BOOK CLUB : Book club: Тэнгэрийн элчүүдийн гүрэн 3-р хэсэг

Book club: Тэнгэрийн элчүүдийн гүрэн 3-р хэсэг

Эдмонд Уэллс 1-6 хүртэлхи тооны утгыг тайлбарлав.

1. Ус

2. Ургамал

3. Амьтан

4. Хүн

5. Мэргэд

6. Тэнгэрийн элч

Цааш зүрхэн хэлбэрт хар нуур дагуулан явав. Энэ нуурыг анхааралтай ажих юм бол мянга мянган жижигхэн дэлгэц байх аж. Дэлгэцэнд үр тогтоож байгаа мянга мянга хос байх ба тэнгэрийн элчүүд тэндээс 3,3 хос сонгоно. Би тэндээс эхний ээлжинд  2-ул бор  хүрэн үстэй хосыг сонголоо.

- Перпиньяны францууд. Овог нь Немро. Олон хүүхэдтэй айл. 4 охин, 1 мууртай. Эцгийн талаасаа амьсгалын замын өвчнийг нь өвлөж авах болно. Их л ханиалган  гэсэн үг. Ээжийн талаасаа улбар шар үсийн авна. ХУ хүү.

Дараагийн хос нь өнгөлөг бор арьстай Лос-Анжелесын америкчууд. Ээж нь загвар өмсөгч, аав нь жүжигчин. Шериданы гэр бүл. Баян. Хамгийн их хүсэн хүлээсэн анхны хүүхэд нь байх болно. Ээж нь үр тогтоолгохын тулд маш удаан хугацааны турш эмчилгээ хийлгэсэн. Эцэг эхийн ДНК хангалттайгаас дээш. Биеийн хөгжлийн хувьд сайн. ХХ охин.

Сүүлийнхэн хос нь Сакт-Петербургийн оросууд. Чеховынхон. Маш ядуу. Эцэг, эх нь ажилгүйчүүд, саяхан танилцсан тусдаа амьдарцгаадаг. Хүүхдийг нэг нь л өсгөх байхдаа. Эцэг эхийн ДНК нь маш сайн. Бие сайтай ХУ сайн хүү байх болно гэж Эдмонд Уэллс танилцуулав.

- 2 хүү, 1 охин. Сайхан сонголт байна. Франц нь сул биетэй, америк нь нормал, орос нь гайхалтай бие сайтай байх болно. Нэрсийн францын Жак, америкийн Венера, оросын Игорь гэдэг сайн үйлчлүүлэгчидтэй боллоо доо чи гэв.

Үйлчлүүлэгчидээ ямар үйлийн үртэй болохыг нь 7 сар хүлээнэ. Нарийн зааварчлагааг хүний чинь хувь заяа ямар байхыг чиний багш-тэнгэрийн элч зааж өгнө. Миний багш-тэнгэрийн элч Рауль Разорбак байв.

Төрөхөөс 2 сарын өмнө

Эдмонд Уэллс миний мөрөөс татаад

- Чиний үйлчлүүлэгчдийн биенд удахгүй сүнс нь орох болно. Нэг хором ч алдаж болохгүй. Хурдан намайг дага гэв.

Тэрээр миний алгыг тэнгэр луу харуулахад 3 зүйл нисэн  ирж миний алганы хооронд байрлалаа. Ингэж хариуцсан хүмүүсийнхээ юу хийж байгааг хянадаг аж. 7-р ертөнцөөс сүнсийг сонгож өгөхөд хүүхдийн бие гэрэлтэнэ. Яг л тогонд залгацан аятай. Жак хамгийн сүүлд 100 жилийн өмнө амьдарч байсан индианы сүнсийг авлаа. Тэр индиан омгоос омгийн хооронд аялж үлгэр ярьж өгдөг байв. Алт хайгч нарын довтолгооны үеэр тэрээр баригдаж, түүний урт хар үсийг тайрч, модонд дүүжилсэн аж. Сүнсий түвшин: 350

Игорь франц одон орончын сүнсийг авав. Их ганцаардмал, бага нас нь нилээн хэцүү өнгөрсөн,  олиггүй ээжтэй нэгэн байв. Шоронд сууж байсан. Аюултай аянд сайн дураараа явах санал өгснөөр шоронгоос суллагдсан. Бүтэлгүй дурлалаасаа болж нэг аялалынхаа үеэр амиа хорлож үхсэн. Сүнсний түвшин: 470

Венерад баян хятадын сүнс оногдов. 2 зууны өмнө оршиж байсан түүний амьдралд 2 л зүйл чухал байв. Сайхан амттай хоол, сайхан хүүхэн. Тэр хятад хаантай найзалдаг, хориотой хотхонд чөлөөтэй зорчдог байж. Хөдөө өөр газар луу аялж байх үедээ дээрэмчдэд олзлогдож дээрэмдүүлэн амьдаараа газар булуулж үхчээ. Сүнсний түвшин: 320

- 2 нь 333-с дээш байна гэдэг чинь их сайн хэрэг. Дэлхий дээрхи 6 миллиард хүний дундаж сүнсний түвшин 333 байдаг юм. Гол нь хүн төрөхлтөний ухамсрыг дээшлүүлэх ёстой. Нэг сүнсний түвшин дээшлэхэд хүн төрөлхтөн тэр чигээрээ дээшилж дундаж нь 333-с 334 болно. Энэ тийм хурдан болоод байдаг зүйл биш болохоор нэг дор аль болох олон хүний сүнсний түвшинг дээш татах хэрэгтэй. Тэгэж байж 1-ээр нэмэгдэнэ шүү дээ.

Тэгээд намайг үйлчлүүлэгчидээ төрөх үеэр заавал тэнд байхыг хүсэв. Эхийн хэвлийгээс гарангуут нь хамрынхан дор хуруугаараа дарж, тэнгэрийн элчийн тамгыг дарж өгөх хэрэгтэй гэв. Энэ нь нэг ёсондоо сахиусан тэнгэр-хамгаалуулагч үхэгчийн хоорондох гэрээ юм. Ингэснээр сүнс урд төрлийнхөө амьдралыг санахгүй.

- Чи хамрынхан дор үл ялиг хонхорхой үлдээн дарахад л болно. Түүнээс хойш Дэлхий дээр дахин буух нь чамд хориотойг анхаар.

Төрөхөөс 2 сарын өмнө. Жак хөврөл.

Хар даа. Сонин юм даа. Би сэлж байна. Би ээжийнхээ гэдсэн дотор, шингэн зүйл дотор байна. Урд төрөлдөө би индиан хүн байснаа санаж байна. Оройдоо би хүмүүсд түүх ярьж өгдөг байлаа. Нэг удаа цагаан арьстанууд ирээд намайг алсан. Дүүжилсэн.

Би дахиад төрөх нь ээ. Хаана вэ? Надад уйтгартай байна.

Миний ээж надад Жак гэдэг нэр өгнө гэнэ. Намайг шөнө тийрэхээр гэдэсний гадна талд жижигхэн хөл гарч ирдэг гэж ээж ярьж байна. Таалагдсан бололтой. Тонгочоод байдаг хэрэг ээ.

Манай ээж аптономи гэдэг арга техникийг хэрэглэж байгаа. Аавыг жирэмсний үед идэвхитэй оролцогч байлгахын тулд гарын гэдсэн дээр тавиулахыг хэлж байгаа юм. Нээрээ өчигдөр би тэр гарыг мэдэрсэн. Тэгэхээр нь ганц ч ээж ч биш, аав ч бас байгаа гэсэн үг. Надад уйтгартай байна аа. Тэр дээр ямар байгаа бол оо?

Төрөхөөс 2 сарын өмнө. Венера хөврөл.

Ямартай ч би байгаа л юм байна.

Би одоохондоо хөврөл л дөө. Гэхдээ тэр гадна талд биш миний хажууд хэн нэгэн байхыг би мэдрээд байх юм. Надад давчуу, хэцүү байна. Өө энэ чинь миний ихэр ах байна шүү дээ. Бид 2 хүйсээрээ холбогдсон байгаа болохоор хоорондоо харьцаж болох юм байна.

- Чи хэн бэ?

- Харин чи хэн бэ?

- Би ээжийнхээ гэдсэн дотор байгаа жоохон охин байна.

- Би тэгвэл хүү нь байна. Би чамд өөрийнхөө тухай ярьж өгөх үү? Би өнгөрсөн амьдралдаа амиа хорлосон тул хугацаагаа гүйцээх хэрэгтэй болоод ийшээгээ ирэх болсон. Үйлийн  үрээ дүүргэх хэрэгтэй болсон. Харин чи хэн байсан бэ?

- Өө би их баян олон хүүхэнтэй, олон зарцтай хятад байсан юм аа.

- Би чамд саад болж байна уу?

- Надад үнэхээр давчуу байна. Би ч бас чамд саад болж байгаа байх даа?

- Надад хамаагүй ээ, дүү минь. Харанхуйд ганцаараа байснаас ханьтай, давчуу байсан нь надад дээр байна.

Төрөхөөс 2 сарын өмнө. Игорь хөврөл.

Би байгаа л юм байна.

Би юу ч харахгүй байна. Эргэн тойрон нилэнхүүдээ улбар шар-улаан байна. Зүрх цохилохыг сонсч байна. Ээжийн дуу хоолойг сонсч байна. Харин юу яриад байгааг сайн ойлгохгүй байна.

- Би энэ хүүхдийг үлдээмээргүй байна гэж ээж хэлэхэд хариу эрэгтэй хүний дуу. Энэ аав байх.

- Чи тэнэг ээ. Хүүхдэдээ Игорь гэдэг нэр өгчихөөд. Юманд нэр өгч байна гэдэг чинь тэр үеэсээ авхуулаад тэр зүйл чинь оршиж байна гэсэн үг.

- Эхлээд би хүсч байсан. Одоо бол хүсэхгүй байна.

- Би чамд хэлээд байна шүү дээ. Хэтэрхий их оройтсон гэж. Урьдчилж бодох хэрэгтэй байсан юм. Одоо чамд ямар ч эмч аборт хийж өгөхгүй.

- Хэзээ ч оройтно гэж байхгүй. Бидэнд хүүхэд өсгөх мөнгө байхгүй. Эртхэн салах хэрэгтэй.

Аав, ээж 2 муудалцаад аав ээжийг хаяад явчихлаа. Ээж намайг гараа зангидаад цохиод байна. Туслаарай. Тэр намайг алах нь ээ. Би эсэргүүцэж хөлөөрөө тийрэх ч яг л хавханд орцон мэт яаж ч чадахгүй байна...

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
АНИРГҮЙ (зочин)

хмммммммммммммм

MC Аав

удаан хүлээсэн их гоё болох шинжтэй дэг ээ:
энэ яг ямар ном бэ
монголд зарж байгаа бол уу Дурлагчаа
хаагуур байгаа бол.

AXIOM

gaihaltai ...daraagiinhiig ni tesen ydan huleej baina ...

дурлагч

Аниргүй: яг юунд нь болоод хммм болоо вэ?
Аав: орос хэл дээр байгаа ном. Монгол хэл дээр орчуулагдаагүй байгаа одоохондоо. Би жоохон товчилж орчуулаад оруулж байгаа ухаантай юм.
Аксиом: дараагийн хэсгийн удаалгүй оруулахыг хичээнээ.

АНИРГҮЙ (зочин)

тэр орсуудыг бодооод л хммм гэлэээ

Солнце

сая 3 хэсгийг нь уншлаа. сонирхолтой ном бн шд. Оруулаад бгарай бүсгүй минь

AXIOM

bi daraagiinh ni bolson bolov uu geed l bainga shalgaad l baigaa shuu

LoveLove

Гоё. Хүлээж байна шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)