсоныг мэдэх авч өөрөө ижил хувь тавиланд ордог. Уг хувь тавилан нь Саскиагийн алтан өндөгөнд түгжигдлээ гэж зүүдэлдэгтэй холбогдсон байна.
5. Yvonne Keuls, “Het verrotte leven van Floortje Bloem”: Гол дүр болох 14 настай хар тамхинд орсон биеэ үнэлэгч охин өөрийн аймшигтай амьдралыг өгүүлнэ. Уг явдал зохиолч Yvonne Keuls-ын өөрийн амьдралд бодитоор болсон билээ.
6. Tessa de Loo, “De tweeling”: Хоёрдугаар дайны үед ихэр хоёр охин бие биеэсээ сална. Анн нь Нидерландад, Лотте нь Германд өснө. Далан жилийн дараа тэд санамсаргүйгээр уулзах бөгөөд дайны үед жирийн Германчууд хэрхэн амьдарч байсан талаар амьдралдаа анх удаа Анн мэдэх болно.
7. J. Bernlef, “Hersenschimmen”: Гол дүр болох 71 настай нэгэн ахмадын оюун санаа муудаж эхэлдэг. Уг номонд нас ахих, буурал доройтол, урт удаан амьдрал, дурсамж гээд нас ахисан хойноо бүхнийг хэрхэн эргэн дурсах талаар гарна.
8. Tim Krabbй, “De grot”: Эгон, Мариоке хоёр бие биенээсээ хэзээ ч хагацаж байгаагүй салшгүй хос. Хоёулаа геологид маш их дуртай бөгөөд Ратанакруу (зохиомол улс) аялахаар гарна. Мансууруулагч бодистой цүнх тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлэх талаар сонирхолтойгоор уг номонд дүрсэлдэг.
9. Jan Wolkers, “Turks fruit”: Номын гарчиг нь эмнэлэгт хэвтсэн нэгэн эмэгтэйд авчирч өгсөн чихэртэй холбоотой бөгөөд уг эмэгтэй дараа нь нас барна. Уг номд нэгэн зураач, охин хоёрын хайр, дурлалын харилцааг нээлттэй өгүүлнэ.
10. Anna Enquist, “Het geheim”: Төгөлдөр хуурч Ванда Вийрике Пириниений тосгондоо буцаж ирдэг. Хуучин нөхөр нь түүнийг хайж эхлэх бөгөөд Вандагийн хүүхэд нас, түүний хөгжмийн их сонирхол, гэр бүлийнхэн, түүнийг төрөх үеийн нууц, хөгжмийн уран бүтээл, үерхэл нөхөрлөл гээд бүхнийг уг номонд сонирхолтойгоор өгүүлдэг.

Эх сурвалж: Рашаан.орг

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
tsahlai (зочин)

Tsahlai ni nomiin hishigten volii

Оранж

Цахлай минь ДСП-д хэлчих.......

дурлагч

Нидерландад сургуульд байх үеэс нь авхуулаад адармаатай амьдралд гаж болтол нь сайн сургадаг юм байна.
Нидерландчуудад гэгээлэг зүйл тун ховор агаад адармаатай зүйлийг өөгшүүлж, алдаршуулдаг юм байна гэж бодогдов үүнийг уншаад.

Оранж

Харин тийн. Энэ нидэрландчууд багаас нь сонин номнууд уншуулдаг . Тэд нар нь дандаа бараан сэдэвтэй сонин багйааз?

HERO

Сайхан нийтлэл болжээ, цаашаа гоё гоё юм оруулаарай давка амжилт. би чиний нэрийг одоо номын хишигтэнгүүт нарын дунд оруулаадхая.

Зочин

Ikh sonirkholtoi yum baina. Amidral hund hetsuu shuu gedgiig oilguulah gesen yum shig.

Зочин

Ikh sonirkholtoi yum baina. Amidral hund hetsuu shuu gedgiig oilguulah gesen yum shig.

АНИРГҮЙ (зочин)

сонин сонин улс үндэстэн байхымаа. тэр японууд бас аягүй сонин мангар мангар философлиг ном уран зохиол кано гээл

япон нидерландчууд 2 ыг би ойшгүй ээ ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)