BOOK CLUB : Book club: Зуун жилийн ганцаардал

Book club: Зуун жилийн ганцаардал

Габриэль Гарсиа Маркес-н Зуун жилийн ганцаардал бол бидний заавал унших ёстой Дэлхийн сонгодог 50 утга зохиолын нэг болно. Хүний нийгэм дэхь бузар булай, дарлал, урвалт арилаагүй цагт энэ зохиол хэдийд ч нэгэн зүйл бодогдуулах хэвээр л байна. Магадгүй алга болсон ч гэсэн дахин гаргуулахгүй байх анхааруулга болон үлдэнэ. 

Макондо хэмээх зохиогчын хийсвэрлэн бүтээсэн тосгоныг анх байгуулан мөн тэрхүү тосгонтойгоо хамт сүйрч байгаа Буэндиа овгийн гэр бүлийн тухай гарах бөгөөд бодит амьдралд байгаа муу муухайг түүгээрээ шүүмжлэн олон нийтэд зоригтойгоор гаргаж үзүүлсэн байдаг. Анх энэ тосгоныг байгуулж байхад үнэхээр амар амгалан, диваажингийн амьдрал л тийм байдаг байх гэмээр хүмүүс нь аж төрдөг байсан. Аажимдаа гаднаас хүмүүс ирж суурьшин, улс төрөөс нөлөөлж эхэлхэд байдал улам л дор болдог. Мөн яг тэр цаг үед байсан хуучирсан үзэл бодлыг шинэ залуу үеүүд эсэргүүцэн иргэний дайн зарлан тэмцдэг боловч олон нийтийг хамарсан хуучинсаг бөгөөд хүчирхэг төрийн үзэл ялснаар байдал түр хугацаанд намжина.  Үүний хажуугаар гэр бүлийн гишүүдийн хэрхэн аж төрөн сууж байгаа, Буэндиа овгийн хүмүүсийн онцлог шинж чанар, хайр дурлалын адармаатай явдал гэх мэтийг дэлгэрэнгүй гаргасан нь бас их сонирхол татахуйц. Учир нь эл романд гарч байгаа дүр бүхний зан авир, сэтгэл зүрхийг тэр байтугай МЭДРЭМЖийг адилхан мэдэрч болохоор бичсэн нь үнэхээр гайхалтай.  Зуун жилийн ганцаардал гэсний учрыг өөрийн зүгээс ойлговол цаг үеэсээ түрүүнд алхан, бусдын төлөө байхад нь бусад нь ойлгож ухаарахгүй, хүчирхэг төрийн өмнө дан ганцаараа зогсох жинхэнэ ганцаардал юм болов уу.

Эцэст нь хэлэхэд их завхай ном л доо хэхэхэ. Эротик дүрслэл их гарна. Муухай нь юу гэхээр хамаатан садан хамаагүй хавьтахыг нь яаана аа. Сэтгэлтэй л байвал хамаагүй юм уу хаашаа юм. Тэрүүгээрээ бас нэг юм хэлж л байгаа байх. Уншаагүй хүмүүс заавал уншихыг зөвлөе.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Дээс...

мундаг лдаа би жахан байхдаа уншиж байсан тэгхэд тэр эротик нь л их гоё санагддаг байлаа. харин сүүлд ухаан ороод нэг уншихнээ үнэхэр агуу зохиол байсан юм билээ.

АНИРГҮЙ (зочин)

ккк энэ блог руугаа орхоор л нэг бичлэг шахах юмсан гэсэн бодол нааг эзэмдэнэ.


даанч номны тухай гэхээр аякү кэцүү зэцүү

C.[hups]

tm vv shvv goe nom.

bvgd ooriin gsn hywi tawilantai teriig ni vr hvvhdvd ni hvrtel dawtaj l bdag

ursula Xosye Argadio oos ternees omno ednii owog ni tsusan toroldoo durlax yawdal bsan sHd xexe Yamar sainda ursula "gaHai svvltei HvvHed torno do ! geed vHeH we de xaxa

Aimar tom olon adal yawdaltai nom vnen goe sHvvv !!

yaj tegej setgedeg bicHdeg gej

nerniih ni hywid minii bodloor zvgeerl gantsaardal iin tyhai Argadio tyylain boor modnii door syyh bas altan zagas ntr ni geel hmmn ...

Иргэн Балбар

би заавал олж уншнаа. хорхой хүрчлээ байна.

Коала

би их буруу цагт уншсанаа одоо маш ихээр ойлгож байнааа хэхэх дагаад ганцаарддаг нссс яаджаахад хавар болоод байдаг хмм

C.[hups]

neeree chinii dyrtai zohiolch hen be

MES POSTZ

Яагаад? :Р

Anime

ккк "чамайгдаа!"-н чоно ном уншаад сууж байна, тэгээд бас тэрийгээ ойлгож эдэр байхаар сонин санагдах юм, би лав уншина гэж байхгүй байх оо

Коала

Хамгийн үзэсгэлэнтэй: өө олон олон. Жуль Вэрн лаг санагддаг

Мэс: яахуу дээ энд тэндгүй ганцаардсан хүмүүс байна шд. Юу бодоод байна айн жоготой инээгээд байх чинь

Аниме: хэн бээээ

aama (зочин)

би хоёр унишаад ханаагүй байгаа

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

энэ номыг 2 удаа уншиж байж сая нэг ойлгосон юмдаг...Нобелийн шагналт зохиол...17 насандаа зохиолоо эхлээд 20 жил бичсэн гэсэн........би энэ блогт чэн уншсан номныхоо тухай нийтлэмээр байна...намааг бүлэгтээ аваач дөхүүүү

DALDAAK (зочин)

SAYAHAN NEG UNSHSAN . UNSHIHAD IH HETSUU NOM BAINA LEEE DEE. OILGOHOD CH HETSUU YUR NI UURIIGUU SAIN OILGOOGUI GEJ BODOOD BAIGAA SH DEE. JAAHAN JAAHAN BATSAANUUD YUM L BOL ZUUN JILIIN GANTSAARDAL GOYO GEED BAIDIIN BI NEG L HUDLAA YARIJ BAIGAA GEJ BODOOD BAIDIIN. OILGOHOD IH HETSUU NOM BAINA LEE DEE.

stargirl (зочин)

uneheer goe nom shuu hunii amidralin une tseniig haruulsan gaihamshigtai nom

oyuka (зочин)

eniig chn tataj awch lhguimuuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)