BOOK CLUB : Инээмтгий Хүн(Виктор Гюго / Victor Hugo)

Инээмтгий Хүн(Виктор Гюго / Victor Hugo)

 Надад байгаа 1985-н оны хэвлэлтийнх нь өмнөх үгнээс товчлоод оруулъя.

Уншигчдад

Виктор Хюго (1802-1885)Виктор Гюго 1802 онд төржээ. Хүүхэд ахуй цагийн дурсамж нь Напелеоны эзэнт улстай холбоотой байсан бол дараа нь эзэнт улсын уналтыг, Ариун холбоо гэгчийн ялагдлыг үзэж, залуу насаа Хаан ширээг сэргээх үед өнгөрөөгөөд, уран бүтээлийн цэцэглэлтийн үе нь 1848 оны хувьсгал, хоёрдугаар эзэнт улсын үетэй давхцан, амьдралынхаа сүүлийн жилүүдэд Франц-Пруссын дайн, Парисын коммун, Версалийн цуст гэрээ зэргийг үзэн өнгөрүүлжээ. Гюго 1885 онд нас барсан юм.

Амьдралынхаа урт удаан хугацаанд В.Гюго нь нийгэм, улс төрийн том том үйл явдлуудыг зөвхөн хараад суусангүй, цагтаа бас Францын түүхэнд багагүй үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Жинхэнэ яруу найрагч иргэн болохынхоо хувьд, Францын ард түмний сэтгэлийг зовоож асан юм бүгдэд оролцож явжээ...

(Энэ хэсэг дэхь социалист ухуулгын шинжтэй хэсгийг алгасав, хэхэ. Товч байлгаж цагийг чинь хэмнэх, залхуу хүрэх гэсэн 2 шалтгаан байна.)

... Төрсөн газар орон, ард түмэндээ элэгтэй байсан нь зохиолчийг, Францын ардын уран зохиолын шилдэг уламжлалыг хөгжүүлэгч болгон, дэлхий дахинд нэрийг нь алдаршуулжээ.

Зохиолчийн бичсэн яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол дотроос <<Инээмтгий хүн>> роман нь хамгийн сайн боловсруулагдсан бүтээлийн нэг гэж зүй ёсоор тооцогддог. Романы үйл явдал 17-р зуун, 18-р зууны заагийн Англитай холбогдоно...

(Бас социалист ухуулга явжээ. Алгасая аа... хэхэ)

Амтархан уншихын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!

Тэр номын өмнөх үг иймэрхүү...

 "Инээмтгий хүн" романыг Виктор Хюго Шанелын арлууд дээр цөллөгөнд байхдаа бичсэн бөгөөд анх 1869 онд "L'Homme qui rit" гэдэг франц нэрээрээ хэвлэгдэж байжээ. Анх бичгдэж байхдаа "On the King's Command" нэртэй байгаад найзынхаа зөвлөснөөр "The Man Who Laughs(L'Homme qui rit)" болгож өөрчилжээ.

Үйл явдал нь товчхондоо : Компрачикосуудад (Хүүхдийг эрэмдэглэж, алиа салбадай болгон зардаг хүмүүс) эрэмдэглэгдсэн байсан Гуинплен гэдэг жаал далайн эзгүй эрэг дээр тэдэнд хаягддаг. Харанхуй  болж, цасан шуурга эхэлсэн ч тэр  хүний бараа харалгүй эзгүй зэлүүд газраар хол зам туулж явахдаа нэгэн өлгийтэй хүүхэд амьсгал  хураасан эхийнхээ энгэрт тэврүүлсэн уйлж байхыг олдог. Хичнээн ядарч туйлдсан, хөлдөж үхэхэд ойрхон байсан ч Гуинплен түүнийг өөрийн цамцандаа ороон авч явсаар хотод хүрсэн боловч тэднийг орогнуулах айл олддоггүй. Тэгж явсаар эцэст нь Гомо (Homo - латинаар хүн гэсэн үг) нэртэй чоноо дагуулан тэнэж явдаг, өөрийгөө Үүрс(Ursus - латинаар баавгай гэсэн үг) гэж нэрлэсэн илбэч жүжигчинтэй тааралддаг. Ингээд тэд түүний мухлаг тэргэнд хамтдаа амьдрах болно. (Өлгийтэй охиныг Дея гэж нэрлэсэн бөгөөд тэр нь хараагүй байжээ.) Дея, Гуинплен хоёр өсч том болохдоо хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болж... Дадада. Цааш нь өөрсдөө уншицгаа хэхэ.

Сонирхуулахад :

  Бэтмений Жокерын  дүрийн санааг энэ зохиолоос авсан гэнэ.

1928 онд Германы нэг найруулагч "The Man Who Laughs" нэртэй кино хийж байжээ.

  Гюго бас дүрслэх урлагийн бүтээл туурвидаг байсан юм байна. Энэ нэг зураг нь :

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
Дээс...

манай шинэ гишүүн симплын анхны бичлэг... баяр хүргэе .... бичэээд байгаарай

Солнце

би энэ номыг уншаагүй шд.
күэ ингэхэд надад унших ном ямар их бнаа гэтэл надаа алга ккк

Zeusy (зочин)

Энэ номыг насаараа уншина гэж ярьлаа. ЛАм нарын амны уншлага шиг л уншина даа гэж хэллээ. Тэгж байгаад уншина даа. Шинэ гишүүнд амжилт

Simple

Надаас аваад уншиж болно шүү :).
(Гэхдээ өөр нэг номоор түр солино, зүгээр өгөхгүй гэж байгаааа :p. Хаширсан тухай яриа олныг сонссоон хэхэ.)

Коала

Симплмаа манай гишүүн болчихсон байна шд. кккк хэзээ хойно нь харж байнаа би хэхэхэ. Инээмтгий хүн үүү уншнаа уншина.

ЭЭЛЭРЭГ (зочин)

би уншихгээл суужийн. хэзээ дуусахыг тэнгэр л мэдэх байхдаа хэхэ

maya

ёоо хэзээдээ ийм блог нээгдцийн бээээээ, би хаагуур явж байсан байнаа... уншиж санал бодлоо солилцож байх болноо

Хэрлэн

би энэ номыг уншмаарийн

Ицми (зочин)

энэ номыг уншаагүй. гэхдээ уншсан юм шиг болтлоо яриулсан. аян замд хамт явж байсан залуу лайтай ярьж өгсөн хэхэ.

Hiko

Ер нь бол тэр үеийн амьдарлыг яг л нүдэд харагдтал хүүрнэн өгүүлсэн байдаг. Эхлээд их нуршуу нээх ядаргаатай байх боловчиг дундаа ороод ирэхлээр их сонирхолтой болдог юм. энэ зүгээр нэг хоёр хүн бие биедээ хайртай болдог хайр дурлалыг түүх биш шүү ...

Hiko

Ер нь бол тэр үеийн амьдарлыг яг л нүдэд харагдтал хүүрнэн өгүүлсэн байдаг. Эхлээд их нуршуу нээх ядаргаатай байх боловчиг дундаа ороод ирэхлээр их сонирхолтой болдог юм. энэ зүгээр нэг хоёр хүн бие биедээ хайртай болдог хайр дурлалын түүх биш шүү ...

zochin (зочин)

hey ene zohiolchiin busad buteeliig bid medneshdee buh hun medne..... notre dame iin bugtur geed gaihaltai zohiol bas busad zohioluudiig ni yadaj nomnii nersiin jigsaalt bval deer bh amjilt

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

гоя гоя....Үүрс бол сайхан сэтгэлтэй учраас Гуинплин Дэя 2 ийг өсгөдөгвЦаг хугацаа өнгөрөхөд сохор охин зэрэмдэглэгдсэн хүү 2 биедээ дурладаг..төгсгөл нь үнэн муухай.Дея-г үхчлээ гэж бодон Гуинплин хаднаас үсрээд тэгсэн Дея үхээгүй буцаж сэрээд залуугаа хайгаад тэгээд араас нь үсрээд дуусдын...Үүрс харамсалтай азгүй хувь тавиландаа харамсан уйлж сууна...Ромео Жулетта шиг

Abi

Уншиж байгаа :D

замилан (зочин)

би ном унших үнэхээр дуртай энэ номыг уншмаар л байна

замилан (зочин)

би ном унших үнэхээр дуртай энэ номыг уншмаар л байна

zamilan (зочин)

i like this book

haikaa (зочин)

nadad ene nom heregtei bna yaj olhuu tuslaach

араншин (зочин)

утга зохиол сонирхогчид надтай бас холбогдоорой блогийн эзэндамжилт хүсье

Зочин

юууууууун илбэч вэ???? гүн ухаантан хөөөөөөөөөе

хххх (зочин)

ene nomiig yaj olj avah ve gaduur eroosoo bhgui yum.all tuslaach

Fair (зочин)

Goe n ch goe l nom l do unshmar l bna.. Blog.n ezen tsasha bichj tus blqn bhda :)

Gonza (зочин)

Дия охиныг хараагүй гэдгийг нь эхлээд мэддэггүй бөгөөд сүүлд нь мэднэ.яг энэ хэсгийг зохиолч үнэхээр гоё бичсэн байдаг санагдана.Хөөрхий Гуйнпленг багад нь амыг 2 тийш нь зүсээд том амтай/хүн хархад үргэлж инээж байгаа хүн шиг /болгож зэрэмдэглэсэн юм.өврөвдмөөр түүх гардаг ном доо.одоогийн хүүхдүүд уншаад уйднаа..сонирхолыг нь татахгүй.

khanny (зочин)

үнэхээр гоё агуу роман.. хүнийг айлгаж, инээлгэж, өрөвдүүлж , догдлуулж бүх л зүйлийг хослуулж чадсан гайхалтай зохиол болсон байна лээ.. уншаад үзээрэй төгсгөл нь төсөөлж байгаагүй зүйл гардаг ..

shuree (зочин)

yaanaa mini doplom hamgaalah jujig sh dee odoo unshaad l suuj bn haashaa harj uheh ve nada tuslaach oor sudalgaanii material bval oruulaad ogoorei guij bn

мөөгий (зочин)

sohor ohinii monolog bnu

ооноо (зочин)

ineemtgii hun gd ene nom netd bdg yumuu olj unshii gheer eroosoo oldohgv yum tuslaach herg bolood bdg

Oyuka (зочин)

simple solij unshih ymuu soliltsii

luke (зочин)

kinog n uzsen gaihaltai blson bnle. Odo nomign zaawal unshnaaa tgwel ilvv sn oilgoj bvvr durlah bha :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)