BOOK CLUB : Book club: Тэнгэрийн элчүүдийн гүрэн 4-р хэсэг

Book club: Тэнгэрийн элчүүдийн гүрэн 4-р хэсэг

Төрөхөөс 1 сарын өмнө. Жак хөврөл хүйндээ орооцолдон сандарч, хуучны дүүжлэгдсэн дурсамжаа санаж эвгүйцэж байсан бол Венера ихэр ахынхаа шим тэжээлийн сорсоор ахыгаа үхүүлчихнэ. Игорийн ээж байнга архи ууж, өндөрөөс үсрээд шалан дээр гэдсээрээ унаж үрээ зулбуулах гэж оролдох бүр Игорь  улам ихээр хорвоод мэндлэхийг хүсч бүх зүйлсэд гайхалтай сайн дасан зохицоно.

Харин би сургагч багш Раулийн хамт 7-р ертөнцийн учрыг олох гэж таамаг дэвшүүлэн толгойгоо гашилгана.

Миний үйлчлүүлэгчидийн хорвоод мэндлэх цаг болж Дэлхий руу буух болоход Рауль Разорбак надтай хамт явахыг хүсэв.

Жак, Венера 2 төрөхдөө урд төрлийнхөө үхлийг санаж ихэд сандарч байлаа. Венераг эмч хийсвэр хийн төрүүлж, ахынхан зуурсан гарнаас нь шприцээр салгаж өгөв. Игорийн ээж гудамжинд өвдөж эхлэв. Залуухан хос зогсч ээжид нь туслахыг хүсэхэд тэрээр эрс эсэргүүцэв. Гэхдээ тэр хос түүнийг орхилгүй машиндаа суулган эмнэлэг авч явав. Игорь машин дотор төрөв. 

Анх удаагаа тэнгэрийн элчийн тамгыг дарж байгааг хэлэх үү, хоцрохдоо шахаж яарч ирсэндээ Жакын хамрын дор нилээн чанга дарж орхиод эвгүй том хонхорхойтой  болгочихов.

Намайг шинэ төрөгсдийг өхөөрдөхөд Рауль 

- Чи солиороо юу. Тэд бол мангасууд. Аймшиг одоо л эхэлж байна. Чи байж болох хамгийн муу зүйлийг одоо мэдэх болноо гэв.

- Юуг мэднэ гэж?

- ЧӨЛӨӨТ СОНГОЛТ. Ямар амьдралаар амьдрахаа өөрөө шийдэх хүний чөлөөт сонголтын эрх. Мөн алдах эрх. Зовлонг дуудах эрх. Өөртөө хариуцлага үүрэхгүй. Ичихгүй. Энэ "чөлөөт сонголт" гэдэг үгнээс л болгоомжил.

Бид 2-ыг эргэж ирэхэд Эдмонд намайг тосч аваад Раультай хамт байгаад таашаасангүй. 

Гэхдээ тэрээр үйлчлүүлэгчидээ цаашид хэрхэн чиглүүлж явахыг зааж эхлэв.

Тэрээр миний алгыг гартаа авч гарын алгыг тэнгэр өөд харуулахад 3 гэрэлтсэн бөмбөлөг гарч ирэв. Тэр бөмбөлөг дотор миний 3 үйлчлүүлэгчид юу хийж байгаа нь харагдаж байв. Эдмонд :

-  Чамд удирдлагын 5 араа бий. Чи тэр 5 нь араагаар үйлчлүүлэгчидээ зөв амьдархад нь чиглүүлж тусална. Хүн бүрт өөр өөрийн зам бий. Тэр л замаараа тэр хүн төгс төгөлдөрт хүрч чадна. Харин чи тэр даалгаврыг мэдэхгүй ч тэдний биеэ авч явж байгаагаар нь таамаглаж чадна. Эцэст нь дээд шүүх дээр л чи зөв чиглүүлж чадаж уу, тэр хүн чинь зөв амьдарч чадаж уу гэдэг нь тодорхойлогдоно. Зөв замаа олж чадсан нь төрлөөс төрөлд сүнсний түвшин нь нэмэгдсээр байх болно. Сүнсний түвшин нь 600-д хүрсэн тохиолдолд үйлчлүүлэгч чинь тоглоомноос гарна гэдгийг битгий мартаарай.

- За одоо удирлагын арааг чинь тайлбарлая. 1 дэх араа бол зөн билэг. Зөн билгээр дамжуулж чи хийх ёстой зүйл рүү нь чиглүүлж болно. Гэхдээ хүмүүс энийг сайн мэдэрч, хүлээж авч чаддаггүй юм.

2-рт зүүд. Мэдээж зүүдэнд нь хийх ёстой зүйлийн болоод анхааруулах зүйлээ шууд хэлж өгч байвал амар. Гэхдээ бидэнд ийм эрх байхгүй. Тиймд үйл явдлыг өөр ямар нэгэн зүйлээр билэгд. Жишээ нь түүнд аюул учирсан бол шүдийн унаж байна гэх юм уу үс нь унаж байна гэж зүүдлүүлэх хэрэгтэй. Энд нэг ийм асуудал бий. Хүн сэрээд зүүдээ санадаггүй, эсвэл нь огт өөрөөр ойлгож авдаг. Бид хэрэгтэй үр дүндээ хүрэхийн тулд хэдэн өдрийн турш гол хэлэх гэсэн зүйлээ илэрхийлэхээр янз бүрийн зүүд зүүдлүүлэх хэрэгтэй. Мэдээж хүн бүрийн хүлээж авах мэдрэмж өөр өөр байдаг. Тэнгэрийн элчүүдийн авьяас нь хэр зүүдээ сайн найруулж чадаж байна гэдэгт байна. Тийм учраас зүүдний тайлалын тухай ном бүр бодит байдалтай таараад байдаггүй.

3-рт тэмдэг, дохионууд. Ерөнхийдөө зөн билэгтэй ижил үйлчилдэг. Үйл явдлын дундуур дайрч мэдэгдэж болдог амжилттай арга. Эрт үед хүмүүс шувууны хөдлөх, дуугарахыг харж хөдөлдөг байхад бидэнд их амар байсан. Харин одоо бид өөрсдөө бүх тэмдэг, дохиог зохиох хэрэгтэй болсон. Замд нохой хуцвал явах ёсгүй газар тул замаа өөрчлөх хэрэгтэйг илэрхийлнэ ч гэдэг юм уу.

  4-рт медиум. Энийг ариг гамтай хэрэглэх хэрэгтэй. Медиум гэж тэнгэрийн элчүүдийн хоолойг сонсч чаддаг хүмүүсийг хэлдэг. Энд 2 сул тал бий. 1-т тэд биднийг хэлэх гэснийг буруугаар ойгож авах үе бий. 2-т тэд өөрсдийн чадвараа ашиглаж бусдад нөлөөлөх гэж өөрийг нь сонсдог хүмүүсд шахалт үзүүлдэг. Тиймд зөвхөн зайлшгүй тохиолдолд үүнийг ашиглана.

5-рт муур. Муурнууд ерөнхийдөө медиумууд байдаг. Хүнтэй харьцуулахад тэдний давуу тал нь чадвараа ашиглаж эрх мэдэл, мөнгөнд санаархдаггүй. Гол сул тал нь тэд ярьдаггүй учир шууд анхааруулж хэлж чадахгүй.

- Чи үйлчлүүлэгчидээ өөрийн хүссэн бүхнээ хийж өгнө гэж байхгүй. Чи түүний өмнө маш том үүрэг авч байгаа. Чи тэдний хүслийг биелүүлэх ёстой. Бүх хүслийн шүү.

- Бүр тэдний ашиг сонирхолд үл нийцэх зүйлийг ч үү?

- Энд л тэдний 50%-ийн чөлөөт сонголтын дур татам хэсэг оршино. Чи үүнд оролцох эрхгүй. Чи тэдний хамгийн тэнэг хүсэлтийг ч хүндлэх ёстой.

Раулийн зөв байж бидний дайсан бол хүний "ЧӨЛӨӨТ СОНГОЛТ" аж...
start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Солнце

ккк за тийм блгүй дээ

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

za naad nomiig chin neg olj unshih geed bgamdaa bi

MC Аав

дотор орж уншжийншдэ.
монгол дээр ном болгож гаргавал би хамгийн түрүүнд худалдаж авах хүний тоонд багтанаа

АНИРГҮЙ (зочин)

гоя гоя гоя өөр хэлэх үг байкү гоя

AXIOM

ymar amarhan duuschihvaa kk ... aygui hu;eej baigaad l unshij baigaa shdee kk

AXIOM

bidniig naaduul chini mangasuud gedeg baihdaa ha ha ... neeree l mangasuud

Кактус

үнэхээр сонирхолтой юмаа 5р хэсэгийн хэзээ тавих вэ????

LoveLove

Дурлагчаа чи энэ номыг гоё орчуулаад хэвлэлтэнд өгөөч. Би тэгүүл хамгийн түрүүнд худалдаж авнаа.
Улам л сонирхолтой болоодаахын

haru (зочин)

ene uneheer goe tsaas ni tavihgyu ym uu tengeriin elchuudiin guren 6 hezee garah ym be

дурлагч

6-гийн оруулъя гэж их бодовч сэтгэлийн тэнкэл хүрэхгүймаа. Уучлаарай

Зочин

Бүр маш сонирхолтой юм, зохиол гэхээсээ илүү үнэн юм шиг санагдлаа. Цааш яаж төгссөнийг мэдмээр байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)