BOOK CLUB : Book club: Хүн чанаргүй психопатуудын аймшигийн ертөнц

Book club: Хүн чанаргүй психопатуудын аймшигийн ертөнц

Роберт Д. Хаэр

Уг номыг зохиогч Роберт Д. Хаэр нь гүн ухааны докторын зэрэгтэй, Британий Колумбийн их сургуулийн сэтгэл судлалын профессор, мэргэжлийн сэтгэл зүйчээр 25 жил ажилласан. Дэлхийд психопатаар мэргэшсэн хамгийн сайн сэтгэл зүйчээр хүлээн зөвшөөрөгдсөн, психопатуудыг таньж мэдэх хяналтын аргыг зохиосон хүн юм.

Психопатуудыг ихэнхидээ сэтгэл мэдрэлийн өвчтэй, галзуу гэж нэрлэдэг. Психопатууд нь сэтгэл хөдлөлгүй, өрөвдөх нинжин сэтгэл, гэмшил гэж үгүй, хүн чанаргүй, сайн мууг ялгах чадвартай, аливаа үйлдэлдээ хариуцлага хүлээх чадвартай учир нь үйлдлүүдээ ухамсартайгаар сонгодог байна. Мэдээж энэ психопатуудын дунд шизофрин хавсарсан хүмүүс байдаг ч бүгд сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн үг биш, харин сэтгэцийн өөрчлөлттэй.

Жирийн хүний баруун тархи нь сэтгэл хөдлөлийг хариуцдаг бол эдгээр психопатуудадын аль аль тархи нь сэтгэл хөдлөлийг хариуцдаггүй. Тэд яг өнгө ялгаж хардаггүй хүмүүс шиг айх, баярлах, гуних г.м сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй. Тэд бусдын нүүрний хөдөлгөөнийг харж байж сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Өнгө ялгадаггүй хүн тэнгэр цэнхэр өнгөтэй гэдгийг, гэрлэн дохионы 3 өнгийн байрлалыг цээжилцэн байдаг шиг сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ бусдыг харж байгаад цээжилсэн нүүрний хувиралаа гаргадаг.  

Психопатуудын дунд цуврал алуурчид, олон удаагийн хүчингийн хэрэг үйлдэгчид, хулгайч, луйварчид, дарангуйлагч нөхрүүд, аферистууд/удаа дараалан олон хүүхний толгойг эргүүлж суугаад хөрөнгийн өөртөө авсны дараа салдаг эрчүүдийг хэлдэг/, цагаан захтангууд, харгис эцэг эх, дээрэмчид, эрхээ хасуулсан эмч, өмгөөлөгчид, хар тамхины наймаачид, мэргэжлийн мөрийтэй тоглоомчид, мафийн гишүүд, террористууд, сектын номлогчид, хөлсний алуурчид, ёс суртахуунгүй бизнесменүүд байдаг байна.

Хэнбугай ч байсан психопатуудыг гаднаас нь хараад ялгаж чаддаггүй, бидний эргэн тойронд байнга  тааралдаж байдаг энгийн нэгний төрхтэй байдаг тул зохиогч сэрэмжлүүлэг өгөх  үүднээс энэ номыг жирийн хүсмүүсд, шоронгын харгалзагч, шүүгч, сэтгэл мэдрэлийн эмч, сэтгэл зүйч нарт зориулан мэргэжлийн бус энгийн үг хэллэгээр ойлгомжтой байлгах үүднээс бичжээ.

Психопатууд бага наснаасаа /10-12 насандаа/ бэлгийн амьдралд ордог ба маш олон хавьтагчтай байдаг тул тэдний үр хүүхэд маш олон байх нь ойлгомжтой. Мэдээж хүүхдүүд нь генийн удамшиж авах тул цаашид ч психопатууд нийгэмд маш ихээр байх нь зүйн хэрэг юм гэж доктор Роберт Д. Хаэр өгүүлжээ. 

Судалгаагаар Хойд Америкт 2 сая психопатууд амьдардагаас Нью-Йоркод 100,000 нь оршин суудаг. Ерөнхийдөө аливаа улс орны хүн амын 2-3%-г психопатууд эзэлдэг гэж үздэг байна. 

Психопатуудын шинж тэмдэг нь аль багаасаа мэдэгддэг байна. Амьтныг тамлаж, хэрцгийгээр хандах, алах, байнга худал хэлэх, залилах, хулгай хийх, галдан шатаах, хичээлээ таслах, сургуулийн дэг журмыг дагадаггүй, согтууруулах, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, өөр бусад хүүхдийг дарамтлах, айлгах, гэрээсээ оргох, эрт бэлгийн амьдралд орох г.м-ээр илэрдэг. Мөн өөрийн төрсөн дүү нартаа хүртэл маш хэрцгийгээр ханддаг, зоддог, тамалдаг. Алахыг оролдох тохиолдол ч гардаг.

Эрэгтэй, эмэгтэй шоронгын хоригдлуудын 20%-г психопатууд эзэлдэг ба хүнд гэмт хэргийн 50%-н үйлддэг гэнэ. Мэдээж бүх психопатууд шоронд ороод байдаггүй. Мөн ганц психопатууд ч гэлтгүй бүх гэмт хэрэгтэнүүд асуудалтай гэр бүлээс гаралтай байдаг.

Боломжийн чинээлэг сайн гэр бүлд хүмүүжсэн психопатууд залилан хийх, цагаан захт гэмт хэрэгтэн буюу бохир бизнесмен, улс төрч болж өсдөг бол тарчиг ядуу, хүчирхийлэлттэй гэр бүлийн амьдралд хүмүүжсэн психопат тэнүүлчин, хөлсний алуурчин эсвэл алуурчин болдог байна.

Психопат болдог шалтгаан нь одоо болтол нарийн тодорхойлогдоогүй боловч

1. төрөлхийн буюу биологийн

2. Хүмүүжлийн явцад олдмол, бага насанд олсон цочиролоос үүдэлтэй

3. Хавсармал гэж психопатуудыг ангилдаг.

Хэл ярианы чадвар гайхалтай сайн, үнэмшилтэйгээр маш сайн худлаа ярьж чаддаг, дур булаам инээмсэглэдэг, гайхалтай эелдэг, гаднах дүр төрхөө маш сайн ашиглаж чаддаг учир тэдний хохирогчид гаднах төрх, харьцаанд хууртагдаад тэдний утгын авцалдаагүй яриаг анхааралтай сонсохгүй өнгөрдөг тул яаж хууртагдсанаа ойлгодоггүй байна.

Тэднийг таньж мэдхийн тулд яриагийн анхааралтай сонсох хэрэгтэй. Сэтгэл хөдлөл байдаггүй тул гарын зангаа дохиог энгийн хүнээс хэд дахин олон хэрэглэж, өгүүлбэрүүд нь хоорондоо утгын авцалдаагүй. Сэтгэл хөдлөлтэй холбоотой зүйлийг илэрхийлж чаддаггүй эсрэг тэсрэг зүйл ярьдаг, нүүр нь огцом өөр өөрөөр хувирдаг гэнэт уйлснаа учиргүй инээх г.м./Уйлах нь юу ч мэдрээгүй шаал худлаа уйлсан байдаг гэнэ шүү/-ийн эсрэг тэсрэг сэтгэл хөдлөлийг нэг дор  үзүүлэх нь бий. Тэгээд хамгийн гол нь харц нь ямар ч сэтгэл хөдлөлгүй хүйтэн хөндий, тас гөлөрсөн. Заримдаа айдас төрүүлэм хоосон зэвүүн харцтай байдаг байна.

Үхтэл нь зодчихоод хайртайдаа ингэсэн гэж тайлбарладаг нөхөр. Хүнийг хэрцгийгээр алчихаад би өрсөөгүй бол намайг ч бас ингэж алах л байсан гэх алуурчид. Хүүхдүүдээ алсан психопат эх би хүүхдэд хайртай гэж ярих. 6-хан настай охин мөртлөө 3 настай эрэгтэй дүүгээ үсдэж аваад зогсолтгүй шал мөргүүлж эцэг эх нь зогсоогоод яагаад ингэснийн асуухад алах гэсэн юм гэж жишим ч үгүй хариулах. Том том банкыг зальдаж их хэмжээний мөнгө завьшчихаад би л бүхнийг эзэмших ёстой. Бүгд зөвхөн миний мөнгө гэх цагаан захтан. Иймэрхүү жишээ зөндөө байх юм. 

Хамгийн гол нь ярианы сэдвийг түүний найз нөхөд, гэр бүл, хамаатан садан, ажил, гэр орон, ирээдүйн төлөвлөөгнийхөн тал руу хандуулахад яриа нь учир битүүлэг, нэгээс нөгөө рүү үсчсэн, эсрэг тэсрэг утгатай болж ирдэгээр нь психопатыг таньж болдог байна.

Харьцаанд ямагт таныг буруутан болгож дарамталдаг. Үргэлжид эрх мэдлийг өөртөө авдаг байна.

Психопатууд нь эмчлэгддэггүй. Хэрэв маш багад нь илрүүлж засч чадаагүй бол сэтгэцийн эмнэлэгт хэвтээд ч ямар ч нэмэр байхгүй. Тэр байтугай сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн психопатын үйлдсэн гэмт хэрэг хэд дахин нэмэгдэж, улам харгис болсон байдаг гэнэ.

Аа бас тэгсэн чинь нас ахих тусам засардаг психопатууд бас байдаг гэнээ. Мэдээж бүгд тэгээд засраад байдаггүй.

Ер нь бол психопатын хажууд байгаа ойр дотны хүмүүсийн хийж чадах зүйл бол багад нь хийж болох, болохгүй зүйлийг хатуу тогтоож өгөх, аль болох давраахгүй барьж байх гэнэ шүү. Зөвхөн багад нь ийм арга хэмжээ авч дараагүй бол өсвөр наснаас нь өгсүүлээд засч авах, эмчлэх арга байхгүй гэнэ.

Энд мөн 2 ой хүртэлх насны хүүхдийн сэтгэхүйд гэр бүлийн хүчирхийлэл шууд нөлөө үзүүлдэг гэж өгүүлснийг анхааралдаа авууштай санагдсан. 

Хохирогч нь болчихгүйн тулд аль болох харьцахгүй байх. За энэ ч ярихаас хийх нь хэцүү тул ганц л арга байгаа гэнэ. Тэр нь өөрт учирах аюулыг аль болох багасгах гэнээ.

Энэ номон дээр маш олон тооны маньякуудаар жишээ авч, хийсэн гэмт хэргийн дурдсан байна билээ.

"Хурга майлахаа болино" гэдэг киног 2 өөр цуврал алуурчины аллагаас сэдэвлэж, Ганибель Лекторын дүрийг бүтээсэн гэнэ. Цэвэр зохиомол дүр юм байх.

Ер нь бодитоор байсан маньякуудын талаар маш олон тооны ном бичигдэж, түүгээр нь хэд хэдэн кино хийгдсэн аж. Тэд бүгд психопатууд байсан юм байх.

Энэ номыг уншиж байхад нэг мундаг ухаантны хэлсэн "хүн бүр өдөрт дор хаяж 5 удаа тэнэглэлд автагддаг. Ухаант хүний чанар нь энэ тоог нэмэгдүүлэхгүй байхад оршино оо" гэдэг үг л толгойд эргэлдэж байна билээ.


start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
arius (зочин)

sonirholtoi yumaa

LoveLove

ёстой сонирхолтой юм байна. манайд ч гэсэн байгаа байхдаа

Дээс...

сонирхолтой ном байна

Simple

Сонирхолтой юм аа. Зарим зарим зөв бичгийн алдаагаа засчихвал бүүүүр ч :-bd.

MC Аав

Хурга майлхаа болино киноны гол дүр харагдаж байна.

Турьхан (зочин)

түй түй холуур. иймэрхүү хүмүүсийг хэвлийд байхад нь мэддэг багажтай болоосой

maya

сонирхолтой, заавал унших хэрэгтэй ном байна даа...ийм сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байгалийн алдаа байдаг байх даа, хүмүүс өөрсдөө ч гаргаж авсан юм билүү хэн мэдэхэв дээ

С.Гантулга

Хөөх сайхан ном байна. Олж умшнаа. Байгаа бол 1,2 өдөр өөр номоор сольж авч болхуу?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)