BOOK CLUB : Book club: Эрчүүд ангарагаас, хүүхнүүд сугараас

Book club: Эрчүүд ангарагаас, хүүхнүүд сугараас

Жон Грей

Зөвхөн эрчүүд л байдаг Ангараг гаригаас нэг удаа өөр эрхэсийг дурандаж байгаад дан хүүхнүүдийн байх Сугар гаригийг нээжээ. Тэд Сугар гаригийнханд дурлаад нисэх хөлөг бүтээгээд Сугар луу явж. Сугарынхан ч тэднийг дотно сайхнаар хүлээн авч гэнэ.

2 өөр гаригийнхан бие биенийхээ өөр өөр ондоо байдлыг судалж их л зугаатай хоног өдрүүдийг өнгөрөөж, дараа нь Дэлхий руу хамтдаа явцгаажээ. Дэлхий дээр очоод тэд 2 өөр гаригийхан гэдгээ мартаж, асуудал үүсэж эхлэв. За ингээд хосуудын хооронд гардаг бэрхшээл, үл ойлголцлын талаар гэр бүлийн харилцааны чиглэлээр 10 гаруй ном бичиж, 40 гаруй жил өөрийгөө хөгжүүлэх тухай семинар хийсэн сэтгэл засалч доктор Жон Грейгийн номноос гол гол гэж үзснээ  түүж орууллаа:

Ангараг гаригийхан асуудал үүссэн үед ганцаараа агуйд орж, хэнтэй ч юу ч ярилгүй, зөвхөн өөртэй байж асуудлыг шийддэг бол Сугарынхан асуудлаа бие биендээ ярьж, хуваалцаж сэтгэлээ онгойлгодог гэнэ.

Эрэгтэй хүн өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдгийг мэдрэхдээ урамшдаг бол бүсгүйчүүд өөрсдийг нь хүн хайрлан халамжилж байгааг мэдрэхээрээ урамшдаг.

Бүсгүйгээ сэтгэлээр унасан, аз жаргалгүй байх үед нь өөрөө алдаа гаргасан мэт, өөрөө хангалттай сайн байж чадаагүй мэт санадаг учраас бүсгүй хүний хүндрэл бэрхшээлийг сонсох нь эрэгтэй хүнд маш хэцүү байдаг.

Ангараг ба Сугар гаригийнхны хэл ижил үгтэй ч үгнүүдийн утга нь өөр санааг илэрхийлдэг.

Сэтгэлээ бүрэн илэрхийлэхийн тулд бүсгүйчүүд дүрслэл зүйрлэл, тэмдэг нэр, зүйр үг, хүч оруулсан үг, адилтгал зэргийг  өргөн хэрэглэдэг. Харин эр хүн түүнийг шууд утгаар нь ойлгодог.

Эр хүний юу ч ярихгүй байхыг зөвөөр ойлгоно гэдэг бүсгүйд хамгийн хэцүү.

Эр хүн бүсгүй хүнд хайртай болсон үедээ ч хааяа холдож, зайгаа барьж эргэн дотносох шаардлагатай байдаг. Учир нь эр хүнд ойртож дотносох, бие даасан байх гэсэн  хэрэгцээнүүд ээлж дараалан түүний дотор үүсч байдаг.

Бүсгүй хүний сэтгэл далайн давалгаа мэт нэг хөөрч нэг унаж байдаг бөгөөд ёроолд хүрсэн үед сэтгэл дотор нь их цэвэрлэгээ хийгдэх шаардлагатай болдог.

Эрэгтэйчүүд нэг холдож нэг ойртож байдгийн адил бүсгүйчүүд өөрийгөө болон бусдыг хайрлах сэтгэлд өгсөлт ба бууралт гэж бий.

Таагүй, ёозгүй бодлыг хүчээр дарах үед эерэг мэдрэмж ч дарагдаж аажмаар хайр сэтгэл үгүй болно.

Эрэгтэйчүүд эрх чөлөөтэй байя гэж хүсэхдээ маргадаг бол хүүхнүүд уурлах эрхтэй гэдгээ харуулах гэж маргадаг. Бүсгүй хүн ойлголцлыг хүсч байхад эр хүнд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй байдаг.

Бүсгүй хүний хайрлуулах, хайрыг хүсэмжлэх амин чухал хэрэгцээнүүдийг бүгдийг нь нэг удаа хангаад бүсгүй нь баярлаж, итгэл нь лавширсан бол цаашдаа өөрт нь хайртай гэдгийг мэдчихлээ, болчихлоо гэж боддог нь эрэгтэй хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа юм.

Эр хүнийг хөгжиж, илүүд хүрэхэд туслах хамгийн сайн арга бол түүнийг өөрчлөх гэж оролдохыг болих.

Сүрдүүлэг, шахалт нь харьцаандаа итгэх итгэлийг хэврэг болгодог.

Эрэгтэй хүн эмэгтэй хүний сэтгэл санаа нь ямар байна гэдэгт ач холбогдол өгөхгүй болоод ирэхээр л маргаан дэгдэж, бүсгүй түүнийг сөргөж, дургүйцсэн байдлаар хариулдаг.

Эр хүн машин авах эсвэл эхнэрийгээ амралтанд авч явах гэх мэт том зүйл хийхдээ өндөр оноо авлаа даа гэж боддог. Машины хаалгыг онгойлгож буулгах, цэцэг авч өгөх, эсвэл түүнийгээ тэврэх зэрэг жижиг сажиг зүйлийг хийхдээ дээрхи тохиолдлынхоос бага оноо авч байгаа гэж боддог. Оноо цуглуулах тухай ийм ойлголттой эр хүн цаг, хүч, анхаарлаа түүнийхээ төлөө том юм хийхэд төвлөрүүлбэл санаанд нь хүрнэ дээ гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэтэл эмэгтэй хүний хувьд энэ томъёолол огт явцгүй. Эмэгтэй хүн оноо хөтөлж байгаа бол, хайрын бэлгийг том, жижиг гэж ялгахгүй, бэлэг болгонд нэг оноо өгнө, түүний хувьд бэлэг болгон яг ижил ач холбогдолтой байдаг. Овор хэмжээ огт хамаагүй, бэлэг бүрт нэг оноо өгнө. Гэтэл эр хүн өөрийгөө жижиг зүйл хийвэл нэг оноо авч байгаа, том бэлэг өгчихвөл 30 оноо авч байгаа гэж бодно. Эмэгтэй хүний оноо өгөх арга барилыг ондоо гэдгийг мэдэхгүй болохоор эр хүн сурсанаараа 1,2 том бэлэг барих гэж хүч чадлаа шавхана. Бүсгүй хүнд жижиг зүйл, том зүйлтэй яг ижил чухал байдаг гэдгийг эр хүн ухаардаггүй.

Эрэгтэй хүний сэтгэл хямарч, уур уцаартай байгаа үед нь хар салхи өнгөрч байгаа мэт хандаж, өвснөөс намхан бай.

Сугар гариг дээрхи уриа бол "Хайр гэдэг гуйж, гувших юм хэзээ ч гарахгүй байх" гэнэ. Харин эр хүн өөрөөс нь тус дэм гуйхгүй байгаа бол өөрийгөө хангалттай өгч байна гэж боддог.

Жич: Мэдээж ном тул хэзээ ч богинохон байна гэж байхгүй болохоор товчлол ч бас нилээн урт болчихлоо. Тэвчээр гарган уншсан та бүхэндээ баярлалаа.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Хэрлэн

энэ номыг нэг олж уншихсан гэж боддийн.

Оранж

сонирхотой л юм...... тэ? надаа лав таалагдлаа. зөв нтр гэсссс......... кккк

Hiko

Дээрх бичсэн юмнууд яг үнэн юмаа кккк.

sunbeauty (зочин)

уншиж бсан. хүний харилцааны мэддэг хэрнээ анзаардаггүй энгийн ч юм шиг олон хэрэгтэй зүйлсийг бичсэн бсан. Гэрлэхээрээ дахиж харахад гэмгүй бх нтр кью кью кью

Undriga (зочин)

Олж уншмаар л ном байна. Сонирхолтой юмаа.

Ицми (зочин)

хаха тэр онооны хэсэг бол бүр лайтай үнэн бээшд кк.

бас тэр уриа бол ай. тааржийшд этэр гээд. тэхдээ гоя ном юмоо.

Доктор

Уншаад үзэхэд гэмгүй юм билээ. 1 удаа 1 бүлгийг нь уншиж байсан.

Доктор

Ааа тийн, тэхдээ хосууд бие биенийхээ жинхэнэ аашыг мэдэж танисан хойноо уншвал зүгээр гэж бодогдсон. Эхэлж уншчаад өөрийнхөө жинхэнэ занг дараад даруухан царайлаад байвал хуурамч харицаа бас үүсэх талтай. Сайн муугаа бол мэдээд авсан нь дээршд.

Оранж

би өнөө орой ажлаа тараад номын дэлгүүр орох бодолтой байгаа ккккк

АНИРГҮЙ (зочин)

хэхэ ерөнхий ойлголттой болчихлоо тэгэж байгаад бүтэн номоор нь авч уншина аа

цаг заваа үрэн байж энэхүү бичлэгийг оруулсанд гялайлаа

Дээс...

дурлагч эгч маань нээрээ хөдөлмөрч бүсгүй шүү. баярлаж явдаг шүү сэтгэлээ гарган дандаа гоё гоё бичлэг хийдэгт чинь

Иргэн Балбар

Эрэгтэйчүүд эрх чөлөөтэй байя гэж хүсэхдээ маргадаг бол хүүхнүүд уурлах эрхтэй гэдгээ харуулах гэж маргадаг

энэ хэсэг нь яг үнэн санагдлаа

Хүслэн (зочин)

аймар таалагдав

C.[hups]

tegvvl bi "Erchvvd bol zagas" gdg nom nii tyhai bichej ogoh vv ain xexe

shaal oor ontsgoos ni bichsen awaad ynshaad vzeerei

Дээс...

Хамгийн үзэгслэнтэй: болно шүү дээ, миний пинбоксоор ороод ир

Коала

хорвоогийн энэ олон мундаг номыг яаж уншиж барна аааа

Энэрэл (зочин)

сто үнэн бичсэн байна. хурдан авч уншнаа

yuho (зочин)

Ene nomiig haigaad olohgui ym. haana zarj bga bolon haanaas olj boloh talaar helj uguuch please.
thanks

дурлагч

Сүүлд их дэлгүүрийн хажуу талын Гандирс доторхи Интерномын дэлгүүрт зарж байхын харсан юм байна.
Хавтас нь өөрчлөгдцөн бахйыг бодоход дахин хэвлэгдсэн байх өө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)