BOOK CLUB : book club: хонзон

book club: хонзон

энэ өгүүллэгийг анх уншаад лхагвасүрэнгийн үр могой-той харьцуулж бодож байсан юм. хэдий могой ч гэсэн өөрөөсөө төрсөн үр өлсгөхгүйн тулд  халуун цусаа хүртэл уулгаж байсан монгол эх энэ өгүүллэгт монгол цусныхаа төлөө ямар харгис болж байгааг та бүхэн уншаарай. охид завхайрвал үндэстэн мөхнөө гэдэг шдээ.

Должин нэг өдөр алсын чимээ чагнах мэт толгойлгоо гилжийлгэн зүүн гараараа гэдсээ дарж ууль мэт хачин муухай инээв. Тэрбээр гамингууд ирж түйвээснээс хойш анх удаа инээж байгаа бөгөөд тэр нь цовоо цолгиун багын инээд нь биш харин чөтгөрийн гал шиг хөх дөл сүүмэлзсэн хүйтэн инээд байлаа. Хиагтаас хөөгдсөн гамин цэргийн багахан анги тэднийхийг түйвээхдээ эцгийг нь алж өөрийг нь хүчиндээд явснаас хойш эдүгээг хүртэл Должин хэнтэй ч дуугаралгүй элий балай юм шиг явах тул хүмүүс түүнийг солиорсон гэж итгээд гаргуунд нь тавин түүний бие давхар болсон, илж инээдэг гэдсэн дотор нь хаврын түйвээсэн гамингийн үр томорч байгааг эхлээд хөгшин эх нь, дараа нь нутаг усаараа мэдэх болсон боловч яагаад ингэж гэдсэн дэх хүүхдээ хөдлөх тоолонгоор инээдгийн учрыг олъё гэж бодсон ч үгүй, солиотой хүний явдал гээд тоохоо ч больжээ. Тогоон чинээ гэдэстэй Должин дүн өвлийн хүйтэнд сармай дээлээ хөдрөөд гарахад өчигдрөөс хойш дуншиж өвдөөд, түүнийгээ нууж байгааг нь ажиглаж мэдсэн эх нь өөрөө хэвтрийн боловч хананаас зууран өндийж гутлаа холхиндог өмсөөд гарч харвал цаадах нь араг үүрээд баруун жалга руу орж байгаа харагдав. Должин аргал түүхээр яваагүйг хар зөнгөөрөө мэдсэн эх эргэн орж хувцасаа яаран өмсөөд араас нь майжигналаа. Ханзархай монгол гутлаа пар пар чирсээ амьсгаадан дөхөж жалга руу өнгийвөл тайлаад хаясан гутал, цаахна талд нь цасан дээгүүр хөвж хаясан урт улаан бүс гоожсон цус адил үзэгдэхэд дотор нь палхийгээд явчихлаа. Нүцгэн хөлийн мөр даган хэд алхтал Должин хөмөрсөн аргаа түгшээд тачигнатал хөхөрч суув. Нүд нь ер бусын баяртай гялалзана. Үс нь сэгсийж хар хөлс нь цувавч тэрбээр шазуур зуун тас тас хөхрөнө. Эх нь гутал бүсийг нь түүж тэвэрсээр яаравчлан очоод: -Эвий хүү минь, яаж байгаа чинь энэ вэ? Алив хувцсаа өмс, хоёулаа буцъя гэж хэлж дуусаагүй байтал хүүхдийн дуу часхийгээд явчихлаа. Хөгшин “ээ бурхан минь” гэж хашгираад цасан дээр унасан хүүхдийг боож авахаар майлгайгаа тайлан сөхөрвөл огт дуугардаггүй Должин эрүүл хүний саруул дуугаар: -Хэрэггүй ээжээ! Гамингийн зулбадасаар монгол малгай бузарлаж болохгүй. Монгол шороонд ч үүнийг хүргэж болохгүй. Цасан дээр хөлдөж, цас хайлахаас өмнө нохой шувууны хоол болно биз. Урилгагүй зочин үдүүлэлгүй буцдаг юм. Би гэдсэндээ хүүхэд хөдлөхийг мэдсэнээс хойш тэр муу өмхий гаминд арчаагүй доромжлуулсаныхаа хонзонг авах боломж гарч хайртай аавынхаа амины хариуг нэхэх эзэн оллоо гэж бодоод гарахыг нь тэсэн ядан хүлээсэн юм. Өнөөдөр миний баярын өдөр, би өшөөгөө авлаа. Би үүнийг гэдсэнд байхад нь алж болох байсан. Хаднаас үсрээд хамт үхэж болох л байсан. Гагцхүү гамингийн зулбадастай нэг шороонд хэвтэхгүй гэж арван сар отож хүлээсэн юм гэснээ эх рүүгээ харж хүйг нь таслаад аль! гэлээ. Хүйг нь таслангуут Должин нэгэнч бээрэн царцаж байгаа улаан нялзрай үрээ чонын бэлтрэг суйлах мэт шилэн хүзүүн дээрээс нь атган босч ирээд: -Одоо боллоо. Харь цус биеэс минь салж би ариуслаа. Намайг одоо хаа ч оршуулсан болно. Одоо надаас гарах цус бол Монгол цус, цусаа цэвэрлэж байж үхэх нь Монгол хонзон гэж хэлээд цасан дээгүүр хол хол алхлан хясааны зүг одоход эх нь барьж авах гэж хальт самардаад шурган унав. Залуу бүсгүйн халуун цусанд цас хайлж уур савсан байлаа

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Хэрлэн

Ээмарийн. уул нь хүүхэд ямар ч буруугүйшт.

Зочин

ямар ээмэрийн...... эх хүн өөрийнхөө мах цусны тасархайг бас ингэдэг л юм байна.....
Оранж

Ginku

мэдкү ээ мэдкү
уул н ямар ч эх байсан хүүхдийнхээ төлөө л амиа зориулдаг биз дээ ходход
энд бас омогшил гэж том юм бх шиг бн аа

Marielle

omno ni unshij bsan ch unshih burt l neg l evhu bas oor medremj torohinn

SinГ©ad O'Connor

таалагдлаа тийм хүүхэд төрүүлснээс ингэсэн нь дээр шүү.

LoveLove

Зөв ч гэж болку буруу ч гэж болку яасан хэцүү вэ. Цусаа цэвэр байлгана гэж бодсоныг нь бодохоор зөвтгөж болох ч гүй мөн аймшигтай хатуу сэтгэлээ...

АНИРГҮЙ (зочин)

айхтар хатуу сэтгэлтэй хүүхэн байна гэвчиг хэн ч гэсэн ингэх л байсан мэт

а (зочин)

аймшигтай, энэ нэг ёсны туйлшрал, хорвоод төрж буй хүүхэд ямар ч буруугүй, тэрийг чонын бэлтрэг шиг шилэн хүзүүн дээрээс нь базаад ч гэх шиг, сэтгэл өвдөж байна. ер нь ийм эх хүн бараг байхгүй байх. адгийн гуйлгачин хүртэл /ямар ч аргаар хүүхэд олдсон байж болно, магадгүй архичин эцгийг нь үзэн яддаг байж болно/ үр хүүхдээ хайрлаж олдсон үмх талхаа хүртэл аманд нь хийхийг боддог доо. энэ зохиол огт таалагдахгүй байна. хэн гэдэг зохиолч ийм юм зохиогоо вэ

Коала

эээ мэдкү. Тэгээд эмэгтэй хүн хатуу сэтгэл гаргавал ийм аймшигтай байх юм. Яг бодит байдал дээр бол бас л хэлж мэдкү л дээ. Яахав нөгөө Цусааа цэвэр байлгая гэдэг л юм даа

Sol@ce

Өш хонзон гэж айхтар юм байна аа. Хамаг л юмыг түйвээж, эцгийг нь хороож, өөрийг нь доромжилсон харь хүнээс хүүхэдтэй хоцорно гэж бодохоор аймшигтай юм аа. Хэдий эх хүн ч гэлээ буруутгаж болохгүй юм шиг санагдхийн. Үр могойн эцэг эх 2 нь 2уулаа монгол тэгээд хүсэж төрүүлдэг биздэ. Өөрийнхөө л бодлыг бичлээ, уншхад нэлээн хүнд зохиол байна, дотор жихүүцмээр

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

за мань чэн энэ өгүүллэгийг ур чадварын хичээл дээр тайзан дээр уншиж байж билээ..хоолой зангираад л...одоо ч үгийг санаж байна...ганцхан өдрийн дотор л цээжилсэн..сэтгэлд их хүрсэн юм...миний зан байдалд яг таарсан гээд багш санал болгосын...ккк

sun (зочин)

nadad law taalagdaj bn etsgiin alaad ooriig ni hvhcindsen hvniii vriig yaj osgoh ym be tgj amidaaraa zowj bsnaas iim zvil hiisen deer gj bodoj bn zohiolch mash chadwartai zorigtoiym hen durtai ni iim zvil bchj chadkv shv de hvn mongol tsusaa buzarlah zorig vvreg bd nart bhgvi shv de vvniig mash sain sanj bh heregtei mongol emegtei hvn

goyeej

ээ бурхан минь ...

Zaya (зочин)

Sain bainauu? Tanai clubtei herhen holboo barih ve?

дашка (зочин)

гол шалтгаан нь гамингийн үр гэдэгтээ л бн одооны зарим охидуудад сургамжтай сайн өгүүллэг

Pioneer (зочин)

Muu gamin hujaagiiin sheesiig gargaj tsusaa ner turuu buzarlaj bsnaas ingesn n dr, odoonii ohidiiig har albatai yum shig altsagnaj zawhairch yawj bj huuhedtei bolchoood yuch bodolgui huuhediin ami nasiiig yuman chinee uzehgui alj bn awhuulj bn, odoo ueiin ene uhamsargui yamarch eh hun baitugai emegtei hun bh erhgui amitadaas ene emegtei hamaagui zuu dahin iluu eh hun bn emegtei hun bn, yadaj l uzen yadaj bsnch gsn gargad neg udaa ch boltigai agaar gdg zuiliig amisgaluulj chadsan bn, baharhaj bn mongol emegtei iim l bh yostoi,odoo ued mongol emegtei hun howor boljee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)