BOOK CLUB : Book Club: Вероника үхэхээр шийдэв

Book Club: Вероника үхэхээр шийдэв

Пауло Коэльо

Вероника өөрийнхөө амьдралаас залхаад амиа хорлохоор шийдэж, 2 найздаа унтаж чадахгүй зовж байгаа гэж худлаа хэлэн нойрсуулах эм олж өгөхийг хүсч хагас жилийн турш хэдэн боодлыг цуглуулжээ. Тэгээд тэрээр эргэж буцалтгүйгээр үхэхээр шийдэн эмээ бүгдийн уув. Эмийн үйлчилгээ өгөхөөс өмнө хамгийн сүүлийн удаа цонхоор харж хүмүүсийг ажиглана. Тэгээд гадаадын нэг сонин дээр нийтлэлсэн мэдээг сэтгүүл дээр орчуулан тавьсан байгааг олж уншжээ. Тэрэн дээр францчууд ер нь дэлхийн улс орны хүмүүс Словен улсыг хаана байдгийг мэддэггүй тухай бичсэн байхыг Вероника уншиж бухимдаад редакцад зориулж захиа бичнэ. Югослав улс бутарч олон жижиг улс болон хуваагдсаны нэг нь Словен улс, нийслэл нь Любляна, өөрөө энэ улсад амьдардаг тухайгаа өгүүлэв. Тэнэг бүдүүлэг улсууд бүхэл бүтэн нэг тусгаар тогтносон улс байдгийг мэддэгүй гэж баахан буруушаан бухимдсан зүйлс бичив. Ингээд удалгүй эмний үйчилгээ өгч эхэлж тэрний дотор муухайран ухаан балартан унана.

Түүнийг сэрэхэд Словен улсад ганц байх алдартай Виллет Улсын сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн байв. Тэрээр маш алдартай нэгэн болсон байв. Дэлхий нийтэд Словен улсаа таниулахын тулд амиа хорлох гэсэн бүсгүй гэж. Эмч түүнд амиа хорлох амжилтгүй оролдогын улмаас ходоодоо гэмтээж, зүрх нь 7 хоногоос илүү ажиллаж чадахгүй болсныг хэлдэг. Эхний 2 өдөр Вероника гүйцэд амиа хорлохыг хүсч, эмнэлгээр хэсч боломж хайж байсан бол дараа дараагийнхаа өдрөөс амьдрахыг хүсч эхэлнэ. Гэвч түүний зүрх муудаж ойр ойрхон зогсч унадаг болно. 

Виллетэд хүмүүс ирж л байдаг, зарим нь үхэж л байдаг. Гэхдээ Вероника шиг залуу хүүхэн үхэх гэж байгаа тохиолдол байгаагүй болохоор өвчтөнгүүд түүнийг өрөвдөнө. Вероника тэдний зарим нэгийн орвонгоор нь өөрчилж, амьдралыг өөрөөр хардаг болгоно. Түүний орой бүр дарах төгөлдөр хуурын аяз өвчтөнгүүдэд нөлөөлдөг байлаа.

  Тэрээр сэтгэцийн өвчтэй гэсэн оноштой нэгэн залууд дурлана. Элчин сайд эцгийнхээ нэр хүндийг унагахаар гаж гэхээр хэтэрхий дураараа аашлах Эдуардийн хар багын мөрөөдөл нь дуртай зүйлсээ зурах гэвч эцэг нь энэ хүслийн эрс эсэргүүцэнэ. Эцэстээ хүүгээ сэтгэцийн өвчтэй гэж бусдаас нууж, нэр хүндэдээ гай болохгүй газар энэ эмнэлэгт авчирч хорьсон аж.

Улаан загалмайн нийгэмлэгт дайнд өртсөн Боснийн хүүхдүүдэд буяны үйл ажиллагаа хийж, туслахыг хүсдэг ч  өөрийнхөөрөө хэзээ ч амьдарч байгаагүй нэр хүндтэй өмгөөлөгч Мари.

Нөхөрт гарахынхаа өмнө ухаангүй дурлаж байсан залуугаа мартаж чадахгүй байсаар гүн хямралд орсон Зедка гээд энэ 3 хүний амьдралыг үзэх үзэл Вероника Виллетэд ирснээр орвонгоороо эргэнэ. Вероника ч өөрийнхөө багын мөрөөдөл төгөлдөр хуурч болох хүслээ юу юунаас илүү биелүүлэхийг хүснэ. Ээж нь түүнийг төгөлдөр хуураар хоолоо олж идэж чадахгүй гэж хорьсоор номын санч болгосон аж. Гэвч түүнд тийм нас нь байхгүй.

Хүний нийгэмд маш олон дүрэм зохиогддог, эний эсрэг маш олон хууль зохиогдоно. Эсрэгээр дахин нэг шинэ зарчим гарна. Дагаад дахин нэг хууль зохиогдоно. Эдгээр тогтоогдсон хязгаараас хальж гарахаасаа хүмүүс айна. Нүдэнд үл харагдах дэг журманд амьдралаа удирдуулна. Хүмүүс ихэнхи сэтгэл хөдлөлөө айдсаар сольж эзэмдүүлнэ. 

   Зедкагын эмчилгээний хугацаа дуусч, Мари хүсэлтээрээ хэвтэх хугацаагаа сунгаж байсан болохоор өөрөө  эмнэлгээс гарахаар шийднэ. Тэр 2 гараад хэзээ ч хийж байгаагүй ч хамгийн ихээр хийхийг хүсдэг байсан зүйлсээ хэрэгжүүлэхээр хатуу шийднэ.

Эдуард дурлалт бүсгүйнхээ амьдралын сүүлчийн өдрийг дурсгалтай өнгөрөөхийн тулд Вероника тэр 2 эмнэлгээс оргоно.

Ажлынхаа өрөөнд судалгааны ажлаа бичиж суух Игорь эмч хамгийн сүүлчийн дүгнэлтээ гаргаж байна. Хүний насны тоо гүйцсэн гэхэд хичнээн өөрөө үхэхийг хүсч байсан хүний сэтгэл зүйд амьдрах хүсэл ямар их тодоор илэрдэг тухай бичив. Вероникаг зүрхний том эмгэгтэй болсон гэж хүчтэй тариа хийж ухаан алдуулдан итгүүлдэг байсан аж. Энэ тухайгаа тэрээр Вероникад хэлж чадаагүй ч энд нэг сайн тал байна гэж эмч үзэв. Вероника өглөө болгон амьд сэрээд өнөөдөр Бурхан түүнд дахин нэг өдөр хайрласанд талархаж амьдарсан шиг амьдрах болно гэж бодно.

Эмчийн бодол үнэн байлаа. Любляны цайзнаас өглөөний нар мандахыг угтан харж суусан Эдуард, Вероника 2 өглөөг амьд угтсандаа баярлаж, нулимс дуслуулан бие бие рүүгээ ширтэнэ... 

Жич: Пауло Коэльогийн энэ зохиолоор 2009 онд найруулагч Эмили Янг "Veronika decides to die" киног бүтээсэн байна билээ.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
LoveLove

сайхан захиол байна монгол хэл дээр байдаг уу

Undriga (зочин)

Пөөх, нээх ном унших дуртай хүн биш л дээ. Гэхдээ энэ номыг стоо уншмаар боллоо.

Ицми (зочин)

гоя юмаа

Турьхан (зочин)

сайхан ном уншиж, сайн ч бичсэн байна.

SinГ©ad O'Connor

киног нь олж үзий байз. Баярлалаа

АНИРГҮЙ

хэхэхэ бас энэ нь өөрт нь нэр хүнд авчирдаг ай бас нэг ийм арга байж болох л тээ?

Дээс...

дурлагч эгч номыг жинхэнэ утгаар нь залгих юм даа.

LoveLove

Дурлагч нээрээ номыг хашраахымаа. Би жоохон байхдаа зөндөө л их ном уншиж байсан /Тэрийгээ бичий гэхээр дор хаяж 10 жилийн өмнө уншсан болохоор заримыг нь мартчаад байхын/ Гэхдээ Дурлагч бол аймар юмаа. Бүүр бичсэн номнууды нь уншмаар санагдтал гоё бичхийн.

дурлагч

За бүгдээрэнд нь баярлалаа. Би гэдэг хүн зав л гарвал зурагт үзэхээсээ илүү ном уншдаг хөөн. Ккк. Зурагт үзэж нервээ барж байснаас дээр санагдаад байдийн.
Энэ ном орос хэл дээр байгаа. Монголоор бас л орчуулж амжаагүй байгаа.

Коала

өө монголоор гараагүйн бол мань мэт шиг язикгүй хүнд хэцүү юм байна дөө. Сонирхолтой ном байна. Манай дурлагч эгч нээрээ мундаг шүү. Манай клубыг бараг ганцаараа авч явжийнэ дөө. Яаанааа хэхэхэ. Би тэгж байгаад нэг ном оруулна аа. гэхдээ уран зохиол биш эээ

Sunbeauty (зочин)

гоя ном бн. сэтгэцийн эмнэлэг гэж нэг хэцүү газар, бөөн туршилтын туулай, далд санаатай эмч нар бхийм даа. Олон ч кинон дээр харсанаар. гоя ном бн. ядаж киног нь үзхийнссс

Gerelee (зочин)

ene nom bn u englisheer. bval ogooch, bi 26r huudas hurtel n l unshsan. bval tus bolooroi nzaa. mail bicheerei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)